Азийн зах зээл: БНХАУ –н дээд хэмжээний уулзалт энэ 11 сарын эхээр болно.

2024 он 10 сар 28 өдөр
214
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • БНХАУ –н дээд хэмжээний уулзалт энэ 11 сарын эхээр болно.
  • Уг уулзалтаар эдийн засгийг дэмжих төсвийн дэмжлэг орж ирнэ гэсэн хүлээлт эрчээ аваад байна.
  • БНХАУ –н томоохон компаниудын цэвэр ашгийн хэмжээ 9 –р сард YoY -27.1% унав.
  • Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 0.43% -нуналттай байна.

Даваа гарагийн 11:58 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 0.43% унаж 20,523 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 0.63% -р өсөв, эх газрын Хятадын “CSI 300” индекс 0.22% -рунав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 1.57% -р өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.06% -р унав, БНСУ -н “KOSPI” индекс 0.82% -р өсөв, Тайваны “TAIEX” индекс 0.67% -р өсөв.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: SH ELECTRIC /2727.HK/ 19.16% өсөж 2.86 HKD, SUNAC /1918.HK/ 6.00% өсөж 2.47 HKD, INNOVENT BIO /1801.HK/ 11.97% унаж 5.30 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 0.43% -н уналттай байна. 

БНХАУ ТОМООХОН УУЛЗАЛТ ХАЯАНД ИРЭВ

Энэ 11 –р сарын 4 –с 8 –ны хооронд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Байнгын Хороо хуралдах /”NPC Standing Committee”/ хуваарьтай. Уг уулзалтын товыг өнгөрсөн Баасан гарагт буюу саяхан БХАТИХ –н Байнгын Хорооны дарга Zhao Leji -с мэдэгдсэн байна.

Уг хурлаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтад БНХАУ –н санхүүгийн ажлууд, төрийн хөрөнгө удирдлага менежмент болон зарим хуулийн шинэчилсэн найруулгын тойм зэрэг багтсан байна. Зах зээл уг хурлаар төрөөс гаргах бондын квот буюу илүү их өр тавьж эдийн засгийг дэмжих боломжыг хуулиар дэмжиж өгөхийг хүлээж байна. Хэдийгээр БНХАУ нь төсвийн зорилтоо тэр болгон өөрчлөөд байддаггүй хэдий ч 2024 оны төсвийн зорилтот алдагдлын түвшин 3% -г өсгөнө гэсэн хүлээлт өндөр байна. Түүнчлэн 10 –р сарын 12 –нд Сангийн сайд Lan Foan ЗГ –с өрийн хэмжээ, төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх хангалттай орон зай бий гэж хэлсэн нь уг хүлээлтийг үүсгэх бас нэгэн томоохон шалтгаан болж байна

ӨМНӨХ СТАТИСТИК

Industrial Profits (YTD) YoY гэдэг нь аж үйлдвэрийн салбарын компаниудын цэвэр ашгийн хэмжээг өмнөх жилийн мөн үеэс хэр өөрчлөгдсөн эсэхийг харуулдаг үзүүлэлт юм.

Ням гарагт БНХАУ –н Үндэсний Статистикийн Хорооноос нийтэлсэн мэдээллээс дурдвал, жилийн нийт орлого нь 20 сая юань /$2.8 сая/ буюу түүнээс дээш байх компаниудын цэвэр ашиг 2024 оны 9 сард YoY -27.1% унаж, сүүлийн 3 жилийн хамгийн өндөр уналтын хувь хэмжээг үзүүлсэн байна. 2024 оны эхний есөн сарын нийлбэр дүнгээр авч үзвэл цэвэр ашиг 5.23 их наяд юань гарч YoY -3.5% унасан байна.Энэ нь эрх баригчдын зүгээс уналтанд ороод буй эдийн засагтаа нэмж дэмжлэг өгөх хэрэгтэй буйг дахин анхааруулсан үйл явдал боллоо. Өнгөрсөн 9 –р сарын сүүл болон 10 –р сарын эхээр эрх баригчдын зүгээс “Bazooka stimulus” төрлийн дэмжлэгийг зарласан билээ /дэлгэрэнгүйг: https://tavanbogdcapital.com/news/40983789/. Төд удалгүй сангийн тэлэх бодлого баримталж эдийн засгийг дэмжинэ гэсэн хүлээлт зах зээл дээр үүсээд байна.

УРЬДЧИЛСАН СТАТИСТИК

NBS PMI – Purchasing Managers Index гэдэг нь аж ахуй нэгж байгууллагуудын менежерүүдийн худалдан авалтын индекс юм. Энэхүү үзүүлэлт нь эдийн засгийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг тоон үзүүлэлтээр илэрхийлэн сар бүр хэмждэгээрээ онцлогтой. Уг индекс 50 –с доош бол уналт, 50 –с дээш бол эдийн засгийн тэлэлтийг илэрхийлдэг. Тухайн үзүүлэлтийг БНХАУ –н Үндэсний Статистикийн хорооноос 700 гаруй байгууллагуудаас асуулга авч, тухайн сарын эцсээр тооцож зарладаг.

Caixin PMI гэдэг нь Хятадын бизнесийн мэдээ судалгааны агентлаг Caixin –с гаргадаг Caixin PMI индекс юм. Уг индексийн нэг онцлог нь судалгаанд оролцож буй байгууллагуудын нэлээдгүй хэсэг нь Хятадын зүүн өмнөд эргийн бүсэд байдагт оршдог ба тэр утгаараа тухайн бүсэд байршилтай бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа сайжрах нь индексийг өсгөх нөлөө үзүүлдэг. Сар бүр ойролцоогоор 430 гаруй байгууллагаас асуулга авч, тухайн сарын эцэс эсвэл шинэ сарын эхээр тооцож зарладаг байна.

Энэ 10 –р сартай холбогдсон ач холбогдол өндөртэй хамгийн эхний статистик мэдээ болох “PMI” индекс энэ долоо хоногийн Пүрэв болон Баасан гарагуудад зарлагдах хуваарьтай.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

Хонг Конгын хөрөнгийн биржийн гол индекс болох “HSI” индекс сүүлийн 3 долоо хоног дараалан уналттай байна. Бээжингээс орж ирэх дэмжлэг дараагийн өсөлтийн давлагааг эхлүүлэх төлөвтэй байна. Энэ 11 сарын эхээр болон БНХАУ –н томоохон хэмжээний хуралд хөрөнгө оруулагчид анхаарлаа хандуулаад байна.

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.dailyfx.com/

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)