Азийн зах зээл: Пүрэв гарагт БНХАУ –с үл хөдлөхийн зах зээлийг чиглэсэн бодлогын дэмжлэг зарлав.

2024 он 10 сар 18 өдөр
62
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Пүрэв гарагт Орон сууц, хот, хөдөөгийн хөгжлийн яамны сайд Ni Hong хэвлэлийн бага хурал хийж, үл хөдлөхийн зах зээлийг чиглэсэн дэмжлэг зарлав.
  • Ni Hong -с “БНХАУ –н 3 жил үргэлжилсэн үл хөдлөхийн хямрал ёроолдоо хүрч, дууслаа. ЗГ –с уг салбарыг сэргээх хэцүүхэн тулаанд ялалт байгуулах болно” гэж хэлэв.
  • Эрх баригчдаас цагаан жагсаалтаар дамжуулан үл хөдлөхийн төслүүдэд олгож буй санхүүжилтээ 2 дахин нэмж 4 их наяд юаньд хүргэв.
  • Мөн хот дахин төлөвлөлтийн хөтөлбөр хэрэгжүүлж үл хөдлөхийн салбарыг дэмжинэ гэв.
  • Хятадын өмнөд нутгийн Хунань муж энэ Даваа гарагт хот дахин төлөвлөлтөд зориулж 5 жилийн хугацаатай, 2.66% -н купонтой, 234 сая юанийн дүнтэй тусгай бонд гаргажээ.
  • 2024 оны эхний есөн сарын байдлаар БНХАУ –н ДНБ 4.8% өсөв.
  • Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.30% -нөсөлттэй байна.

Баасан гарагийн 12:00 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 1.30% өсөж 20,300 нэгжид хүрэв, эх газрын Хятадын “CSI 300” индекс 0.70% -рөсөв. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 0.10% -р өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 1.04% -р унав, БНСУ -н “KOSPI” индекс 0.54% -р унав, Тайваны “TAIEX” индекс 0.19% -р өсөв.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: SUNAC /1918.HK/ 6.25% өсөж 2.38 HKD, MEITUAN /3690.HK/ 3.81% өсөж 176.70 HKD, BABA /9988.HK/ 2.08% унаж 96.45 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.30% -нөсөлттэй байна. 

ҮХХ –н САЛБАРЫН УНАЛТ ДООД ЦЭГТЭЭ ИРСЭН ҮҮ?

Пүрэв гарагт Орон сууц, хот, хөдөөгийн хөгжлийн яамны сайд Ni Hong болон төв банк, сангийн яамны төлөөлөгчид хамтран хэвлэлийн бага хурал хийж, үл хөдлөхийн салбарыг сэргээх дэмжлэг зарлав.БНХАУ –с үл хөдлөх хөрөнгийн дусаагүй бүтээн байгуулалтын төслүүдэд олгодог банкны зээлийн санхүүжилт болох цагаан жагсаалт хөтөлбөрийн санхүүжилтыг ойролцоогоор 2 дахин нэмэгдүүлж 4 их наяд юаньд /$561.8 тэрбум/ хүргэв. Одоогийн байдлаар уг цагаан жагсаалтаар дамжуулан банкнууд 2.23 их наяд юанийн зээлийг олгочихсон байна. Ийнхүү уг зээлдүүлсэн дүн 2024 оны эцэс гэхэд 4 хүртэлх их наяд юань болж өсөх боломжтой боллоо.

2024 оны эхээр эхэлсэн уг цагаан жагсаалтын хөтөлбөр нь үл хөдлөхийн салбарт компанийн түвшинд бус харин гүйцэтгэж буй төслийн ажлын түвшинд зээлийн судалгаа, хяналт хийж, шаардлагатай санхүүжилтийг олгодогоороо онцлог билээ.

Ni Hong -с “БНХАУ –н 3 жил үргэлжилсэн үл хөдлөхийн хямрал ёроолдоо хүрч, дууслаа. ЗГ –с уг салбарыг сэргээх хэцүүхэн тулаанд ялалт байгуулах болно” гэж хэлэв. Сангийн дэд сайд Xiao Yuanqi –с “Цагаан жагсаалтыг өргөжүүлэх зорилгоор бүх үл хөдлөхийн төслүүд уг жагсаалтанд хамрагдах хүсэлтээ өгөх боломжтой болсон. Басхүү арилжааны банкнууд зээлийг хурдан шийдэж, хэсэгчлэн олгохоос илүүтэйгээр бүрэн хэмжээгээр нь үл хөдлөхийн хөгжүүлэгчдэд олгох шаардлагатай” хэмээн хэлжээ.

Өнгөрсөн Бямба гарагт БНХАУ –н Сангийн Яам мөн хэвлэлийн бага хурал хийсэн. Уг хурлаар газар болон орон сууц худалдан авах зорилгоор тусгай бондууд гаргах зөвшөөрлийг орон нутгийн засаг захиргаанд Сангийн яамнаас олгож буйг зарласан билээ.

ХОТ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ

Түүнчлэн ЗГ –с тусгай бондоор санхүүжилт босгож хот дахин төлөвтийн хөтөлбөр хэрэгжүүлж үл хөдлөхийн зах зээлийг дэмжинэ гэдгээ Пүрэв гаргийн хэвлэлийн бага хурлаар хэлэв. “Уг дахин төлөвлөлтийн бүсэд ойролцоогоод 1 сая гаруй өрхүүд хамрагдаж байгаа бөгөөд шилжилт хөдөлгөөний зардал болгон мөнгөн нөхөн төлбөр олгоно” хэмээн Ni Hong –с хэлжээ. Хот дахин төлөвлөлт нь хотын захын тосгонуудын дэд бүтэц, эрчим хүч, эрүүл мэнд, боловсролын асуудлыг шийдэх болон хямд үнэтэй орон сууцаар хангах гэсэн 2 зорилготой байна.

7 –р сарын сүүлээр БНХАУ –н Төрийн Зөвлөл хуралдаж хотын захын жижиг тосгонуудыг том, мега хот болгон шинэчлэх удирдамжийг баталсан билээ. Үүний дараагаас тусгай бонд босгож хот дахин төлөвлөлт хийх тухай мэдээ гарч эхэлсэн байдаг. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэвэл Хятадын өмнөд нутгийн Хунань муж энэ Даваа гарагт хот дахин төлөвлөлтөд зориулж 5 жилийн хугацаатай, 2.66% -н купонтой, 234 сая юанийн дүнтэй тусгай бонд гаргав. 2024 оны 9 –р сарын 30 –ны байдлаар БНХАУ –н орон нутгийн засаг захиргаанаас нийт 3.3 их наяд юанийн тусгай бонд гаргасан байдалтай байна.

“Уг хот дахин төлөвлөх хөтөлбөр нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлж, барилгын материал болон гэр ахуйн төрөл бүрийн барааны эрэлтийг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй. Гэхдээ аль хэзээний бэлэн мөнгөний хомсдолд ороод буй хувийн үл хөдлөхийн компаниудын хувьд уг хөтөлбөрт гүйцэтгэгчээр оролцох боломж хязгаарлагдмал. Харин төрийн өмчит, өмнө нь ижил төрлийн төсөл хэрэгжүүлж байсан томоохон үл хөдлөхийн компаниуд гүйцэтгэгчээр орж ирэх өндөр магадлалтай” гэж шинжээчдийн зүгээс үзээд байна. Мөн хот дахин төлөвлөлтийн бүсээс шилжин ирж буй өрхүүд томоохон хотууд дахь үл хөдлөхийн эрэлтийг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй ажээ.

ӨНӨӨДРИЙН СТАТИСТИК

Fixed Asset Investment гэдэг нь төрийн өмчит аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн машин, тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө гэх мэт үндсэн хөрөнгөд зориулсан хөрөнгө оруулалт юм. 

GDP Growth Rate YoY (Q1) нь тухайн улиралд БНХАУ –н ДНБ өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад ямар хувь хэмжээгээр өссөнийг илтгэдэг үзүүлэлт юм.

Industrial Production нь БНХАУ –н аж үйлдвэр, уул уурхайн, цахилгаан эрчим хүч, цэвэр бохир усаар хангах гэх мэт нийтийн аж ахуйн байгууллагуудын үйлдвэрийн гарцыг хэлнэ.

Unemployment Rate нь БНХАУ –н ажилгүйдлийн түвшинг илэрхийлдэг үзүүлэлт.

Өнөөдөр БНХАУ –н эдийн засгийн хэд хэдэн статистик мэдээ зарлагдлаа. Тодруулбал III улиралд ДНБ 4.6% өсөж хүлээлтийн дагуу гарсан хэдий ч өмнөх улирлын өсөлт 4.7% -с 10 нэгж хувиар бага гарав. Энэ 2024 онд БНХАУ –н зүгээс ДНБ –г 5% өсгөх зорилт тавьсан байгаа билээ. Харин 2024 оны эхний есөн сарын байдлаар ДНБ 4.8% өссөн буюу зорилт 5.0% -тай ойртож очсон дүр зурагтай байна.

Бусад үзүүлэлтүүд болох үндсэн хөрөнгөд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ, ажилгүйдлийн түвшин, аж үйлдвэрийн салбарын гарцын статистик мэдээнүүд бүгд хүлээлтийг эвдэж сайн гарсан байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ: 

2024 оны эхний есөн сарын байдлаар БНХАУ –н ЭЗ 4.8% өссөн байна. 2024 он дуусахад ердөө гуравхан сарын хугацаа үлдсэн байгаа бөгөөд эрх баригчдын зүгээс уг эдийн засгийн өсөлтийн зорилтот түвшинд хүрэхийн тулд томоохон дэмжлийг энэ IV улиралд зарлаад байна. Эдгээр дэмжлэгийн тусламжтайгаар эдийн засгийн зорилтот түвшин 5% -д хүрэх боломжтой хэмээн миний зүгээс бодож байна.

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.dailyfx.com/

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)