АНУ-ын зах зээл: 2024 оны хамгийн чухал тоон үзүүлэлтүүдийн нэг өнөөдөр зарлагдана.
ГОЛ ӨНЦӨГ:
- 2024 оны хамгийн чухал тоон үзүүлэлт байж болох Nonfarm Payrolls-г зах зээл маш анхааралтай хүлээж байна.
- Nonfarm Payrolls 164k , Unemployment Rate 4.2% гарах хүлээлттэй байна.
- Пүрэв гарагт ADP nonfarm employment хүлээлтээс муу гарсан бол Initial Jobless Claims, ISM Non-Manufacturing PMI тус тус хүлээлтээс сайн гарсан байна.
ӨНГӨРСӨН СТАТИСТИК
ISM Manufacturing PMI – 400 гаруй томоохон үйлдвэрүүдийн менежрүүдээс санал асуулга авч үйлдвэрлэлийн салбар цаашдын эдийн засгийн төлөвт хэр итгэлтэй байгааг тодорхойлдог индекс болно.
Initial jobless claims – Энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн долоо хоногт шинээр ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл гаргасан иргэдийн тоо хэмжээг харуулдаг. Хөрөнгийн зах зээлийн хувьд чухал үзүүлэлтүүдийн нэгт тооцогддог.
ADP Nonfarm Employment – Хувьийн сектороос гаргадаг фермийн бус салбарт бий болсон ажлын байрны тоон өөрчлөлт. Засгийн газраас гаргадаг үндсэн Nonfarm Payrolls-оос 2 хоногийн өмнө зарлагддаг.
ADP Nonfarm Employment 99k vs 144k гарч хүлээлтэд хүрээгүй ба 7-р сард 111k гарснаас мөн буурсан үзүүлэлт болжээ. Уг үзүүлэлт нь 2021 оны 1-р сараас хойш хамгийн бага үзүүлэлт боллоо.
Долоо хоног бүр зарлагддаг Initial Jobless Claims 227k гарч өнгөрсөн сарын 232k, энэ сарын хүлээлт 231k-аас тус тус бага гарч эерэг үр дүн үзүүллээ.
ISM Non-Manufacturing Price хувьд 51.5 гарсан нь өнгөрсөн сарын 51.4, энэ сарын хүлээлт 51.3 – аас тус тус өндөр гарч эерэг үр дүнг үзүүллээ.
ӨНӨӨДРИЙН СТАТИСТИК
9-р сарын 18-ний хурлаар төв банк бодлогын хүүг буулгах эсэх, буулгасан тохиолдолд ямар хувь хэмжээгээр буулгах шийдвэрт чухал нөлөө үзүүлэх хөдөлмөрийн зах зээлийн тоон үзүүлэлтүүд зарлагдах гэж байна.
Төв банк бодлогын хүүг 2022 оны 3-р сард өсгөж эхэлснээс хойш анх удаа хүүг буулгах эсэх шийдвэр гаргах гэж буй тул өнөөдрийн тоон үзүүлэлтүүд магадгүй 2024 оны хамгийн чухал статистид байхыг үгүйсгэхгүй.
Шинжээчид NFP буюу 8-р сард шинээр бий болсон ажлын байрны тоог өмнөх сарын 114k – аас өсөж 164k-д хүрсэн гэж таамаглаж байгаа бол ажилгүйдлийн түвшинг өнгөрсөн сарын 4.3%-аас бага зэрэг буурч 4.2%-д хүрсэн гэж таамаглаж байна.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
Сүүлийн үеийн эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сайнгүй гарч байгаа хэдий ч одоогоор АНУ-ын эдийн засаг хямралд орох эрсдэлтэй хэмжээнд хүрээгүй байна. Тиймээс төв банк яарж өндөр хувь хэмжээгээр хүүг буулгах шаардлага үүсээгүй бөгөөд хэрэв өндөр хувиар хүүг гэнэт буулгаж эхэлбэл төв банкны уг үйлдэл нь эдийн засгийн хямрал болох магадлалыг төв банк бодитоор хүлээн зөвшөөрч буй үйлдэл болох бөгөөд улмаар зах зээлд оролцогчдыг айдаст автуулж зах зээлд сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Иймд эхний удаад хүүг буулгаж эхлэхдээ 0.25-аар буулгаж эхлэх боломжтой.
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.