Цаг үеийн мэдээ: "Монголын Хөрөнгийн Бирж" -ийн IPO үнэлгээ, санхүүгийн үзүүлэлтүүд

2022 он 12 сар 23 өдөр
3023
2

ГОЛ ӨНЦӨГ

  • "МХБ"-ын хувьцааны 34 хувийг олон нийтэд санал болгож байгаа бөгөөд үүнээс 90 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчид санал болгож байна
  • Үнэлгээг ирэх жилүүдийн орох мөнгөн урсгалд үндэслэн тооцоолсон бөгөөд Засгийн газрын томоохон шийдвэрүүд үнэлгээнд эерэгээр өндөр нөлөөлсөн байна
  • Хувьцааны анхдагч зах зээлийн захиалгыг 2022 оны 12 сарын 26-наас 30-ны өдрийг хүртэл авна

2022 оны 4 сарын 29-ны өдөр батлагдсан “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдаалах үндсэн чиглэл”-ийн хүрээнд төрийн өмчийн 26 компанийг түүчээлэн “Монголын Хөрөнгийн Бирж” түүчээлэн олон нийтэд нээлттэй хувьцаагаа санал болголоо. 

Одоогийн 100 хувийг эзэмшигч нь “Сангийн Яам” бөгөөд олон нийтэд 34%-ийг санал болгож байна. Үүнээс 90 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчид санал болгох бөгөөд хамгийн ихдээ 5 хувийг нэг стратегийн хөрөнгө оруулагчид санал болгоно.

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Нийт хөрөнгийн хэмжээ сүүлийн хагас жилийн хугацаанд 4.8 дахин буюу 20.8 тэрбумаар өссөн бөгөөд үүнд хөрөнгийн дахин үнэлгээ хийсэн нь нөлөөлсөн байна. Тодруулбал 2021 оны эцэст газар эзэмших эрх 0.01 тэрбум төгрөгийн үнэлгээтэй санхүүгийн тайланд тусгагдсан байсан бол хөрөнгийн үнэлгээ хийлгэснээр 10.6 тэрбум төгрөгийн үнэлгээтэй болж, харин программ хангамж 0.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байсан бол 7.3 тэрбум төгрөг болж өссөн байна. Улмаар өөрийн хөрөнгийн дүн 4.4 тэрбум төгрөгөөс  23.7 тэрбум болж өсжээ. 

МХБ нь өнгөрсөн жилээс цэвэр ашигтай ажиллаж эхэлсэн бөгөөд нийт 5.5 тэрбум төгрөгийн орлоготой, 3.2 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна. Өнгөрсөн жилүүдэд борлуулалтын орлого, ашгийн маржин хөрөнгийн зах зээлийн идэвхжил, эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч өндөр хэлбэлзэлтэй байсан байна.

Хөрөнгийн биржийн зардлын бүтцийг авч үзэхэд борлуулалтын орлогын хэмжээнээс үл хамааран тогтмол гардаг зардлууд буюу цалингийн зардал, системийн ашиглалтын зардал, элэгдлийн зардал ихэнх хэсгийг эзэлдэг бөгөөд өнгөрсөн жилүүдэд дунджаар 2.5 тэрбум гаруй төгрөг байна. Цаашдаа хөрөнгийн үнэлгээгээр хөрөнгийн дүн нэмэгдсэн тул элэгдлийн зардал өсөх бөгөөд цалингийн зардал бага зэргийн тогтмол өсөлттэй байх дүр зурагтай байна.

МХБ-ийн үнэт цаасны танилцуулгад урт, дунд хугацааны томоохон зорилт, төлөвлөгөөнүүд тусгагджээ. Үүнд:

-”Экспортын нүүрсийг цахимаар нээлттэй арилжаалах журам”-ын төслийг боловсруулсан бөгөөд батлагдсанаар “Эрдэнэс Таван Толгой” ХК болон “Энержи Ресурс” ХХК-ийн экспортоор гаргах нүүрсийг цахимаар арилжаалах бөгөөд МХБ нь нүүрсний спот арилжааг 2023 оноос эхлэн арилжаалана. 

-Мөн Засгийн газрын дотоод өрийн санхүүжилтийн эх үүсвэрийг нээлттэй зах зээлээр дэмжуулан бүрдүүлэх шийдвэр гарсан бөгөөд 2023-2027 он хүртэл 12.3 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаас гаргахаар төлөвлөж байна. Ингэснээр гадны хөрөнгө оруулагчид ч нэмэгдэх ач холбогдолтой байна.

МХБ-ийн үнэлгээг ирэх жилүүдэд орж ирэх мөнгөн урсгал дээр нь үндэслэж тооцоолсон байсан бөгөөд энэхүү үнэлгээнд “Шинэ сэргэлтийн бодлого”, “Банкны тухай” хуулийн өөрчлөлт, ”Экспортын нүүрсийг цахимаар нээлттэй арилжаалах журам” зэрэг томоохон Засгийн газрын шийдвэрүүдийн нөлөөлөл өндөр байна гэж дүгнэв.

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Монголын Хөрөнгийн Бирж

IPO

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

E****

2 жилийн өмнө

Odoogiin unelgeenees heden huviar zuruutei unelgee hargasan gedgiin bichvel chuhal bn da

0

0

ТҮ****ТӨР

2 жилийн өмнө

Zahialga garj irehgui bn shuu

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)