АНУ-ын зах зээл: FED-н анхаарлын төвд буй хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд энэ долоо хоногт зарлагдана.
ГОЛ ӨНЦӨГ:
- FED хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүдийг анхааралтай ажиглаж байна.
- Энэ долоо хоногт АНУ-д 8-р сард шинээр бий болсон ажлын байрны тоо болон ажилгүйдлийн түвшин зарлагдана.
- Баасан гарагт Core PCE Price үзүүлэлт хүлээлтээс бага буюу 2.6% vs 2.7% гарлаа.
ӨНГӨРСӨН СТАТИСТИК
The Core PCE price index – Хүнс, эрчим хүчний улирлын шинжтэй үнийн хэлбэлзлийг хасаж тооцсон инфляцийн үзүүлэлт
Өнгөрсөн Баасан гарагт 20:30 цагаас АНУ-ын 8-р сарын хүнс, эрчим хүчний улирлын шинжтэй үнийн хэлбэлзлийг хасаж тооцсон инфляцийн үзүүлэлт PCE 2.6% - тай гарч хүлээлт 2.7%-аас бага гарлаа. PCE нь 2022 оны 3-р сард 5.3%-д хүрч Covid-19 гарснаас хойш хамгийн өндөр түвшиндээ хүрсэн бол түүнээс хойш тасралтгүй буурсаар 2.6%-д хүрээд байна. Төв банкны удирдлагуудын зүгээс инфляцийг 2.0%-д хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд CPI, PCE гэсэн инфляцийг тодорхойлох гол үзүүлэлтүүд аль аль нь зорилтот 2.0%-д дөхөж ирсэн тул цаашид инфляцийг чухалчилж үзэхээ больж хөдөлмөрийн зах зээлийг илүү анхааралтай ажиглах болно гэдгээ мэдэгдээд байна.
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН СТАТИСТИК
Инфляци хангалттай хэмжээнд буурч эхэлсэн бөгөөд нөгөө талд хөдөлмөрийн зах зээл эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа тул төв банк сүүлийн 4 жилд анх удаа бодлогын хүүгээ бууруулж эхлэх цаг нь болсон гэх байр суурь илэрхийлээд байна. Хэрэв ажилгүйдлийн түвшин огцом нэмэгдвэл эдийн засгийн хямралруу түлхэх эрсдэлтэй бөгөөд энэ долоо хоногт гарах 8-р сард шинээр бий болсон ажлын байрны тоо NFP, ажилгүйдлийн түвшин Unemployment rate ямар үр дүнг үзүүлэхээс төв банк хэзээ, хэр хэмжээгээр хүүгээ буулгаж эхлэх боломжтойг тодорхойлно.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
Инфляцийн үзүүлэлтээс хамаарч зах зээлд савлагаа бага орж байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд илүү чухал болсныг бататгаж байна. Unemployment rate-н хувьд 2023 оны 4-р сард 3.4%-д хүрч хамгийн доод түвшинг тогтоосноос хойш тасралтгүй өсөж 7-р сард 4.3%-д хүрээд байна. 8-р сарын хүлээлт 4.2% буюу өнгөрсөн сараас бага зэрэг буурсан хүлээлттэй байгаа бөгөөд үр дүн хүлээлтээс хэр зөрөхөөс хамаарч 9-р сард хүүг буулгах эсэх, буулгавал хэр хэмжээгээр буулгахад төв банкны шийдвэрт маш чухал нөлөө үзүүлнэ. Одоогийн байдлаар CME группын гаргаж буй магадлалаар 9-р сард хүүг буулгах магадлал 100% бөгөөд 0.25 нэгжээр буулгах магадлал 69.0%, 0.50 нэгжээр буулгах магадлал 31.0% тус тус өгөөд байна.
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.