TBC MENTOR #12: Бонд худалдан авахдаа юуг анхаарах вэ?

2024 он 10 сар 25 өдөр
599
0

Орлогын олон эх үүсвэртэй компанийг сонго

Олон орлогын эх үүсвэртэй компанийн нэг үйл ажиллагаа доголдох үед бусад орлогын сувгаараа орлого олох боломжтой байдаг. Ингэснээр таны хүүгийн болон үндсэн төлбөрийг төлөхөд эрсдэл үүсэхгүй.

Компанийн орлого нэг том худалдан авагчаас хамааралгүй байх

Хэрвээ компанийн орлого цөөн хэдэн худалдан авагчаас хамааралтай байвал эрсдэл өндөртэй болно. Аль нэг нь худалдан авагч нь худалдан авалт хийхээ болих үед орлого доголдох болно.

Үйл ажиллагаа явуулж буй салбар зохицуулалттай эсэхийг нягтал

Зохицуулагч байгууллага нь өөрийн салбарын компаниудыг хянах, үйл ажиллагааг нь найдвартай байлгах, эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг нэмэгдүүлэх үүргийг хэрэгжүүлдэг. Үнэт цаас гаргаж буй компани нь зохицуулагч байгууллагын хяналтад байдаг бол эрсдэл бага байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч таны өмнөөс эдгээр зохицуулагч байгууллагууд нь тухайн компанид хяналт тавьж, эрсдэлийг бууруулдаг.

Түүхий эдийн хараат бус бие даасан байдал

Хэрэв та үйлдвэрлэл эрхэлдэг компанийн бонд авах гэж байгаа бол түүхий эдээ хаанаас авч байгааг нь судлаарай. Импортоор авч буй түүхий эдийн үнэ, тээврийн зардлын өсөлт зэрэг нь бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлж ашгийг бууруулах, түүхий эд импортлох боломжгүй болбол орлого тасалдах эрсдэлтэй.

Компанийн засаглалыг судал

Үнэт цаас гаргагч компани нь хөрөнгө оруулагчдаас авсан хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулдаг буюу санхүүгийн сахилга бат сайтай байх хэрэгтэй. Мөн нэг хүний шийдвэрээр гэхээс илүү удирдлагын багийн шийдвэрээр ажилладаг буюу засаглал сайтай байх нь эрсдэлийг бууруулах хөшүүрэг болдог.

Та өөрийн хөрөнгө оруулалтын боломжид нийцсэн төгрөгийн бондын мэдээлэл авах, захиалга өгөх бол 7272-7282 дугаарт холбогдоно уу. 

Мөн та доорх холбоосоор орж мэдээллээ үлдээснээр бид таньтай холбогдох болно.

https://tavanbogdcapital.com/FeaturedItem/34174311

Түлхүүр үгс:

Бонд

Таван Богд Капитал ҮЦК

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)