Өнөөдөр Биржид:  Бодь Даатгал багцын арилжаа хийжээ

2022 он 4 сар 25 өдөр
390
0

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ХУВЬЦАА: БОДЬ ДААТГАЛ ХК

   Бодь даатгал ХК нь 1995 онд Бодь Интернэшнл ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн 1995 оны 2 сарын 05-ны өдрийн 154 дугаар хурлын тогтоолоор “И Би Эйч Бодь Даатгал ХХК” нэртэй үүсэн байгуулагдаж, соёлын Төв Өргөөний 5 давхарт үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлжээ. Компани өдгөө 21 аймаг 330 сум, 26 салбар, 200 гаруй ажилтан, албан хаагч, 800 гаруй төлөөлөгч болон банкны даатгалын сүлжээгээр дамжуулан орон даяар даатгалын үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж байна.

   Олон улсын чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг даатгалын салбартаа анхлан нэвтрүүлснээр үр ашиггүй зардал буурч бүтээгдэхүүн үйлчилгээг шинэчлэн сайжруулж нөхөн төлбөр шийдвэрлэлтийн дундаж хугацаа буурсан ажээ.

САЛБАРЫН ТУХАЙ

   2021 онд ердийн даатгалын 15, урт хугацааны даатгалын 1, давхар даатгалын 1, даатгалын зуучлагч 57, даатгалын хохирол үнэлэгч 25 компани болон 2403 даатгалын төлөөлөгч тусгай зөвшөөрөлтэйгөөр даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулсан байна. Хорооны 2021 оны 277 дугаар тогтоолоор “Агула даатгал” ХХК-д ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх, Хорооны 2021 оны 383 дугаар тогтоолоор “Ай брокер” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгосон. 

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

   2022 оны 4-р сарын 25-ны арилжаагаар үнийн дүнгээр ялгарсан компани нь Бодь Даатгал болж тодорлоо. Бодь Даатгалын хувьцааны ханш өмнөх өдрийн хаалтын ханшнаас өөрчлөгдөөгүй, 134 төгрөг байна. Нийт үнийн дүнгээр 250.01 саяар арилжаа хийгдсэн хэдий ч ханшид төдийлөн нөлөө үзүүлээгүй байгаа ба энэ нь багцын арилжаа хийгдсэн байх магадлалтай болохыг илтгэж байна.

MSE: BODI хувьцааны техник шинжилгээ

_____________________

Ханш өсөлтийн хандлагатай арилжаалагдаж байгаа бөгөөд сэрээний ёроолын дэмжигч бүсээс дэмжлэг авч өсөлт үзүүлээд байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!

   Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Монголын Хөрөнгийн Бирж

Арилжаа

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)