АНУ-ын зах зээл: Retail sales хүлээлтээс өндөр гарсан бол DJIA индекс бүх цаг үеийн дээд ханшаа тогтоогоод байна.

2024 он 10 сар 18 өдөр
34
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • 9-р сарын Retail Sales 0.4% vs 0.3%, Core Retail Sales 0.5% vs 0.1% гарч хүлээлтийг давлаа.
  • Initial Jobless Claims 241K vs 241K гарч өнгөрсөн долоо хоногийн 260K-аас сайжирсан үзүүлэлт үзүүллээ.
  • Эдийн засгийн тоон үзүүлэлтүүд эерэг үр дүнг үзүүлснээр 11-р сард төв банк бодлогын хүүг 25 нэгж хувиар буулгах магадлал 90.2% болж өслөө.

ӨНГӨРСӨН СТАТИСТИК

Retail Sales - Жижиглэн худалдааны тайлан нь жижиглэнгийн бараа, үйлчилгээний борлуулалт нэг сарын хугацаанд хэр их хэмжээгээр өөрчлөгдсөнийг илэрхийлдэг.

Initial jobless claims – Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн долоо хоногт шинээр ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл гаргасан иргэдийн тоо хэмжээг харуулдаг. Хөрөнгийн зах зээлийн хувьд чухал үзүүлэлтүүдийн нэгт тооцогддог. 

Энэ долоо хоногийн хувьд хамгийн чухал тоон үзүүлэлтүүд өчигдөр буюу Пүрэв гарагт зарлагдлаа. Retail Sales-н 2 үзүүлэлт 2-уул хүлээлтээс өндөр гарсан нь бодлогын хүүгийн түвшин иргэдийн худалдан авах чадварт сөрөг нөлөө бага үзүүлж байна гэх эерэг дохиог зах зээлд өглөө.

Өнгөрсөн долоо хоногт 260K хүртэл өсөж зах зээлд хөдөлмөрийн зах зээлийн талаар сөрөг үр дүнг үзүүлээд байсан Initial Jobless Claims энэ долоо хоногт буурч 241K гарсан нь мөн эерэг дохиог зах зээлд өглөө.

Эдгээр мэдээний үр дүнд Dow Jones Industrial Average индекс 0.37% өсөлт үзүүлж шинэ дээд түвшин тогтоосон бол S&P500 болон Nasdaq индексүүд өөрчлөлт үзүүлсэнгүй.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

10-р сар гарснаас хойш эдийн засгийн гол суурь үзүүлэлтүүд хүлээлтээс сайн үр дүнг үзүүлсээр байна. Улмаар 11-р сард дахин бодлогын хүүг 50 нэгж хувиар буулгах магадлал үгүй болж өнөөдрийн байдлаар 25 нэгж хувиар хүүг буулгах магадлал 90.2% хүртэл өсөөд байна. Бодлогын хүүг өндөр нэгж хувиар буулгах хүлээлтийн дагуу өндөр өсөлт үзүүлсэн зах зээл уг магадлал үгүй болсноор уналт үзүүлэх эрсдэл өндөр тул анхаарал болгоомжтой арилжаа хийх нь зүйтэй.

www.cnbc.com

www.investing.com

www.tradingview.com

www.reuters.com

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)