АНУ-ын зах зээл: Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ Мягмар гарагт 279 тэрбум ам.доллараар буурлаа.
ГОЛ ӨНЦӨГ:
- Nvidia компани АНУ-ын Хууль зүйн яамнаас зарлан дуудах хуудас хүлээн авснаар компанийн үнэлгээ 279 тэрбум ам.доллараар буурлаа.
- Уг уналт нь АНУ-ын түүхэнд нэг компанийн үнэлгээ 1 өдөрт хамгийн өндөр дүнгээр буурсан үзүүлэлт боллоо.
- ISM Manufacturing PMI хүлээлтээс муу гарлаа.
Өчигдөр буюу Мягмар гарагт АНУ-ын Хууль зүйн яамнаас Nvidia компанийг монополийн хуулийг зөрчсөн эсэх шалгалтын хүрээнд “Subpoena” буюу зарлан дуудах хуудас илгээлээ. Уг шалтгалт нь одоогоор шууд Nvidia компанийг буруутай гэдгийг тогтоогоогүй бөгөөд зарлан дуудах хуудсын хүрээнд компани нь шаардсан баримт бичиг, мэдээлэл, мэдүүлэг өгөх үүргийг хүлээж байна.
Уг зарлан дуудах хуудсыг хүлээн авснаар зах зээлд тодорхойгүй байдал үүсч хувьцааны ханш Мягмар гарагт 9.5%-н уналт үзүүлснээр зах зээлийн үнэлгээ 279 тэрбум ам.доллараар буурлаа. Энэ уналт нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн түүхэнд нэг өдөрт нэг компанийн үнэлгээ хамгийн өндөр дүнгээр буурсан үзүүлэлт боллоо.
Nvidia компанийн хувьд сүүлийн жилүүдэд AI chip-ний эрэлт өссөнтэй холбоотойгоор огцом өсөлт үзүүлсэн бөгөөд ойролцоогоор AI chip-ний зах зээлийн 80%-г бүрдүүлж байна.
ӨНГӨРСӨН СТАТИСТИК
ISM Manufacturing PMI – 400 гаруй томоохон үйлдвэрүүдийн менежрүүдээс санал асуулга авч үйлдвэрлэлийн салбар цаашдын эдийн засгийн төлөвт хэр итгэлтэй байгааг тодорхойлдог индекс болно.
Өчиндөр буюу Мягмар гарагт 22:00 цагаас АНУ-ын 8-р сарын PMI үзүүлэлт зарлагдлаа. Өнгөрсөн сард 46.8 гарснаас энэ сард бага зэрэг өсөлт үзүүлж 47.2 хүрсэн ч шинжээчдийн хүлээлт 47.5-д хүрч чадсангүй. Улмаар эдийн засгийн хямрал болж болзошгүй магадлал нэмэгдсэнээр төв банк бодлогын хүүг 9-р сард 50 нэгж буюу илүү өндөр хувиар бууруулах магадлал 31% байсныг 38% хүртэл нэмэгдүүлээд байна.
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН СТАТИСТИК
Инфляци хангалттай хэмжээнд буурч эхэлсэн бөгөөд нөгөө талд хөдөлмөрийн зах зээл эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа тул төв банк сүүлийн 4 жилд анх удаа бодлогын хүүгээ бууруулж эхлэх цаг нь болсон гэх байр суурь илэрхийлээд байна. Хэрэв ажилгүйдлийн түвшин огцом нэмэгдвэл эдийн засгийн хямралруу түлхэх эрсдэлтэй бөгөөд энэ долоо хоногт гарах 8-р сард шинээр бий болсон ажлын байрны тоо NFP, ажилгүйдлийн түвшин Unemployment rate ямар үр дүнг үзүүлэхээс төв банк хэзээ, хэр хэмжээгээр хүүгээ буулгаж эхлэх боломжтойг тодорхойлно.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
Nasdaq индекс 2024 оны 7-р сар хүртэл огцом өсөлт үзүүлж бүх цаг үеийн дээд ханшийг шинэчлэн тогтооход Nvidia компанийн ханшийн өсөлт томоохон нөлөө үзүүлсэн билээ. Хэдийгээр Nvidia одоогоор буруутай нь тогтоогдоогүй ч зохицуулагч байгууллагуудтай маргаан үүссэн болон шалтгалтын үед ханш өсөлт үзүүлэх магадлал бага уналт үзүүлэх магадлал нь өндөр байдаг. Мөн энэ долоо хоногт гарах чухал тоон үзүүлэлтүүд муу гарвал АНУ-ын хөрөнгийн зах зээлд уналт үргэлжлэх боломжтой.
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.