АНУ-ын зах зээл: Dan Niles “Bearish” байна

2022 он 12 сар 6 өдөр
437
0

ГОЛ ӨНЦӨГ:     

  • АНУ-ын хөрөнгийн зах зээл баавгай зах зээлийн завсрын хөдөлгөөнийг харж байгаа ба цаашид уналт үргэлжлэх магадлалтай байна.
  • S&P 500 индекс хоёр долоо хоног дараалан өссөн ч оны эхнээс өнөөг хүртэл 15 гаруй хувиар унажээ.

Хедж сангийн менежер Dan Niles хөрөнгийн зах зээлийн одоогийн өсөлт баавгай зах зээлийн завсрын хөдөлгөөн юм. Тэгэхээр 2023 он гараад уналт үргэлжлэх магадлалтай байна гэв. 

Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын хөрөнгийн бирж хаагдах үеэр S&P 500 индекс 1.79%-аар унаж 3,998.84 нэгжид хүрсэн байна. Технологийн Nasdaq индекс 1.93%-аар унасан бол DJIA 1.4%-аар унажээ.

Dan Niles өнгөрсөн даваа гарагт CNBC-ийн "TechCheck" нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би чамайг өнөөдрөөс эхлээд зул сарын баярыг хүртэл хөрөнгийн зах зээлийн богино хугацааны өсөлтийг харах болно гэж бодож байна. Учир нь хэн ч өсөлтөөс хоцрохыг хүсэхгүй байгаа. Гэхдээ жилийн эцсийн өсөлтийн дараа компаниудын орлого ашиг муудаж байгааг хөрөнгө оруулагчид харах юм. Улмаар энэ оны хөрөнгийн зах зээлийн уналтын нөхцөл байдал дахин давтагдана гэжээ.”

Satori санг үүсгэн байгуулагч тэрээр БНХАУ дахин нээгдэх хүлээлт үүссэнээр АНУ-ын хөрөнгийн зах зээлээс мөнгө урсаж Хятадын хөрөнгийн зах зээл рүү орж байна. Энэ нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн цаашдын уналтыг хурдасгана гэв. 

S&P 500 индекс өнгөрсөн долоо хоногт 1%-иар өссөнөөр хоёр долоо хоног дараалан өсөөд байна. Харин энэ жилийн хувьд оны эхнээс өнөөг хүртэл 15%-аар унаад байгаа юм. 

Dan Niles-ын үзэж байгаагаар ХНС-ын бодлогын хүүгийн өсөлт нь эрэлтэд сөргөөр нөлөөлж, компанийн орлого ашгийг бууруулах аж. Тэрээр тус уналтыг шинэ ёроолын цэг тогтооно гэж үзэж байна.

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

Тус шинжээчийн ярьсан өнцөг миний өөрийн харж буйтай адил байна. Цаашид 2023 онд инфляцын “шок бус” эдийн засгийн “хямралын шок” байх магадлал өндөр байна.  

Эх сурвалж: https://www.cnbc.com/markets/

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

 

Түлхүүр үгс:

АНУ-ын зах зээл

Dan Niles

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)