АНУ-ын зах зээл: Шинжээчид хөрөнгийн зах зээлийг 50%-н хөөсрөлттэй байна гэж үзэж байна.
ГОЛ ӨНЦӨГ:
- Richard Bernstein Advisors хөрөнгө оруулалтын банкны менежер Dan Suzuki АНУ-ын хөрөнгийн зах зээлийн тал хувь нь хөөсрөлттэй байна хэмээн анхааруулжээ.
- Даваа гарагт АНУ-ын хөрөнгийн захын гол үзүүлэлтүүд өсөлттэй арилжаалагдлаа.
Dan Suzuki-гийн хэлснээр хөрөнгийн зах зээлийн түүхэн үзүүлэлтүүдийг харахад зах зээлийн хөөсрөлт нь жижиг завсрын хөдөлгөөний дараагаас хэвэндээ оролгүй үүнд 50 орчим хувийн том завсрын хөдөлгөөн шаардлагатай байдаг гэжээ. Иймд, тэрээр зах зээлийн уналтыг илүү удаан хугацаанд үргэлжилнэ гэж таамаглаж байна.
Түүний хэлснээр энэхүү уналтыг давж гарах хөрөнгө оруулалтын стратеги нь багцаа инфляцаас ашиг хүртэх боломжтой эрчим хүч, түүхий эд болон санхүүгийн салбарын хувьцаа ба илүү тогтвортой өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний салбарын хувьцаанаас ижил хэмжээгээр бүрдүүлэх нь зүйтэй ажээ.
Холбооны Нөөцийн Сангийн Лхагва гарагт болох бодлогын 2 өдрийн уулзалттай холбоотойгоор зах зээлд их хүлээлт үүссэн байгаа бөгөөд Wall Street-ийн таамаглалаар бодлогын хүүг 0.5 хувиар өсгөх магадлалтай байгаа юм байна.
Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын хөрөнгийн бирж хаагдах үеэр DJIA 0.26%-аар, S&P 500 индекс 0.57%-аар, Nasdaq нэгдсэн индекс 1.63%-аар тус тус өссөн байна.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
Үүсээд буй нөхцөл байдлаас харахад АНУ-ын хөрөнгийн зах зээл дунд болон урт хугацаандаа уналттай байх магадлалтай бөгөөд энэ оны сүүлчээс 2023 оны эхлэл хэсэгт эдийн засгийн уналтын тодорхой шинж тэмдэг ажиглагдах өндөр магадлалтай байна. Хөрөнгө оруулагчид өнөөгийн тодорхой бус байдалд ногдол ашигт суурилсан, зах зээл дээр хэдийн байр сууриа эзэлсэн “Bluechips” төрлийн хувьцаанд хөрөнгө оруулах нь илүү тохиромжтой юм.
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ:
АНУ-ын аж үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын худалдан авалтын шийдвэр гаргадаг менежерүүдийн PMI индекс 4-р сард хүлээлтээс доогуур гарсан ч 3 сарын үзүүлэлтээс өндөр байсан байна. Тухайлбал, худалдан авалтын хандлагын индекс 2022 оны 3-р сард 58.8 байсан ба 4-р сард 59.7 орчим гарна гэсэн хүлээлттэй байсан ч 59.2 гарсан байна. Тус индекс нь сүүлийн 3 сарын хугацаанд өсөж байгаа бөгөөд 2021 оны 9 сараас хойш хамгийн өндөр гарсан байгаа нь нийт үйлдвэрлэлийн өсөлт, борлуулалтын тогтвортой байдал болон үйлдвэрлэлийн өмнөх шатны бараа материалын өсөлттэй холбоотой юм.
Худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын эдийн засгийн чиг хандлагын давамгайлсан чиглэлийг харуулдаг индекс юм. Худалдан авалтын шийдвэр гаргах менежерүүдийн үзэж байгаагаар зах зээлийн нөхцөл байдал өргөжиж, өөрчлөгдөөгүй эсвэл буурч байгаа эсэхийг нэгтгэн дүгнэдэг бөгөөд PMI-ийн зорилго нь компанийн шийдвэр гаргагчид, шинжээчид, хөрөнгө оруулагчдад одоогийн болон ирээдүйн бизнесийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх явдал юм.
S&P 500 ИНДЕКС ДҮН:
TOP MOVERS: S&P 500
Эх сурвалж: https://www.cnbc.com/
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:
АНУ зах зээл
S&P 500
Таван Богд Капитал
Гадаад зах зээл
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх