Банк Реформер: I улирлын байдлаар ХасБанкны өөрийн хөрөнгийн өгөөж оргил цэгтээ хүрлээ
ГОЛ ӨНЦӨГ
- ХасБанкны 2022 оны эхний улирлын тайлангаар цэвэр ашиг нь жилийн 81%-аар өсөж ₮23 тэрбум гарсан ба өөрийн хөрөнгийн өгөөж 24.6%-д хүрсэн (RoaE: дундаж өөрийн хөрөнгөөр тооцов) байна.
- Энэхүү ашигт ажиллагааны өсөлтөд хүүгийн зардал 26%-аар буурсан нь голчлон нөлөөлжээ.
- Балансын хувьд цэвэр зээл 40%, харилцах, хадгаламж 12%, нийт хөрөнгө 7% харин өөрийн хөрөнгө 41%-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
ХасБанк нь системийн нөлөө бүхий банкууд дундаас хамгийн эхэнд 2022 оны эхний улирлын тайлангаа гаргасан ба I улирлын ашигт ажиллагаа нь түүхэн хугацааны хамгийн өндөр үзүүлэлт төдийгүй 2021 оны жилийн эцсийн өгөөжийг хүртэл давсан үр дүнтэй байлаа.

Нөгөөтээгүүр тус банк нь бусад банкуудтай харьцуулахад, зээлийн чанга бодлоготой буюу чанаргүй зээлийн хувийг харьцангуй нам дор түвшинд барьж чаддаг эрсдэлд суурилсан банк гэдгээрээ онцлогтой. Хас банкны эхний улирлын байдлаарх нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 7% өсөж, 3.5 их наяд төгрөг болсон ба үүнд зээлийн багцаа нэмэгдүүлсэн нь голчлон нөлөөлжээ. Хэдийгээр зээлийн багц өссөн хэдий ч чанаргүй зээлийн хувь буурсан үзүүлэлттэй байгаа юм.

ХАСБАНКНЫ ТУХАЙ
Хас банк нь 2001 онд Тэнгэр санхүүгийн нэгдэл ХХК-ийн охин компани болж, бичил зээлийн үйл ажиллагаанд төвлөрөн байгуулагдсан. Өдгөө 76 салбар, тооцооны төв, 1550 ажилтан, 5000 мерчантаар дамжуулан 1 сая харилцагчдад хүрч ажиллаж байна. Тэнгэр санхүүгийн нэгдлийг 12 хувь нийлүүлэгч хуваан эзэмшдэг бөгөөд энэ нь Хас банкийг хувьцаа эзэмшигчийн төвлөрөл багатай цорын ганц банк санхүүгийн байгууллага болгож байна. Мөн 2021 оны 11-р сард ХасБанк групп компанийн нэг болох ХасЛизинг компанитай нэгдсэн ба Дэлхийн банк санхүүгийн салбарын чансааг тодорхойлогч "Global Finance" сэтгүүлээс ХасБанкийг 2021 оны "Монгол Улсын шилдэг банк"-аар шалгаруулсан байна.
ТАЙЛБАР
Өөрийн хөрөнгийн өгөөж: Return on Equity буюу RoE үзүүлэлт нь сүүлийн 12 сарын нийт цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг үзүүлэлт юм.
Хэрвээ та Банкуудын IPO-той холбоотой “Банк Реформер” хөрөнгө оруулалтын цогц зөвлөх үйлчилгээ авах бол доорх хаягуудаар бидэнтэй холбогдоорой.

Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
ХасБанк
Банкны IPO
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
1 Сэтгэгдэл
Х.****шсүрэн
Сайн уу.хаяг буруу мартсан юмаа.боломжгүй байна.яаж завсар өгөөч
0
0
Сэтгэгдэл үлдээх