Өнөөдөр биржид: TDB хувьцаа арилжааны дүнгээр тэргүүллээ
ГОЛ ӨНЦӨГ
- TOP20 индекс 48,988.81-д хүрснээр оны эхнээс 18.2% өслөө. Энэ нь нэг жилийнл хугацаатай хадгаламжийн хүүнээс 6 нэгж хувиар өндөр байгаа юм.
- Өнөөдөр TDB арилжааны идэвхээр тэргүүлж 97.6 cая төгрөгийн арилжаа хийгдлээ.
- Өнөөдөр Гурил тэжээл Булган ХК хамгийн өндөр 14.9%-аар өслөө.
ТОР20 ИНДЕКС ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ?
TOP20 индекс 48,988.81-д хүрсэн нь өмнөх өдрийн хаалтын ханшаас 0.08%-аар буурсан үзүүлэлт байсан бол 10 жилийн хугацаанд 215.3% өслөө.
ХАМГИЙН ХАМГИЙН...
Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Гурил тэжээл Булган ХК, Айтүүлс ХК, Сэнтрал Экспресс Си Ви Эс, Монгол шуудан ХК, Бодь Даатгал ХК-ууд байсан ба өсөлт нь 2.9%-аас 14.9%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Тэнгэрлиг медиа групп ХК, Түмэн шувуут ХК, Дархан нэхий ХК, Худалдаа Хөгжлийн банк болон Талх чихэр ХК-ууд байсан ба бууралт нь -14.0%-аас -1.6%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК
Хувьцаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх