Монголбанк дуудлага худалдаа 20220426: Монголбанк 4-р сарын хамгийн бага дүнтэй нийлүүлэлтийг хийлээ.

2022 он 4 сар 27 өдөр
563
0

   Өчигдөр буюу 2022 оны 4-р сарын 26-ний өдөр Монголбанкны ээлжит гадаад валютын дуудлага худалдаа болж өнгөрлөө.

  Арилжааны банкуудаас ирүүлсэн санал болон нийлүүлэлтийн хувийг Монголбанк зарлаагүй бөгөөд 48.0 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлсэн байна. 

Шинжээчийн дүгнэлт:

   Монголбанк 4-р сард 7 удаагийн ээлжит, 1 удаа ээлжит бус нийт 8 удаагийн валютын дуудлага худалдаа зохион байгуулж 61.0-92.0 сая ам.долларыг нэг дуудлага худалдаагаар нийлүүлж байсан бол энэ удаагийн дуудлага худалдаагаар 4-р сарын хамгийн бага буюу 48.0 сая ам.долларыг нийлүүлсэн байна.

  Арилжааны банкуудын ам.доллар зарах ханш 3,080-аас дуудлага худалдааны дараа 3,082 болж өссөн нь Монголбанк эрэлтийг бүрэн хангах хэмжээний нийлүүлэлт хийгээгүй буюу 48.0 сая ам.доллар хангалтгүй байсныг харуулж байна.

   2022 оны эхний 3 сарын байдлаар манай улсын импорт өмнөх жилээс 11% өсөж 1,691 сая ам.долларт хүрч, экспорт өмнөх жилээс 3% буурч 1,942 сая ам.долларт хүрсэн нь гадаад худалдааны тэнцэлийг бууруулж байгаа нь ам.долларын ханшийн өсөлтийн гол шалтгаан болж байна.

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Монголбанк

Дуудлага худалдаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)