Азийн зах зээл: БНХАУ –н 7 –р сарын инфляцын түвшин хүлээлтээс өндөр гарав.

2024 он 8 сар 9 өдөр
142
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • БНХАУ –н 7 –р сарын инфляцын түвшин хүлээлтээс өндөр гарав.
  • Канадын судалгааны “BSA Research” компаниас баавгайн зах зээлийн үеэр БНХАУ –н хөрөнгийн зах зээл хамгийн бага хэмжээгээр унаж магадгүй гэв.
  • “BSA Research” –с БНХАУ –н компаниудын хувьцааг “Neutral” –с “Overweight” болгож сайжруулжээ.
  • Вьетнам, Малайз, Индонез зэрэг улсууд дэлхийн зах зээл дээрх хэт их нийлүүлэлтийн асуудалтай холбоотойгоор БНХАУ –н импортын бүтээгдэхүүнүүдэд анхаарч байна.
  • Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.91% -нөсөлттэй байна.

Баасан гарагийн 11:15 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 1.91% өсөж 17,200 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 3.11% -р өсөв, эх газрын Хятадын “CSI 300” индекс 0.38% -рөсөв. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 1.58% -р өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 1.46% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 1.49% -р өсөв, Тайваны “TAIEX” индекс 4.16% өсөв.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: NEW ORIENTAL /9901.HK/ 5.1% өсөж 55.20 HKD, BABA /9988.HK/ 2.3% өсөж 77.00 HKD, BYD /1211.HK/ 094% унаж 209.0 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.91% -нөсөлттэй байна. Өчигдөр АНУ –н хөрөнгийн зах зээл өсөлттэй хаагдсан тул өнөөдөр Азийн хөрөнгийн зах зээл нийтээрээ өсөлттэй арилжаалагдаж байна. 

БНХАУ –н ЭКСПОРТ БА ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ОРНУУД

БНХАУ –н зүгээс өөрсдийн хэрэгцээнээсээ илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үүнийгээ маш хямд үнээр, их хэмжээгээр бусад улс руу экспорт хийж байна буюу “dump” хийж байна хэмээн АНУ –с эхлээд олон улс орон шүүмжлээд байгаа билээ. Тэгвэл эдгээр улсуудын эгнээнд саяхан Вьетнам улс нэгдэж, Хятадын зарим гангын импортын бүтээгдэхүүнүүд дээр албан ёсны “anti-dumping” мөрдөн шалгалтыг эхлүүлсэн байна. Энэтхэг улс Вьетнам улсын мэдэгдэл гарснаас хойш нэг өдрийн дараа Хятадаас импорт хийж буй хямд гангийн бүтээгдэхүүнүүд дээр мөн адил мөрдөн шалгалт хийхээр болоо хэмээн “Reuters” агентлагаас мэдээлэв. Энэтхэг улсын зүгээс уг мөрдөн шалгах үйл ажиллагааг албан ёсоор зарлаагүй байна.

Энэ долоо хоногт Малайзын Гадаад Худалдааны Яамнаас “Хятад зэрэг улс орнуудаас хямд үнэтэй импортын бараа орж ирж дотоодын зах зээлд худалдааны шударга бус өрсөлдөөн бий болгож байна. Тиймээс дотоодын аж үйлдвэрүүдийг хамгаалахын тулд ирэх жилээс anti-dumping хуулийг төслийг парламентад танилцуулна” гэж мэдэгдэв.

Өнгөрсөн 6 –р сард Индонезийн Гадаад Худалдааны Яамнаас дотоодын салбараа БНХАУ –н хямд үнэтэй бүтээгдэхүүний “dumping” –с хамгаалахын тулд Хятадын импортын бараануудад 200% хүртэлх тариф ноогдуулахаар төлөвлөж байгаагаа зарласан.

БНХАУ –н бүтээгдэхүүнүүд дээр бусад худалдааны түнш орнуудаас зарласан мөрдөн шалгалтын тоо 2024 онд 96 хүрч өмнөх жилийн 63–г даваад байна. Үүнээс 74 нь “anti-dumping” буюу бусад орнуудын дотоодын зах зээл дээрх үнээс маш бага үнээр бүтээгдэхүүн экспорт хийж буйтай холбогдсон байна. Мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдсаар буй 2 хэрэг одоо байгаагийн нэг нь Вьетнамаас Хятадын гангийн бүтэгдэхүүн шалгаж буй хэрэг, нөгөө нь Тайландаас Хятадын хөнгөн цагааныг шалгаж буй хэргүүд байна.

“BSA RESEARCH”

Канадийн судалгааны “BSA Research” –с дэлхийн хөрөнгийн зах зээлийн уналтын үеэр БНХАУ –н хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд нь харьцангуй бага хувь хэмжээгээр унаж, дэлхийн сангийн менежрүүдийг өндөр алдагдлаас сэргийлэх боломжтой хэмээн Лхагва гарагт нийтэлсэн тайландаа бичжээ. Уг тайланд “BSA Research” нь эх газрын Хятадын хөрөнгийн зах зээлийн хувьцаануудын үнэлгээг “neutral” –с “overweight” болгож өсгөсөн байна.

ӨНӨӨДРИЙН СТАТИСТИК

Inflation Rate гэдэг нь хэрэглээний сагсанд орсон бараа, үйлчилгээний үнийн индексийг өмнөх сар болон жилтэй харьцуулан хэдэн хувиар өсөж буурсныг харуулдаг үзүүлэлт юм.

PPI гэдэг нь үйлдвэрлэгчдийн худалдан авсан болон зарсан бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өөрчлөлт юм.  Үйлдвэрлэгчдийн худалдан авалтын зардал өсөх, өөрсдийн бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх зэрэг нь ихэвчлэн хэрэглээний сагсны бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж инфляцыг өдөөх нөлөө үзүүлдэг.

Өнөөдөр БНХАУ –н 7 –р сарын инфляцын мэдээ зарлагдлаа. Өнгөрсөн сард инфляц YoY 0.5% өсөж, хүлээлт 0.3% болон өмнөх сарын үзүүлэлт болох 0.2% -с өндөр гарлаа. 7 –р сарыг 6 –р сартай харьцуулахад инфляц мөн л өссөн буюу MoM 0.5% өсөж, хүлээлт 0.3% болон өмнөх статистик -0.8% -с өндөр гарчээ. Хэрэглэгчийн үнийн индекс дотроос хүнсний бус бүтээгдэхүүнүүдийн үнэ өссөн нь инфляц өсөж гарахад нөлөөлжээ.

Үүний зэрэгцээ, үйлдвэрийн үнэ буюу бараа бүтээгдэхүүний өртгийг хэмждэг “PPI” индекс буюу үйлдвэрлэгчийн үнийн индекс өнгөрсөн сард 0.8% -р буурч, 22 дахь сардаа дараалан уналттай гарлаа.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

Өнөөдөр БНХАУ –н 7 –р сарын инфляцын мэдээ сайн гарсан мөн өмнөх өдөр нь АНУ –н зах зээл хүчтэй уналтаас сэргэж өссөн зэргээс шалтгаалан “HSI” индекс болон Азийн хөрөнгийн зах зээл бүгд өсөлттэй байна.“HSI” индекс үдээс хойших арилжааны хугацаанд хүчтэй өсөлт үзүүлэхгүйгээр одоогийн түвшинд хаагдаж энэ 7 хоногийн арилжаа дуусах болов уу. Харин дараагийн долоо хоногт АНУ –н 7 –р сарын инфляцын түвшин зарлагдаж одоогийн уналтын хөдөлгөөн дуусгавар болох эсэх шийдэгдэнэ. Энэ нь бусад орны хөрөнгийн зах зээлд мэдээж нөлөөтэй билээ.

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.dailyfx.com/

 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК ХХК

Азийн зах зээл

Ам.долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)