Хөрвөх чадварын судалгаа | 2024.08: Ямар компанийн хувьцааны хөрвөх чадвар өссөн бол?

2024 он 9 сар 5 өдөр
188
0
  • ГОЛ ӨНЦӨГ:
  • МХБ-ийн I ангиллын 27 компанийн арилжааны нийт дүнгийн 55%-ийг арилжааны зургаан банкны арилжаа бүрдүүлж байна.
  • “ХААН банк” ХК-ийн хувьцаа өдөрт дунджаар 130.0 сая төгрөгийн арилжаалагдаж байгаа нь МХБ I ангиллыг тэргүүлж байна.
  • Хөрвөх чадвар өнгөрсөн сараас хамгийн өндөр өссөн компани  Инвескор ББСБ” ХК (INV) 32%-аар буюу 2.4 сая төгрөгөөр өсөж дунджаар өдөрт 10.2 сая төгрөгийн арилжаа хийгдсэн байна.

Хувьцааны хөрвөх чадварыг илтгэдэг нэгэн үзүүлэлт нь өдрийн дундаж арилжаа билээ.

 I ангиллын хувьцааны өдрийн дундаж арилжаа: 2024.01.01-2024.08.31 нэгтгэсэн байдлаар МХБ-ийн I ангиллын 27 компанийн дунджаар нэг компани өдөрт 15.8 сая төгрөгийн арилжаа хийжээ. Тус хугацаанд хамгийн өндөр дүнтэй өдрийн дундаж арилжаа хийгдсэн компани “ХААН банк” ХК өдөрт дунджаар 130.0 сая төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Энэ нь МХБ-ийн I ангиллын 27 компанийн өдрийн дундаж арилжааны дүнгээс 8 дахин өндөр үзүүлэлт юм. 

I ангиллын хувьцааны нийт арилжаа: Арилжааны банкнууд нээлттэй хувьцаат компани болсноор хөрөнгийн зах зээлийг илүү идэвхитэй болгож байгаа билээ. 2024 он гарснаас хойш Хөрөнгийн биржийн I ангиллын 27 компани нийт 71.6 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн ба эдгээр компаниудын 6 компани нь арилжааны банк бөгөөд нийт хувьцааны арилжааны 55%-ийг банкны арилжаа бүрдүүлж байгаа юм. 

2024.01.01-2024.08.31-ны I ангиллын компаниудын нийт арилжааны дүнгээр “ХААН Банк” ХК 22.0 тэрбум төгрөгийн арилжаагаар тэргүүлж байна. “Монголын Хөрөнгийн Бирж” ХК, “Богд банк” ХК, “Тавантолгой” ХК нь дундаж арилжааны дүнгээс 2-3 дахин өндөр байна. 

I ангиллын хувьцааны арилжааны өөрчлөлт: 2024 оны 8 сард МХБ-ийн I ангилал дээр өдөрт дунджаар 341.9 сая төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Энэ нь өмнөх сарын өдрийн дундаж арилжааны дүнгээс 28%-аар буюу 144.0 сая төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. 

2024 оны 8-р сард МХБ-ийн I ангиллын 27 компаниас өдрийн дундаж арилжааны дүн өмнөх сараас өссөн 8 хувьцаат компани дунджаар 602%-аар буюу 10.1 сая төгрөгөөр өссөн байна. Өдрийн дундаж арилжааны дүн өмнөх сараас хамгийн өндөр хувиар өссөн компани ““Талх чихэр” ХК (TCK) 3,680%-аар өсөж 1.6 сая төгрөг хүрсэн бол хамгийн өндөр дүнгээр өссөн компани "Инвескор ББСБ” ХК (INV) 32%-аар буюу 2.4 сая төгрөгөөр өсөж дунджаар өдөрт 10.2 сая төгрөгийн арилжаа хийгдсэн байна.

2024 оны 8-р сард Хөрөнгийн биржийн I ангиллын 27 компанийн өдрийн дундаж арилжааны дүн өмнөх сараас буурсан 18 хувьцаат компани дунджаар 43%-аар буюу 8.0 сая төгрөгөөр буурсан байна. Өдрийн дундаж арилжааны дүн өмнөх сараас хамгийн өндөр хувиар буурсан компани “Бодь даатгал” ХК 100%-аар буюу 8.3 сая төгрөгөөр буурч дунджаар өдөрт 35 мянган төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Өмнөх сараас хамгийн өндөр дүнгээр буурсан компани“Хаан банк” ХК нь өмнөх сараас өдрийн дундаж арилжаа 55.1 сая төгрөгөөр буюу 40%-аар буурсан үзүүлэлттэй байна.

Шинжээчийн дүгнэлт:

 2024 онд МХБ-ийн I ангиллын 27 компани 71.6 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байгаа ба нийт арилжааны дүнгийн 31% буюу 22.0 тэрбумын арилжаа  “ХААН БАНК” ХК хувьцааны арилжаа бүрдүүлж байна. 8-р сард МХБ-ийн I ангиллын 27 компанийн хөрвөх чадвар өмнөх сартай харьцуулахад 28 хувиар буурч 341.8 сая төгрөгийн арилжаа хийжээ. Эдгээр 27 компаниас 9 компанийн өдрийн дундаж арилжаа 602%-аар өссөн байгаа бол 18 компанийн өдрийн дундаж арилжаа 43%-аар буурсан байна. Энэ сард хөрвөх чадвар сайжирсан онцлох компани "Инвескор ББСБ” ХК (INV) 32%-аар буюу 2.4 сая төгрөгөөр өсөж дунджаар өдөрт 10.2 сая төгрөгийн арилжаа хийгдсэн байна. 8-р сард "Инвескор ББСБ” ХК  хувьцааны ханш 13.8%-аар өссөн үзүүлэлттэй байна. 8 сард МХБ-ийн I ангилалын компаниуд өдөрт дунджаар 341.9 сая төгрөгийн арилжаа хийгдсэн нь өмнөх сарын өдрийн дундаж арилжааны дүнгээс 28%-аар буюу 144.0 сая төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. 

Түлхүүр үгс:

Хөрвөх чадварын судалгаа

Таван Богд Капитал ҮЦК

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)