"Голомт банк" ХК нь Өвөр Монголын банктай “Стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгууллаа

2024 он 8 сар 7 өдөр
190
2

ГОЛ ӨНЦӨГ:

  • Монгол руу чиглэсэн нээлттэй бодлогыг тэлэхүй” чуулга уулзалт Эрээн хотноо амжилттай болж өндөрлөлөө.
  • Тус хуралд Голомт банк уригдан оролцсон бөгөөд Өвөр Монголын банктай “Стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулан Хятад-Монгол улсын хоорондын худалдааг таатай нөхцөлөөр санхүүжүүлэх хамтын ажиллагаагаа эргэн сэргээхээр харилцан тохиролцож, санамж бичиг байгуулсан байна
  • ӨМӨЗО-ы Ардын банк, Худалдааны танхим, Олон улсын худалдааг дэмжих хороо, Эрээн хотын намын хороо, хотын захиргаа, Өвөр Монголын банк хамтран зохион байгуулсан Монгол руу чиглэсэн нээлттэй бодлогыг тэлэхүй” чуулга уулзалт Эрээн хотноо амжилттай болж өндөрлөлөө. Арга хэмжээний үеэр ӨМӨЗО-ы Засгийн газар, Хятад-Монголын арилжааны банкнууд, аж ахуйн нэгжийн төлөөллүүдийн гурван талт дугуй ширээний уулзалт болсноор хил дамнасан төлбөр тооцоо, хилийн чанад дахь хөрөнгө оруулалт болон хуулийн орчинд тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн үр дүнтэй хэлэлцээрийг өрнүүлсэн байна.

Тус хуралд Голомт банк уригдан оролцсон бөгөөд Өвөр Монголын банктай “Стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулан Хятад-Монгол улсын хоорондын худалдааг таатай нөхцөлөөр санхүүжүүлэх хамтын ажиллагаагаа эргэн сэргээхээр харилцан тохиролцож, санамж бичиг байгуулсан байна.

Голомт банкны Байгууллагын банкны газрын захирал Б.Сугар-Эрдэнэ “Голомт банк харилцагчдадаа төрөл бүрийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна  харилцагч бүрд тусгайлан боловсруулсан санхүүгийн зөвлөх үйлчилгээг мөн үзүүлдэг. Ингэснээр бизнес эрхлэгчид шинэ зах зээлд нэвтрэх, гадаад хөрөнгө оруулалт татах, санхүүгийн шинэлэг үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэж байгаа юм. Тиймдээ ч Голомт банк Хятад улсын Өвөр Монголын банктай хамтран аккредитив, баталгаа, импорт экспортын зээлийн үйлчилгээг харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурлан хамгийн таатай нөхцөлөөр санал болгож байна.” гэж цохон тэмдэглэв.

Голомт банк 2023 оны байдлаар нийт гадаад баталгаа болон аккредитивын зах зээлийн 68.5 хувийг дангаар бүрдүүлсэн бөгөөд дэлхийн томоохон хөгжлийн санхүүгийн байгууллагууд болох Азийн хөгжлийн банк /АХБ/, Олон улсын санхүүгийн корпорац /ОУСК/, БНХАУ-ын Industrial and Commercial Bank of China /ICBC/, Agricultural Bank of China /ABC/ болон Mengshang банк зэрэг дэлхийн 250 гаруй түнш байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Голомт банк нь сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа ба энэ оны хагас жилийн байдлаар Монгол улсын топ арилжааны банкуудыг цэвэр ашгийн (249%) өсөлтөөрөө тэргүүлж байгаа юм.

Эх сурвалж: Голомт банк цахим хуудас

 

Голомт банкны эхний хагас жилийн санхүүгийн тайлантай танилцах линк: https://tavanbogdcapital.com/news/35553141 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

Хувьцаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

Us****

1 сарын өмнө

0

0

Да****аргал

4 өдрийн өмнө

Данс нээлгий

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)