Хаан банкны цэвэр ашиг ₮466 тэрбумд хүрлээ

2024 он 10 сар 18 өдөр
96
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Хаан Банк ХК-ийн цэвэр ашгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 10%-аар өссөнөөр ₮466 тэрбумд хүрлээ .
  • Ашигт ажиллагааны нөлөөллөөр өөрийн хөрөнгийн өгөөж 28.3%-д хүрлээ.
  • Цэвэр зээлийн багц 5% өсөж ₮10.8 их наядад хүрсэн бол чанаргүй зээл буурч 4.5% боллоо.
  • Жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо  30,414-д хүрсэн нь оны эхнээс 10% өссөн үзүүлэлт байв.
  • Хувьцааны үнэ ашгийн харьцаа P/E: 4.1х, үнэ дансны үнийн харьцаа P/B: 0.9х байгаа ба хямдаар үнэлэгдэж байна.

 Цэвэр ашиг ₮466 тэрбумд хүрснээр өөрийн хөрөнгийн өгөөж 28.3%-тай байна.

Хаан банк ХК-ийн 2024 оны III улирлын цэвэр ашиг ₮466 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 10%-аар өссөн байна. Мөн цэвэр зээлийн багц 5%-аар өсөж ₮10.8 их наядад хүрсэн бол чанаргүй зээлийн хэмжээ  буурч 4.5% хүрсэн үзүүлэлтэй байна. Чанаргүй зээлийн хэмжээ буурах тусам тухайн зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэл буурдаг тул энэ үзүүлэлт бага байх нь банкнуудын хувьд  таатай үзүүлэлт юм. Ашигт ажиллагааны өсөлтийн нөлөөллөөр өөрийн хөрөнгийн өгөөж  28.3% хүрсэн байна. Энгийнээр хэлбэл өөрийн хөрөнгийн 1 төгрөг бүрээс 0.28 төгрөгийн өгөөж хүртэж буйг илэрхийлэх юм. 

Нийт хөрөнгө ₮20 их наядад хүрсэн бол өөрийн хөрөнгийн хэмжээ ₮2.3 их наяд боллоо. 

Хаан банкны 2024 оны III улирлын гүйцэтгэлээс харахад хүүгийн орлого₮1.9 их наядад хүрч өмнөх оны мөн үеэс 26% өсөлттэй байлаа. Үүний 68%-ийг зээлийн хүүгийн орлого, 23%-ийг үнэт цаасны орлого эзэлж байна.  Харин хүүгийн зардал өмнөх оны мөн үеэс 33% өсөж ₮968 тэрбум болоход  хадгаламжийн хүүгийн зардал нэмэгдсэн нь нөлөө үзүүлжээ. 

Нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 24%-аар өсөж ₮20 их наядад хүрээд байна. Үүнд  зээлийн багцын өсөлт ихээхэн нөлөө үзүүлсэн ба нийт хөрөнгийн 54%-ийг эзэлж байна. Харин өөрийн хөрөнгө жилийн өмнөхөөс 18%-аар өсөж ₮2.3 их наядад хүрсэн байна.  

Хөрвөх чадварын харьцаа 45.2%  гарлаа. 

Арилжааны банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах ёстой байдаг бөгөөд эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг графикт харуулав.  

Өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэдэг нь тухайн банк санхүүгийн болон үйл ажиллагааны  эрсдэлээс гарах алдагдлыг хаахад хүрэхүйц өөрийн хөрөнгөтэй эсэхийг тодорхойлдог үнэлгээ бөгөөд Монгол банкнаас уг үзүүлэлтийг 12%-с өндөр байхыг шаарддаг. Хаан банкны хувьд уг үзүүлэлт  17.2% байна.  

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа нь тухайн банк харилцагчийн өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх чадварыг харуулдаг бөгөөд Монголбанкнаас уг үзүүлэлтийн хамгийн багадаа 25%-с их байхыг шаарддаг. Хаан банкны хувьд уг үзүүлэлт 46.0% буюу шаардлага хангаж ажиллаж байгааг илэрхийлж байна. 

Ашигт ажиллагаа өсөж байгаа хувьцааны ханш доогуур үнэлэгдэж байна 

 2024.10.17-ны байдлаар компанийн хувьцааны ханш нь IPO хийсэн  (959 төгрөг) ханшаас 5.2%-ийн өсөлттэй байгаа хэдий ч ханш бодит үнэ цэнээсээ хямдаар үнэлэгдэж байна. 

Хаан банк ХК-ийн хөрөнгө оруулагчдын тоо 10%-аар өссөн  байна.

Тус компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид буюу 5%-иас дээш дүнг дангаар эзэмшигчид нийт хувьцааны 85.8%-ийг бүрдүүлдэг. Харин жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо сар бүр нэмэгдэж байгаа нь тус компанийг сонирхох хөрөнгө оруулагчид нэмэгдэж байгааг илтгэж байна. 2024 оны эхэн үетэй харьцуулахад хөрөнгө оруулагчдын тоо 10%-аар өсөж 30,414 боллоо.  

 Шинжээчийн дүгнэлт 

 Хаан банкны хувьд /2024.10.17-ны хаалтын ханшаар/ хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ашгийн харьцаа P/E=4.1x байгаа банкны салбарын дунджаас 2.5х нэгжээр бага буюу ханш хямд байна. Нөгөө талаар үнэ дансны үнийн харьцаа P/B=0.9x байгаа нь үнэлгээ нь зах зээл дээр илүү бодит үнэ цэнээс доогуур үнэлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн компанийн өөрийн хөрөнгийн ₮1 тутам зах зээл дээр ₮0.9өөр үнэлэгдэж арилжаалагдаж байна гэсэн үг юм.

Хаан Банк ХК-ийн цэвэр ашгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 10%-аар өссөнөөр ₮466 тэрбумд хүрснээр хөрөнгө оруулагчдын хувьд чухал үзүүлэлт болох өөрийн хөрөнгийн өгөөж ROE 28.3%-д хүрээд байна. Энэ нь ТОП 20 индексийн дунджаас 2 нэгж хувиар өндөр үзүүлэлт билээ. Цэвэр зээлийн багц 5% өсөж ₮9.1 их наядад хүрсэн хэдий ч чанаргүй зээл буурч 4.5% болсон нь эрсдэл багатай байгааг харуулж байна.

Жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо 30,414-д хүрсэн нь оны эхнээс 10% өссөн үзүүлэлт бөгөөд хөрөнгө оруулагчид тус хувьцааг сонирхох сонирхол нэмэгдэж буйн илэрхийлэл билээ.

Түлхүүр үгс:

Хувьцаа

Таван Богд Капитал ҮЦК

Хаан банк

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)