Цаг үеийн мэдээ: "Инвескор 2.0” бондын захиалга 2 дахь өдрөө арилжааны цаг эхэлмэгц дүүрлээ. (Транч 2 тун удахгүй)

2022 он 12 сар 13 өдөр
937
0

ГОЛ ӨНЦӨГ

  • "Инвескор ББСБ ХК"-ийн нээлттэй бондын I транчийн урьдчилсан захиалга өчигдөр эхэлсэн бөгөөд 2 дахь өдөр зах зээл нээгдмэгц захиалга дүүрч хаагдлаа.
  • Эрэлт ихтэй байгаа тул ирэх 7 хоногт дараагийн транчийг нээхээр төлөвлөж байна.
  • Тус компани 2023 оны III улирлын байдлаар нийт ББСБ-ын салбарын нийт хөрөнгө, зээл болон цэвэр ашгийн 10-11%-ийг дангаар бүрдүүлж байна.

Бондын голлох нөхцөл

   “Инвескор 2.0” хөтөлбөр нь нийт 50 тэрбум төгрөгийн бондыг гаргах ба эхний ээлжид 10 тэрбум төгрөгийн урьдчилсан захиалгыг авч олон нийтээс амжилттай татан төвлөрүүллээ. Захиалгын эрэлт өндөр байгаа тул ирэх 7 хоногоос дараагийн транчийн захиалгыг авахаар төлөвлөж байна.

"Инвескор ББСБ" ХК

   “Инвескор ББСБ” нь 2016 онд байгуулагдсан ба өдгөө Улаанбаатар хотод ББСБ-ын чиглэлээр 16 салбар, Эрдэнэт хотод 1 салбар, Япон болон Киргиз улсуудад салбар компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна. "Инвескор ББСБ" нь 2019 онд олон нийтэд хувьцаагаа санал болгож нээлттэй хувьцаат компани болсон. Банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгө, зээл, ашгийн 10%-11%-ийг дангаараа эзэлдэг бөгөөд 126,186 харилцагчийнхаа итгэлийг хүлээн, мэргэжлийн чанартай үйлчилгээгээр ханган ажиллаж байна.

Санхүүгийн чухал үзүүлэлтүүд

   2022 оны III улирлын байдлаар санхүүгийн байдлын тайлан болон орлогын тайланг харахад бүх үзүүлэлтээр буюу нийт актив, өөрийн хөрөнгө, зээлийн багц, хүүгийн орлого, цэвэр ашиг болон өөрийн хөрөнгийн өгөөжөөр Инвескор ББСБ нь салбартаа тэргүүлж байна. ББСБ-ын гол үйл ажиллагаа зээл олголт билээ. Тиймдээ ч хамгийн чухал үзүүлэлт бол чанаргүй зээлийн хувь. 2022 оны III улирлын байдлаар Инвескор ББСБ нь хамгийн бага чанаргүй зээлтэй бөгөөд цэвэр ашгийн маржин нь хамгийн өндөр байна. 

Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах утсаар холбогдоно уу: 95102229, 94005595, 95024664, 95029966
 

 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Инвескор

Бонд

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)