Азийн зах зээл: Хонг Конг руу орох мөнгөн урсгал нэмэгдэж байна
ГОЛ ӨНЦӨГ:
- БНХАУ-ын хөрөнгийн зах зээлд сүүлийн үеийн өсөлтийн нөлөөгөөр 1 их наяд ам.долларын мөнгөн урсгал орж иржээ.
- “Тэг ковид” бодлогын хязгаарлалт буурч хөрөнгийн зах зээл өсөж байгаа ч цар тахлын тохиолдол нэмэгдэж, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд унаж байна.
БНХАУ дахин нээгдэх гэж буйтай холбоотойгоор хөрөнгийн зах зээл өсөж байгаач зарим шинжээчид цар тахлын халдварын тоо болон эдийн засгийн байдал хүнд байгаа нь цаашдын өсөлтөд саад учруулна гэв.
Лхагва гарагийн өглөөний 10.20 цагийн байдлаар Hang Seng индекс 0.48%-аар өсөж 19,536 нэгжид хүрсэн байна. Hang Seng Tech индекс 1.8%-аар өссөн бол Шанхайн нэгдсэн индекс 0.28%-аар унажээ.
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD /1211.HK/ 6.3%-аар өсөж 212.4 HKD, Ali Health /0241.HK/ 8.6%-аар өсөж 9.26 HKD, Sands China /1928.HK/ 7.5%-аар өсөж 26.6 HKD-д хүрч тус тус өсөлттэй арилжаалагдаж байна.
Цар тахлын хөл хорио суларсан хэдий ч Хятадын эдийн засаг ирэх саруудад бүрхэг хэвээр байна. Учир нь ковидоор өвчлөх хүмүүсийн тоо хязгаарлалт суларч буйтай холбоотойгоор нэмэгдэж үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн сүлжээнд сөргөөр нөлөөлөх хүлээлт зарим шинжээчдийн дунд үүсжээ. Мөн Хятадын Засгийн Газраас өгч буй тайланд дурдсанаар 11-р сард аж үйлдвэрийн индекс буурч, жижиглэн худалдааны эргэц суларсан байна.
Хөрөнгийн зах зээлийн хувьд цар тахлын хөл хорио суларч буйтай холбоотойгоор нэг их наяд гаруй ам.долларын мөнгөн урсгал орсон. Тодруулбал 11-р сарын 11-нээс хойш “тэг ковид” дэглэмээ зөөлрүүлэх 20 заалт бүхий удирдамж гарсан нь Шанхай, Бээжин, Гуанжоу зэрэг томоохон хотуудад ард иргэд хөл хориог эсэргүүцэж жагссанаас болсон аж.
Одоогийн байдлаар Хятадын 200 гаран хотуудад цар тахлын эрсдэл өндөр ямар нэгэн дүүрэг байгаа гэх мэдээг Goldman Sachs-аас мэдэгдсэн. Тэгвэл тэдгээр хотууд эдийн засгийн 75%-ийг бүрдүүлдэг аж.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
БНХАУ “тэг ковид” бодлогыг сулруулж хөрөнгийн зах зээл өндөр хувь хэмжээгээр өсөөд байна. Цаашид мөн тус зах зээлийг урт хугацааны өсөлт хүлээж байгаа билээ. Гэхдээ бидний анхаарах зүйл бол одоогийн Хятадын эдийн засгийн сул үзүүлэлт болон өсөн нэмэгдэж буй цар тахлын тоо мэдээ юм. Тэгэхээр 2023 он гараад Хятадын хөрөнгийн зах зээл томоохон сорилтой тулах магадлал өндөр байна.
HANG SENG ИНДЕКС ДҮН:

TOP MOVERS: HONG KONG STOCK MARKET

Эх сурвалж: http://www.aastocks.com/
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үг:
Азийн зах зээл
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.