Өнөөдөр биржид: KHAN болон INV багцын арилжаа хийгдлээ.
ГОЛ ӨНЦӨГ
- TOP20 индекс оны эхнээс 20.2%-аар өсөж 48,941-д хүрлээ.
- Өнөөдөр МХБ-д "Инвескор ББСБ" ХК болон "Хаан банк ХК"-ийн багцын арилжаа хийлээ.
- Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Бодь Даатгал ХК (+5.2%) байлаа.
ТОР20 ИНДЕКС ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ?
TOP20 индекс 48,941-д хүрсэн нь өмнөх хаалтын ханшаас 0.5%-иар буурсан үзүүлэлт байсан бол оны эхнээс 20.2% өслөө. Энэ нь нэг жилийн хугацаатай хадгаламжийн хүүнээс 8 нэгж хувиар өндөр өгөөжтэй байгааг харуулж байна.
ХАМГИЙН ХАМГИЙН...
Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Бодь Даатгал ХК, Хөвсгөл хүнс ХК, Шарын гол ХК, Сэндли ББСБ ХК, Монголын хөрөнгийн бирж ХК-ууд байсан ба өсөлт нь 1.2%-аас 5.2%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Атар-Өргөө ХК, Силикат ХК, Женко тур бюро ХК, Улсын их дэлгүүр ХК болон Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК-ууд байсан ба бууралт нь -14.9%-аас -3.6%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК
Өнөөдөр биржид
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх