Төрийн банкны ROE 41.6%-д хүрлээ
ГОЛ ӨНЦӨГ:
- Төрийн Банк ХК-ийн цэвэр ашгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 24%-аар өссөнөөр ₮74 тэрбумд хүрлээ .
- Ашигт ажиллагааны нөлөөллөөр өөрийн хөрөнгийн өгөөж 41.6%-д хүрэв.
- Цэвэр зээлийн багц 59% өсөж ₮3.3 их наядад хүрсэн бол чанаргүй зээл буурч 5.8% боллоо.
- Хувьцааны үнэ ашгийн харьцаа P/E: 4.8х, үнэ дансны үнийн харьцаа P/B: 0.6х байгаа ба хямдаар үнэлэгдэж байна.
Цэвэр ашиг ₮74 тэрбумд хүрснээр өөрийн хөрөнгийн өгөөж 41.6%-д хүрлээ.
Төрийн банк ХК-ийн 2024 оны III улирлын цэвэр ашиг ₮74 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 24%-аар өссөн. Мөн цэвэр зээлийн багц 59%-аар өсөж ₮3.3 их наядад хүрсэн бол чанаргүй зээлийн хэмжээ буурч 5.8% хүрсэн үзүүлэлтэй байна. Чанаргүй зээлийн хэмжээ буурах тусам тухайн зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэл буурдаг тул энэ үзүүлэлт бага байх нь банкнуудын хувьд таатай үзүүлэлт юм. Ашигт ажиллагааны өсөлтийн нөлөөллөөр өөрийн хөрөнгийн өгөөж 41.6% хүрсэн байна. Энгийнээр хэлбэл өөрийн хөрөнгийн 1 төгрөг бүрээс 0.42 төгрөгийн өгөөж хүртэж буйг илэрхийлэх юм.
Нийт хөрөнгө ₮5.6 их наядад хүрсэн бол өөрийн хөрөнгийн хэмжээ ₮600 тэрбум боллоо.
Төрийн банкны 2024 оны III улирлын гүйцэтгэлээс харахад хүүгийн орлого ₮482 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 34% өсөлттэй байлаа.
Нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 35%-аар өсөж ₮5.6 их наядад хүрээд байна. Үүнд зээлийн багцын өсөлтөөс гадна эргэлтийн хөрөнгө нэмэгдсэн нь ихээхэн нөлөө үзүүлсэн байна. Харин өөрийн хөрөнгө жилийн өмнөхөөс 17%-аар өсөж ₮600 тэрбумд хүрсэн байна.
Хөрвөх чадварын харьцаа 34.3% гарлаа.
Арилжааны банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах ёстой байдаг бөгөөд эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг графикт харуулав.
Өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэдэг нь тухайн банк санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлээс гарах алдагдлыг хаахад хүрэхүйц өөрийн хөрөнгөтэй эсэхийг тодорхойлдог үнэлгээ бөгөөд Монгол банкнаас уг үзүүлэлтийг 12%-с өндөр байхыг шаарддаг. Төрийн банкны хувьд уг үзүүлэлт 17.1% байна.
Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа нь тухайн банк харилцагчийн өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх чадварыг харуулдаг бөгөөд Монголбанкнаас уг үзүүлэлтийн хамгийн багадаа 25%-с их байхыг шаарддаг. Төрийн банкны хувьд уг үзүүлэлт 34.3% буюу шаардлага хангаж ажиллаж байгааг илэрхийлж байна.
Хувьцааны ханш доогуур үнэлэгдэж байна
2024.10.25-ны байдлаар компанийн хувьцааны ханш нь IPO хийсэн (590 төгрөг) ханшаас 20.0%-ийн бууралттай байна.
Төрийн банк ХК-ийн хөрвөх чадвар буурч байна.
Тус компанийн өдрийн дундаж арилжаа 2024 онд өмнөх оноос өдрийн дундаж арилжааны дунд 28%-аар өссөн хэдий ч сүүлийн 3 сард хувьцааны идэвх буурсаар байна.
Шинжээчийн дүгнэлт
Төрийн банкны хувьд /2024.10.25-ны хаалтын ханшаар/ хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ашгийн харьцаа P/E=4.8x байгаа банкны салбарын дунджаас 2.8х нэгжээр бага буюу ханш хямд байна. Нөгөө талаар үнэ дансны үнийн харьцаа P/B=0.6x байгаа нь үнэлгээ нь зах зээл дээр илүү бодит үнэ цэнээс доогуур үнэлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн компанийн өөрийн хөрөнгийн ₮1 тутам зах зээл дээр ₮0.6-өөр үнэлэгдэж арилжаалагдаж байна гэсэн үг юм.
Төрийн Банк ХК-ийн цэвэр ашгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 24%-аар өссөнөөр ₮74 тэрбумд хүрсэн. Ингэснээр хөрөнгө оруулагчдын хувьд чухал үзүүлэлт болох өөрийн хөрөнгийн өгөөж өсөж ROE 41.6%-д хүрээд байна. Энэ нь ТОП 20 индексийн дунджаас 2 дахин өндөр үзүүлэлт билээ. Цэвэр зээлийн багц 59% өсөж ₮3.3 их наядад хүрсэн хэдий ч чанаргүй зээл буурч 5.8% болсон нь зээлийн эрсдэл буурч байгааг харуулж байна.
Гэсэн хэдий ч хувьцааны идэвх сүүлийн саруудад буурснаар хөрвөх чадварын эрсдэл нэмэгдэж байна.
Түлхүүр үгс:
Хувьцаа
Таван Богд Капитал ҮЦК
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх