Өнөөдөр Монголд: Монголбанк бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж 13% хүргэх шийдвэр гаргалаа
ГОЛ ӨНЦӨГ
- Монголбанк бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж 13% боллоо
- Жилийн инфляци 11 сарын байдлаар улсын хэмжээнд 14.5% байна
Монголбанк бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж 13% боллоо
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 12 дугаар сарын 15, 16-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд олонхын саналаар бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж 13 хувьд хүргэх шийдвэр гаргалаа
.png)
Монголбанкны бодлогын хүүний өсөлт мөнгөний хатуу бодлогыг илэрхийлэх бөгөөд инфляцын хөөрөгдлийг бууруулах, мөнгө, зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж, зохистой төвшинд байлгах, эдийн засгийн хэт халалтаас сэргийлэхэд чиглэгддэг
Бодлогын хүүг өөрчлөх эсэх талаар Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл улирал бүр хуралдаж, хурлын шийдвэрийг Мөнгөний бодлогын мэдэгдлээр дамжуулан олон нийтэд мэдээлж байна.
Жилийн инфляци 11 сарын байдлаар улсын хэмжээнд 14.5% байна
Жилийн инфляц 2022 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 14.5 хувьтай гарав. Инфляц сүүлийн саруудад өмнөх төсөөлөлтэй нийцтэйгээр буурч байна. Гэхдээ ирэх улирлуудад гадаад инфляц, хүнс болон шатахууны үнийн өсөлтийн нөлөө өмнөх төсөөллөөс нэмэгдэх, төсвийн зардал, цалин хүлээлтээс өндөр өсөхөөр байна.
.png)
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Бодлогын хүү
Монголбанк
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх