Өнөөдөр "Инвескор ББСБ" ХК 250.2 сая төгрөгийн багцын арилжаа хийгдлээ.
ГОЛ ӨНЦӨГ
- TOP20 индекс оны эхнээс 20.2%-аар өсөж 48,964-д хүрлээ.
- Өнөөдөр МХБ-д "Инвескор ББСБ" ХК 250.2 сая төгрөгийн багцын арилжаа хийлээ.
- Хаан банк ХК 29.6 сая төгрөгийн арилжаа хийгдсэн байна.
- ТОР20 ИНДЕКС ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ?
TOP20 индекс 48,645-д хүрсэн нь өмнөх хаалтын ханшаас 0.1%-иар өссөн үзүүлэлт байсан бол оны эхнээс 19.4% өслөө. Энэ нь нэг жилийн хугацаатай хадгаламжийн хүүнээс 7 нэгж хувиар өндөр өгөөжтэй байгааг харуулж байна.
ХАМГИЙН ХАМГИЙН...
Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Улсын их дэлгүүр ХК, Инвескор ББСБ ХК, Талх чихэр ХК, Шарын гол ХК, Ремикон ХК-ууд байсан ба өсөлт нь 1.9%-аас 4.4%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Шивээ овоо ХК, Монложистикс Холдинг ХК, Тэнгэрлиг медиа групп ХК, Дархан нэхий ХК болон ЛэндМН ББСБ ХК-ууд байсан ба бууралт нь -8.7%-аас -3.9%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК
Хувьцаа
Өнөөдөр биржид
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх