АНУ-ын зах зээл: 8-р сард шинээр бий болсон ажлын байрны тоо хүлээлтэнд хүрээгүй бол ажилгүйдлийн түвшин хүлээлтийн дагуу гарлаа.

2024 он 9 сар 9 өдөр
109
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • 8-р сард шинээр бий болсон ажлын байрны тоо 142,000 гарсан нь өнгөрсөн сарын 89,000-аас өссөн боловч энэ сарын хүлээлт 161,000-д хүрсэнгүй.
  • Ажилгүйдлийн түвшин 4.2% буюу хүлээлтийн дагуу гарч өмнөх сарын 4.3%-аас бага зэрэг буурлаа.

Nonfarm payrolls – өнгөрсөн сард ферм-н бус зах зээлд шинээр бий болсон ажлын байрны тоог илэрхийлнэ.

Unemployment Rate – өнгөрсөн сард идэвхтэй ажил хайж буй ажилгүй иргэдийн тоог илэрхийлнэ.

8-р сард шинээр бий болсон ажлын байрны тоо 142,000 гарсан нь өнгөрсөн сарын 89,000-аас өссөн боловч энэ сарын хүлээлт 161,000-д хүрсэнгүй. Мөн ажилгүйдлийн түвшин 4.2% буюу хүлээлтийн дагуу гарч өмнөх сарын 4.3%-аас бага зэрэг буурлаа.

Хэдийгээр шинээр бий болсон ажлын байрны тоо хүлээлтэд хүрээгүй ч 100,000-аас дээш шинээр бий болж буй ажлын байрны тоо нь ажилгүйдлийн түвшинг бууруулахад нөлөөллөө.

Сарын дундаж цалингийн хувьд өнгөрсөн сараас 0.4%, өнгөрсөн жилээс 3.8% тус тус өссөн нь хүлээлтээс өндөр үзүүлэлт боллоо.

Хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд холимог үр дүн үзүүлснээр төв банк хэдэн хувиар хүүг бууруулах асуултыг эргэлзээтэй хэвээр үлдээлээ.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

Хэдийгээр шинээр бий болсон ажлын байр хүлээлтэд хүрээгүй ч 100,000-аас дээш үр дүн үзүүлсэн нь хөдөлмөрийн зах зээл огцом муудаагүйг илтгэж төв банк яарч өндөр хувиар хүүг бууруулах шаардлагагүйг харуулж байна. 

www.cnbc.com

www.investing.com

www.tradingview.com

www.reuters.com

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)