Азийн зах зээл: “Huawei” –н 3 нугарч эвхэгддэг “Mate XT” ухаалаг утасны урьдчилсан захиалга 3.3 саяыг давав.
ГОЛ ӨНЦӨГ:
- “Huawei” –н 3 нугарч эвхэгддэг “Mate XT” ухаалаг утасны урьдчилсан захиалга 3.3 саяыг давав.
- “Apple” –с “iPhone 16” –г танилцууллаа.
- БНХАУ -н өнгөрсөн 8 -р сарын гадаад худалдааны статистик мэдээ гарав.
- Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 0.40% -нөсөлттэй байна.
Мягмар гарагийн 11:26 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 0.40% өсөж 17,200 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 0.11% -р унав, эх газрын Хятадын “CSI 300” индекс 0.50% -рунав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 0.08% -р өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.55% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 0.06% -р өсөв, Тайваны “TAIEX” индекс 0.14% -рөсөв.
Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Онцлох хөдөлгөөн: BABA /9988.HK/ 4.66% өсөж 81.95 HKD, ICBC /1398.HK/ 1.44% өсөж 4.22 HKD, WUXI APPTEC /2359.HK/ 8.0% унаж 33.05 HKD хүрсэн.
Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 0.40% -нөсөлттэй байна.
“HUAWEI”
“Huawei” компанийн 3 нугарч эвхэгддэг, “Z” хэлбэртэй “Mate XT” гэсэн ухаалаг утасны урьдчилсан захиалга өнгөрсөн Даваа гарагийн байдлаар 3.3 саяд хүржээ. Энэ нь АНУ –с БНХАУ –д тавиад буй хоригуудыг үл харгалзан “Huawei” нь “Apple” –н томоохон өрсөлдөгч гэдгийг бататгасан үзүүлэлт боллоо. Өчигдөр “Apple” –с “iPhone 16”, “iPhone 16 Pro”, “Apple Watch Series 10”, “Airpods 4” гэсэн шинэ загваруудаа танилцуулсан бол өнөөдөр “Huawei” –с “Mate XT” –г танилцуулах хуваарьтай байна. Уг танилцуулгын дараа урьдчилсан танилцуулгын хэмжээ улам өсөх боломжтой билээ. Гэхдээ Уг нугалагддаг утас нь “Apple” болон “Samsung” –н борлуулалтад тийм ч их нөлөөлөхгүй хэмээн “Counterpoint” судалгааны компанийн шинжээч Jene Park хэлсэн байна.
2024 оны эхний хагаст ухаалаг утасны зах зээлийн борлуулалтын хэмжээ 292.2 сая ширхэг байсан ба үүний дөнгөж 1.3% -г нугалагддаг төрлийн ухаалаг утаснууд эзэлдэг байна. Уг нугалагдаж эвхэгддэг ухаалаг утасны зах зээлийн 27.5% буюу хамгийн ихийг “Huawei” дангаар эзэлдэг байна. Эх газрын Хятад дахь нугалагддаг ухаалаг утасны зах зээлийн 42% -г “Huawei” эзэлдэг.
Сонирхуулахад өнгөрсөн жил “Huawei” –н 2 нугарч эвхэгддэг ухаалаг утас болох “Mate X5” –н үнэ ойролцоогоор $1,406 байсан. Энэ нь “Apple” –н “iPhone 15” –с 2 дахин үнэтэй байсан гэсэн үг юм.
“APPLE”
Өчигдөр “Apple” Калифорния мужийн Купертино хот дахь төвдөө шинэ загварын ухаалаг утас, чихэвч, гар утасны бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Энэ жил “Apple” –с“iPhone 16”, “iPhone 16 Plus”, “iPhone 16 Pro”, “Apple Watch Series 10”, “Apple Watch Ultra 2”, “Airpods 4” гэсэн шинэ загварын ухаалаг төхөөрөмжүүдийг худалдаанд гаргах ажээ. “iPhone” ухаалаг утасны урьдчилсан захиалга энэ Баасан гаргаас эхлэх хуваарьтай байна.
“iPhone 15” –н загваруудын дэлгэцийн хэмжээ 6.1 болон 6.7 инч байсан бол шинэ“iPhone 16 Pro” загварын дэлгэцийн хэмжээ 6.3инч, “iPhone 16 Pro Max” загварын дэлгэцийн хэмжээ 6.9 инч байх ажээ. Уг шинэ загварууд нь хамгийн нимгэн хүрээтэй ба дэлгэцийн хувьд өмнөх бүх хувилбаруудаас хамгийн шилдэг нь болсон хэмээн “Apple” –с мэдэгдсэн байна. “iPhone 16 Pro” –н үнэ $999 –с, “iPhone 16 Pro Max” –н үнэ $1,199 –с эхэлнэ. Харин энгийн “iPhone 16” –н үнэ $799, “iPhone 16 Plus” –н үнэ $899 –с эхэлнэ.
ӨНӨӨДРИЙН СТАТИСТИК
Balance of Trade гэдэг нь тухайн сард хийсэн экспорт, импортын дүнгийн зөрөө юм. Экспортын бараа бүтээгдэхүүнийг тухайн улсын үндэсний валютаар худалдаж авдаг тул экспортын эрэлт болон валютын эрэлт шууд холбоотой.
Өнөөдөр БНХАУ –н өнгөрсөн 8 –р сарын гадаад худалдааны статистик мэдээ гарлаа. Гадаад худалдааны тэнцэл $91.02 тэрбумын илүүдэлтэй гарч хүлээлт $82.10 тэрбумыг эвдсэн. Экспортын өсөлт YoY +8.7% гарч шинжээчдийн хүлээлт 6.5% -г мөн эвдсэн байна. Нөгөө талаас импортын өсөлт YoY +0.5% гарч хүлээлт 2.0% -с бага гарчээ.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК ХХК
Азийн зах зээл
Ам.долларын хөрөнгө оруулалт
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.