Азийн зах зээл: “NIO” –н 2024 оны II улирлын тайлан хүлээлтийг эвдэж, хувьцааны ханш өсөв.
ГОЛ ӨНЦӨГ:
- “NIO” –н 2024 оны II улирлын тайлан хүлээлтийг эвдэж, хувьцааны ханш өсөв.
- БНХАУ –н инфляц сүүлийн 15 сарын хугацаанд -0.8%-с 0.6% -н хооронд хэлбэлзэж байна.
- Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.81% -н уналттай байна.
Даваа гарагийн 11:48 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 1.81% унаж 17,100 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 1.96% -р унав, эх газрын Хятадын “CSI 300” индекс 1.06% -рунав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 1.82% -р унав, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.61% -р унав, БНСУ -н “KOSPI” индекс 0.78% -р унав, Тайваны “TAIEX” индекс 1.75% -р унав.
Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Онцлох хөдөлгөөн: AKESO /9926.HK/ 9.64% өсөж 52.85 HKD, ZIJIN MINING /2899.HK/ 4.1% унаж 13.74 HKD, PETROCHINA /0857.HK/ 5.8% унаж 5.95 HKD хүрсэн.
Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.81% -н уналттай байна.
“NIO”
Энэ II улиралд “Nio” $2.4 тэрбумын борлуулалт хийсэн нь QoQ +87.1%, YoY +118.2% өсөлт болов. Энэ нь шинжээчдийн хүлээлт болох $2.35 тэрбумыг эвдсэн үзүүлэлт болов. Түүнчлэн цэвэр алдагдлын хэмжээ $694.4 сая гарч QoQ -2.7%, YoY -16.7% буурав. Нэгж хувьцаанд ногдох алдагдлын хэмжээ 2024 оны II улиралд -$0.34 гарч шинжээчдийн хүлээлт болох $0.46 –с бага гарав. Тайлангийн нөлөөллөөр “Nio” –н хувьцааны ханш 2024 оны 8 –р сарын ёроолоос 40.0% гаруй өсөлт үзүүлээд байна.
ӨНӨӨДРИЙН СТАТИСТИК
Эх сурвалж: investing.com
Inflation Rate гэдэг нь хэрэглээний сагсанд орсон бараа, үйлчилгээний үнийн индексийг өмнөх сар болон жилтэй харьцуулан хэдэн хувиар өсөж буурсныг харуулдаг үзүүлэлт юм.
PPI гэдэг нь үйлдвэрлэгчдийн худалдан авсан болон зарсан бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өөрчлөлт юм. Үйлдвэрлэгчдийн худалдан авалтын зардал өсөх, өөрсдийн бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх зэрэг нь ихэвчлэн хэрэглээний сагсны бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж инфляцыг өдөөх нөлөө үзүүлдэг.
Өнөөдөр өглөөний 09:30 цагт БНХАУ –н 8 –р сарын инфляцын мэдээ гарлаа. Суурь инфляц өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 0.6% өсөв. Энэ нь өнгөрсөн сарын үзүүлэлт 0.5% -с өндөр хэдий ч хүлээлт 0.7% -с бага юм. Ийнхүү дэлхийн 2-гч том эдийн засгийн инфляцын түвшин сүүлийн 15 сарын хугацаанд -0.8%-0.6% хооронд тогтворжиж, Хятадын Ардын Банкны зорилтот түвшин болох 3.0% -с бага хэвээр байна. Өмнөх сартай харьцуулахад инфляц 0.4% өсөж гарсан нь хүлээлт болон өмнөх 7 –р сарын үзүүлэлт болох 0.5% -с бага үзүүлэлт болов.
Түүнчлэн үйлдвэрлэгчдийн үнийн индекс буюу үйлдвэрлэгчдээс бүтээгдэхүүн үйлчилгээндээ тавьж буй үнийн индекс 23 сар дараалан буурч гарав. Тодруулбал “PPI” индекс 8 –р сард -1.8% гарч хүлээлт -1.4% болон өмнөх сарын үзүүлэлт -0.8% -с бага гарав.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
“Hang Seng” индекс өнгөрсөн 8 –р сард 16,500 орчим ханш руу унаж уг бүсээс дэмжлэг авч өссөн билээ. Тэгвэл сүүлийн 2 долоо хоногийн байдлаар “HSI” индекс уналттай арилжаалагдаж байна. Хэрэв ханш 16,500 бүсэд тогтоосон ёроол ханш руу унаж, шинэ “lower low” ханш тогтоовол уналтын хөдөлгөөн үргэлжилнэ гэж харах боломжтой. Эсрэгээрээ 16,900-17,200 бүсээс дэмжлэг авч чадвал хамгийн ойрын эсэргүүцлийн бүс болох 18,000 руу өсөх боломжтой байна.
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК ХХК
Азийн зах зээл
Ам.долларын хөрөнгө оруулалт
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.