АНУ-ын зах зээл: 9-р сарын инфляци хүлээлтээс өндөр гарсан ч зах зээл бага зэрэг өсөлт үзүүллээ.
ГОЛ ӨНЦӨГ:
- 9-р сарын инфляци хүлээлтээс бага зэрэг өндөр буюу 2.4% vs 2.3% гарлаа.
- Ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо хүлээлтээс өндөр буюу 258K vs 231K гарсан нь инфляцийн үр дүнг үгүйсгэлээ.
- Энэ долоо хоногт иргэдийн худалдан авах чадварыг илтгэх Retail Sales зарлагдахаар хүлээгдэж байна.
ӨНГӨРСӨН СТАТИСТИК

CPI – Хэрэглээний үнийн индекс буюу инфляци.
Initial jobless claims – Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн долоо хоногт шинээр ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл гаргасан иргэдийн тоо хэмжээг харуулдаг. Хөрөнгийн зах зээлийн хувьд чухал үзүүлэлтүүдийн нэгт тооцогддог.
Өнгөрсөн пүрэв гарагт төв банкны анхааралтай ажиглаж буй инфляцийн түвшин 9-р сарын байдлаар зарлагдлаа. Шинжээчид 9-р сарын инфляцийг 2.3% гарна гэж таамаглаж байсан бол хүлээлтээс өндөр буюу 2.4% гарсан ба энэ нь өнгөрсөн сарын 2.5%-аас бага зэрэг буурсан үзүүлэлт боллоо.
Initial Jobless Claims хувьд сүүлийн саруудад тогтмол 220-230K хооронд гарч байсан бол өнгөрсөн долоо хоногт 258K буюу хүлээлт 231K-аас огцом өндөр үр дүнг үзүүллээ. Улмаар хөдөлмөрийн зах зээлийн нэг чухал үзүүлэлт сөрөг үр дүнг үзүүлсэн нь сөрөг үр дүн боллоо.
ХҮЛЭЭГДЭЖ БУЙ СТАТИСТИК

Retail Sales - Жижиглэн худалдааны тайлан нь жижиглэнгийн бараа, үйлчилгээний борлуулалт нэг сарын хугацаанд хэр их хэмжээгээр өөрчлөгдсөнийг илэрхийлдэг.
Энэ долоо хоногт иргэдийн худалдан авах чадварыг илтгэх Retail sales зарлагдахаар хүлээгдэж байна. Уг үзүүлэлтээс төв банк одоо байгаа мөнгөний бодлогын түвшин иргэдийн худалдан авах чадварт сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхийг харах боломжтой. Мөн энэ долоо хоногт төв банкны удирдлагууд мэдээлэл өгөхөөр хүлээгдэж байна.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
Өнөөдрийн байдлаар 11-р сард хүүг 25 нэгж хувиар буулгах магадлал 88.6%, хүүг буулгахгүй хэвэнд нь үлдээх магадлал 11.4%-тай буюу өнгөрсөн долоо хоногоос өөрчлөлт ороогүй байна. Пүрэв гарагт инфялци хүлээлтээс өндөр гарсан нь төв банк бодлогын хүүг дахин буулгахгүй байх магадлалыг нэмэгдүүлэх нөлөөтэй байсан хэдий ч ажилгүйдлийн тэтгэмж хүссэн иргэдийн тоо огцом өссөн нь эсрэгээрээ төв банкны өндөр хувь хэмжээтэй байгаа бодлогын хүү хөдөлмөрийн зах зээлд сөрөг нөлөөтэй байж болох дохиог өгснөөр инфляци өндөр гарсан нөлөөг арилгалаа.
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.