Split буюу Хувьцаа хуваалт хувьцааны ханшид хэрхэн нөлөөлдөг вэ?

2022 он 5 сар 3 өдөр
3761
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцаа хуваалт хийсэн 6 компани байгаа ба энэхүү хуваалт нь хувьцааны ханшийн өсөлт болон арилжааны идэвхид тодорхой хэмжээгээр нөлөөлж байжээ.
  • Хувьцаа хуваалтын үр дүнд Дархан Нэхий болон Таван Толгой ХК-уудын хувьцааны ханш хуваалтын дараа ханш нь хамгийн ихдээ 39% болон 70%-иар тус тус өсөж байв.
  • Бусад хувьцааны хувьд хувьцаа хуваах талаарх мэдээ хувьцааны ханшийг өсгөж, харин хуваалтын дараа ханш нь унах хандлага ажиглагджээ.

  Хувьцаа хуваалт гэдэг нь нэгж хувьцааг компанийн хуваахаар шийдвэрлэсэн split харьцаагаар хуваадаг ба үүний үр дүнд компанийн эргэлтэд байгаа хувьцааны тоо нэмэгдэж, хувьцааны нэгжийн үнэ буурснаар зах зээлийн үнэлгээ хэвээр үлддэг билээ. Хувьцаа хуваах гол шалтгаан нь нэгж хувьцааны үнэ өндөр байгаа тохиолдолд хуваалт хийж тухайн хувьцааны арилжааны идэвхийг нэмэгдүүлж, хөрвөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Монголын хөрөнгийн бирж дээр I ангиллын хувьцаа дунд нийт 6 компани хувьцаагаа хуваасан байдаг бол эдгээрээс нэг компани 2 удаа хуваалт хийсэн байдаг байна.

   Хувьцаагаа хуваасан компаниудын хуваалт хийхээс өмнө буюу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр хувьцаа хуваахаар болсон талаар мэдээлэл олон нийтэд ил болсноос өмнөх 60 хоног, мөн хуваалтын дараах 60 хоногоор тасалбар болгож, хувьцааны ханш болон арилжааны идэвх нь хэрхэн өөрчлөгдсөнийг судалж үзье. 

   АПУ ХК, Сүү ХК, Говь ХК болон Мандал Даатгал ХК-уудын хувьцааны ханш хуваалтын талаар мэдээлэл олон нийтэд зарлагдсанаас хуваалт хийх өдөр хүртэл өссөн бол хуваалтын дараа ханш нь буурсан дүр зурагтай байна. Өдрийн дундаж арилжаа нь хуваалт хийснээс 1 сарын хугацаанд нэмэгдэж арилжааны идэвхийг сайжирсан ч эргээд хэвийн түвшин рүүгээ буурчээ. (Доорх зургуудад хувьцаа хуваалт нь ханш болон арилжааны идэвхид ижил төстэй нөлөөлсөн компаниудаар бүлэглэн харуулав)

   АПУ ХК нийт 2 удаа хувьцаагаа хуваасан ба эхний хуваалт нь 2008 онд нэгж хувьцааг 100, харин 2016 онд нэгж хувьцааг 10 хуваасан билээ.  Анх хувьцаа хуваах мэдээлэл гарснаар ханш өсөлт үзүүлсэн боловч, яг хуваалт хийсний дараа ханш уналт үзүүлсэн байна. Өдрийн дундаж арилжааны хувьд 2008 онд хуваалт хийх үеийн арилжааны идэвх 540.9 мянган төгрөг байсан ба энэ нь цаашлаад унасан бол 2016 онд арилжааны идэвх хуваалтаас хойш нэмэгдэж өдрийн дундаж арилжаа 6 сая төгрөг болон өөрчлөгджээ.

   Гэтэл Дархан Нэхий болон Таван Толгой ХК-уудын хувьд эсрэг дүр зураг ажиглагдсан билээ. Хуваалтын талаар мэдээлэл олон нийтэд зарлагдсанаас хойш хувьцааны ханш тус тус 13% болон 7.6%-ийн бууралттай байсан бол хуваалтын дараа 2 сарын турш ханш 39% болон 70%-ийн өсөлт үзүүлжээ. Харин өдрийн дундаж арилжааны дүнг харахад хуваалтын дараа арилжааны идэвх нь буурсан байна. 

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ: 

   Хувьцаа хуваалтын үр дүнд компанийн эргэлтэд байгаа хувьцааны тоо нэмэгдэж, хувьцааны нэгжийн үнэ буурч улмаар хувьцааны идэвхийг нэмэгдүүлдэг бол Монголын хөрөнгийн зах зээл дэх бодит практик туршлагаас харвал 6 компанийн хуваалтын үр дүн ялгаатай байна. Дээрх компаниудаас харахад хувьцаа хуваалт хийснээр ханшид тодорхой хэмжээний савлалт бий болгож, арилжааны идэвхийг нэмэгдүүлдэг ба энэ нь компани тус бүр дээр харилцан адилгүй байна. Нөгөө талаар хувьцаа хуваалтын дараа ханш нь өссөн компаниуд байгаа боловч энэ нь магадгүй хөрвөх чадвар болон хөрөнгө оруулагчдын хүлээлтээс үүдсэн байх магадлалтай ба тухайн хувьцаат компанийн суурь үзүүлэлтүүд өссөнөөс бий болоогүй гэдгийг анхаарах нь зүйтэй юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!

    Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Монголын Хөрөнгийн Бирж

Арилжаа

Хувьцаа хуваалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)