Та сар бүр ногдол ашиг авахыг хүсэж байна уу?
ГОЛ ӨНЦӨГ:
- Сар бүр ногдол ашиг тараадаг Канадын хөрөнгийн бирж дээрх компаниуд
- Тус 9-н компанийн жилийн ногдол ашгийн дундаж өгөөж 4.88% байна
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс сар бүр ногдол ашиг тараадаг хувьцааны судалгааг бэлтгэн хүргэж байна.

Эдгээр компаниуд нь жил, улирлаар ногдол ашиг тараадаг компаниудтай харьцуулахад сараар ногдол ашиг тараадаг гэдгээрээ онцлогтой бөгөөд Канад улсын Торонтогийн хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг юм. Тус есөн компанийн дундаас Atrium Mortgage Investment Corporation |AMIVF| жилийн 6.80%-ийн ногдол ашгийн өгөөжөөрөө тэргүүлдэг бол хамгийн бага ногдол ашгийн өгөөжтэй компани нь Northland Power Inc. |NPIFF| бөгөөд жилийн ногдол ашгийн өгөөж нь 3.10% байна.
Сар бүр ногдол ашиг тараадаг 9-н компанийн жилийн ногдол ашгийн дундаж өгөөж 4.88% байгаа нь арилжааны банкнуудын долларын нэг жилийн хугацаатай хадгаламжийн хүүнээс 2 дахин их үзүүлэлт юм.

Эх сурвалж: www.seekingalpha.com
НОГДОЛ АШИГ ТАРААДАГ ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХАД АНХААРАХ ЧУХАЛ ӨДРҮҮД:
Зарлах өдөр: Ногдол ашиг тараах шийдвэрээ зарлах өдөр
Бүртгэх өдөр: Энэ өдрийн байдлаар компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан тохиолдолд ногдол ашиг хүртэх эрхтэй
Тараах өдөр: Компани ногдол ашгаа тус өдрөөс өмнө тараах үүрэгтэй
Таван Богд Капитал ҮЦК-ийн зүгээс өндөр дүнгээр тогтмол ногдол ашиг тараадаг компаниудын талаар дэлгэрэнгүй судалгаа хийж, мэдээллээ сар бүр шинэчлэн харилцагч, хөрөнгө оруулагчдадаа танилцуулдаг билээ. Та “Dividend Багц”-д хөрөнгө оруулалт хийж, өндөр өгөөж хүртэхийг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Гадаад зах зээл
Ногдол ашигд суурилсан хөрөнгө оруулалт
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
3 Сэтгэгдэл
от****
Мэдээлл авая
0
0
ul****aikhan
medeelel avii please
0
0
86****89
tanai divine bagtsiig sonirhoj baina hariu bicheerei
0
0
Сэтгэгдэл үлдээх