ТBC MENTOR#9: Ямар хувьцаа хамгийн өндөр өөрийн хөрөнгийн өгөөж (ROE)-тэй вэ?
Гол өнцөг:
- ROE гэдэг нь цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг үзүүлэлт юм.
- ROE өндөр байх тусмаа компани өөрийн хөрөнгөө үр дүнтэй ашиглан, цэвэр ашиг бий болгож чадаж байгааг харуулдаг.
- "Таван толгой" ХК хамгийн өндөр ROE-той байна
ROE гэж юу вэ?
ROE нь "Return on Equity" буюу өөрийн хөрөнгийн өгөөж гэсэн үгийн товчлол юм. Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад компанийн ашигт ажиллагааны үзүүлэлт нэлээд чухал байр суурь эзэлдэг. Тухайн компанид хөрөнгө оруулснаар хүртэх боломжтой өгөөжийн хэмжээг тооцож болох нэгэн үзүүлэлт нь өөрийн хөрөнгийн өгөөж билээ. Өөрөөр хэлбэл тухайн компанид оруулсан хөрөнгийн хэдэн хувь нь цэвэр ашиг болж чадаж байгааг харуулдаг.
ROE-ийг хэрхэн тооцох вэ?
ROE-ийг цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцдог. Ингэснээр нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэх юм.
ROE хэд байх нь тохиромжтой вэ?
ROE өндөр байх тусмаа компани өөрийн хөрөнгөө үр дүнтэй ашиглан, цэвэр ашиг бий болгож чадаж байгааг харуулдаг.
ROE өндөр эсвэл бага байгааг тодорхойлохын тулд тухайн улсын ТОП индексийн дундаж ROE болон тус салбарын дундаж ROE-той харьцуулан шийдвэр гаргах нь илүү үр дүнтэй.
2024 оны II улирлын байдлаар жилээр тооцсон өөрийн хөрөнгийн өгөөж хамгийн өндөртэй 10 компанийг танилцуулж байна.
Түлхүүр үгс:
Хувьцаа
Таван Богд Капитал ҮЦК
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх