Монголын анхны бүрэн хөрвөх чадвартай “Говь Бонд”-ын төлөлт амжилттай хийгдлээ

2022 он 12 сар 9 өдөр
509
0

ГОЛ ӨНЦӨГ

  • Монголын анхны бүрэн хөрвөх чадвартай “Говь Бонд”-ыг 2021 оны 12 сарын 10-ны өдөр арилжаалж 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн
  • Бондын онцлог нь бүрэн хөрвөх чадвартай буюу банкны харилцах, хугацаагүй хадгаламж шиг хөрвөх чадвартай гэхдээ хугацаатай хадгаламжаас өндөр өгөөж санал болгосон
  • Өнөөдөр буюу 2022 оны 12 сарын 9-ний өдөр тус бондын хоёр дахь удаагийн хүүгийн төлбөр болон үндсэн төлбөрийн төлөлтийг амжилттай хийлээ

Монголын анхны бүрэн хөрвөх чадвартай Говь бонд

   “Таван Богд Капитал ҮЦК” ХХК-ийн андеррайтерээр ажилласан “Монголын анхны бүрэн хөрвөх чадвартай Говь Бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаа  2021 оны 12-р сарын 10-ны өдөр болж 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ. Уг бондын гол онцлог нь бонд худалдан авагч тал нь өөрийн бондыг хүссэн үедээ эргүүлэн худалдах эрхтэй ба энэ үед өөрийн хадгалсан хоногийн хүүгээ бодуулан үндсэн мөнгөний хамт буцаан авах боломжтой байсан. 

Хөрвөх чадвартай, өндөр өгөөжтэй

   Бүрэн хөрвөх чадвартай гэдэг утгаараа банкны харилцах, хугацаагүй хадгаламжид тэг хувийн хүүтэй байршиж буй хөрөнгийг өндөр хүүтэй бондод байршуулах боломжийг хөрөнгө оруулагч нарт нээж өгсөн нь хамгийн том давуу тал болсон юм. Мөн бонд гаргах үед буюу 2021 оны 12-р сард системийн нөлөө бүхий банкнуудаас санал болгож байсан 1 жилийн хугацаатай хадгаламжийн хүү 7.4%-8.8%-ийн буюу “Говь Бонд”-ын санал болгож буй хүүгээс 0.2-аас 1.6-хүртэлх нэгж хувиар бага байсан. Үүнээс дүгнэхэд хөрөнгө оруулагчид хөрвөх чадвартай, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл болжээ.

Үүргээ цаг хугацаанд нь 100% гүйцэтгэж ажиллаа

   Үнэт цаас гаргагч нь бондыг гаргасанаас хойшхи 1 жилийн хугацаанд “Говь Бонд” худалдан авсан хөрөнгө оруулагч нарын хүүгийн болон үндсэн төлбөрийг хүссэн хугацаанд нь шилжүүлж, хөрвөх чадварыг хангах үүргээ цаг хугацаанд нь бүрэн гүйцэтгэсэн байна. Мөн өнөөдөр буюу 2022 оны 12-р сарын 9-ний өдөр хоёр дахь удаагийн хүүгийн төлбөр болон үндсэн төлбөрийг хөрөнгө оруулагч нарын дансанд байршуулж ажилттай ажиллаа.

Хэрэв та өндөр хүүтэй, өдрөөр ч хөрөнгө оруулах боломжтой бондуудын мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл бидэнтэй дараах холбоосоор холбогдоно уу.

https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757016

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Говь Бонд

Бондын төлөлт

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)