TBC MENTOR #11: Нээлттэй бонд уу? Хаалттай бонд уу?

2024 он 9 сар 27 өдөр
874
0

Гол өнцөг

  • Нээлттэй бондыг олон нийтэд нээлттэй арилжаалдаг бол хаалтай бондыг тусгай шаардлагыг хангасан мэргэжлийн хөрөнгө оруулагч авах боломжтой.
  • Хөрөнгө оруулалтын эрсдэл болон өгөөж нь эерэг хамааралтай байдаг ба бондын өгөөж өндөр байх тусам эрсдэл нэмэгдэж байдаг.
  • 2011 оноос хойш МХБ дээр нээлттэй бонд гаргах замаар ₮800 гаруй тэрбумын санхүүжилтийг татаад байгаа бол 2021 оноос хойш ББЗЗ дээр хаалттай бонд гаргах замаар ₮2.6 их наядын санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлээд байна.

Нээлттэй болон хаалттай бондын ялгаа... 

Нээлттэй бонд нь олон нийтэд нээлттэй арилжаалагддаг, эрсдэл харьцангуй бага, хяналт шалгуур өндөртэйгөөр гардаг байна. Харин хаалттай бонд нь тусгай шаардлагыг хангасан мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан, хаалттай хүрээнд арилжаалагддаг бонд юм. 

Биржийн бус зах зээл дээрээс хаалттай бонд авахад дараах шаардлагыг хангасан байх ёстой.

Арилжаалагдах зах зээл 

Нээлттэй бондыг биржийн зах зээл дээр буюу Монголын хөрөнгийн биржээр дамжуулж арилжаалдаг бол хаалттай бондыг биржийн бус зах зээл /OTC буюу Over-the-Counter Market /дээр арилжаалдаг байна. 

Өгөөж ба эрсдэл

Нээлттэй бонд нь олон төрлийн зохицуулагч байгууллага болон оролцогч талуудын хяналт шалгалт болон хөндлөнгийн дүгнэлтэд үндэслэн олон нийтэд арилжаалах эрхээ авдаг тул эрсдэлийн хувьд бага байдаг. Мөн хөрөнгө оруулагчдад ямар нэгэн тусгай шаардлага тавьдаггүй тул хөрвөх  чадварын хувьд хаалттай бондоос давуу талтай байна. Нээлттэй бондын дундаж хүү 18% орчим байгаа ба энэ нь хадгаламжийн дундаж хүүгээс  5.5-6.5% өндөр үзүүлэлт юм. 

Харин хаалттай бондын хувьд оролцогч талууд харьцангуй цөөн бөгөөд үнэт цаас гаргагчид харьцангуй бага зардлаар хурдан хугацаанд санхүүжилт татах боломжийг олгодог. Гэхдээ хяналт, зохицуулалтын хувьд нээлттэй бондоос бага байдаг тул үүнийгээ дагаад эрсдэл ч мөн нэмэгдэж байдгийг анхаарах хэрэгтэй.  Мөн хаалттай бондын арилжаанд оролцох хөрөнгө оруулагчдад тусгай шалгуур, шаардлага тавьдгаараа онцлогтой юм. 

Татвар

Хөрөнгө оруулагчдын зайлшгүй харах шаардлагатай нөхцөл бол татварын хэмжээ байдаг. Нээлттэй бондын хүүгийн орлогоос авах албан татвар 5% байдаг нь хадгаламжийн хүүний татвараас даруй хоёр дахин бага үзүүлэлт юм. Харин хаалттай бондын татвар 10% байдаг.

Зохицуулагч байгууллага, бонд гаргах шалгуур

Нээлттэй бондын зохицуулагч байгууллага нь Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголын Хөрөнгийн Бирж бөгөөд үнэт цаас гаргагчид өндөр шалгуур тавин ажилладаг. Тэр хэмжээгээр үнэт цаас гаргагчид их цаг хугацаа болон мөнгө зарцуулдаг.

Харин хаалттай бондын зохицуулагч байгууллагаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо болон Санхүүгийн Зохицуулах Хороо ажилладаг. Нээлттэй бондтой харьцуулахад шаардлага харьцангуй бага, үнэт цаас гаргагчид ч богино хугацаа, арай бага зардалтайгаар бонд гаргах боломжтой.

Татан төвлөрүүлсэн хөрөнгө

Монголын хөрөнгийн бирж дээр 2011 оноос хойш нийт ₮800 гаруй тэрбумын нээлттэй бонд арилжаалагдсан бөгөөд одоогийн байдлаар дундаж өгөөжийн түвшин нь 18%-тай байгаа юм. 

Харин 2021 оны 8-р сараас эхлэн Биржийн бус зах зээл дээр хаалттай бонд арилжаалагдаж эхэлсэн бөгөөд одоогоор 170 гаруй компанийн ₮2.6 их наяд орчмын бонд арилжаалагдаад байгаа юм. 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

Хувьцаа

TBC Mentor

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)