Монголбанк дуудлага худалдаа 20221206: 2016 оноос хойш анх удаа төгрөгийн ханш ам.долларын эсрэг оны эхнээс 20%-с дээш суларлаа.
Өчигдөр буюу 2022 оны 12-р сарын 06-ны өдөр Монголбанкны ээлжит гадаад валютын дуудлага худалдаа болж өнгөрлөө.
Арилжааны банкнуудаас ирүүлсэн санал болон нийлүүлэлтийн хувийг Монголбанк зарлаагүй бөгөөд 26.0 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн хувьд Монголбанк 2 дуудлага худалдаагаар нийт 41.0 сая ам.долларыг нийлүүлсэн бол энэ долоо хоногт 1 дуудлага худалдаагаар 26.0 сая ам.доллар нийлүүлээд байна.
Харин банкнуудын валют арилжааны лимит Хаан банк - 20.0 сая төгрөг , бусад банкнууд 10.0 сая төгрөг байна.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
Монголбанкны нэг удаагийн нийлүүлэлт бага түвшинд хэвээр байна. Монголбанк нийлүүлэлтээ хязгаарлаж байгаа нь ханшийн өсөлт үргэлжлэх шалтгаан болж байгаа хэдий ч ГВАНөөц өсгөх зорилготой. Нийлүүлэлтээ хязгаарласны үр дүнд нь 11-р сард ГВАНөөц өмнөх сараас 5.35% өсөлт үзүүлсэн байна.
Монгол улс Чингис бондын нийт 1.5 тэрбум ам.долларын өр төлбөрийг барагдуулж дууссан нь Олон Улсын тавцанд Монгол Улсад итгэх итгэлийг нэмэгдүүлж ирэх онд төлөх өр төлбөрүүдийг амжилттай дахин санхүүжүүлэх улмаар ханш ирэх онд тогтвортой байх, огцом сулрахгүй байх суурь нөхцөлийг бүрдүүлж байна.
Гадаад валютын албан нөөц хамгийн сүүлийн буюу 2022 оны 11-р сарын байдлаар 2,935.10 сая ам.доллар байна.
2013-2016 оныг дуустал ГВАНөөц бууралттай байсан бөгөөд 2021 оны 5-р сараас хойш ижил нөхцөл байдал үүсэж буйг доорх графикт харууллаа.
Доорх графикт ГВАН бууралттай байсан ижил төстэй жилүүдийн ханшийн хөдөлгөөнийг энэ оны ханшийн хөдөлгөөнтэй харьцуулсан харьцуулалт харагдаж байна.
2022 оны 50 дах долоо хоногийн байдлаар төгрөгийн ханш ам.долларын эсрэг 20.12% сулраад байна.
Түлхүүр үгс:
ам.долларын ханш
"Таван Богд Капитал ҮЦК"
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.