Азийн зах зээл: БНХАУ –н 7 –р сарын гадаад худалдааны статистик мэдээ гарлаа.
ГОЛ ӨНЦӨГ:
- “Tesla” эх газрын Хятадад 2020/10/17 –с 2024/07/17 –ны хооронд үйлдвэрлэгдсэн 1.68 сая ширхэг автомашиныг эргэн татаж, программ хангамжийн шинэчлэлт хийнэ.
- БНХАУ –н 7 –р сарын гадаад худалдааны статистик мэдээ гарлаа.
- Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.49% -нөсөлттэй байна.
Лхагва гарагийн 12:00 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 1.49% өсөж 16,860 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 1.17% -р өсөв, эх газрын Хятадын “CSI 300” индекс 0.18% -рөсөв. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 2.20% -р өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.53% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 2.35% -р өсөв, Тайваны “TAIEX” индекс 3.86% өсөв.
Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Онцлох хөдөлгөөн: NEW ORIENTAL /9901.HK/ 5.1% өсөж 55.20 HKD, BABA /9988.HK/ 2.3% өсөж 77.00 HKD, BYD /1211.HK/ 094% унаж 209.0 HKD хүрсэн.
Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.49% -нөсөлттэй байна.
“TESLA”
“Tesla” нь эх газрын Хятадад сүүлийн 4 жилд борлуулсан бараг бүх автомашинаа эргүүлэн татна. Учир нь “Tesla” –н автомашинуудын капот /хамар/ түгжигдээгүй үед хянах самбар таньж чадахгүй байгаа асуудлыг засах ажээ. Түгжигдээгүй капот нь жолоочийн үзэгдэх орчинг халхалж, осол гарах эрсдэлтэй хэмээн Хятадын зохицуулагч байгууллага болох “State Administration for Market Regulation” -с хэлжээ.
Ийнхүү “Tesla” 2020/10/17 –с 2024/06/17 –ны хооронд үйлдвэрлэгдсэн 1.68 сая ширхэг автомашиныг эргүүлэн татаж, программ хангамжийн шинэчлэлт хийх ажээ. Сонирхуулахад энэ нь АНУ –н автомашин үйлдвэрлэгч компани эх газрын Хятадад борлуулсан автомашинаа эргүүлэн татсан тохиолдлуудаас хамгийн томд тооцогдох үйл явдал болж байна. Эргүүлэн татах автомашинууд дотод Хятадад үйлдвэрлэгдсэн “Model 3”, “Model Y”, мөн АНУ –с импорт хийгдсэн “Model S”, “Model X” орно.
Шанхай дахь шинжээч Gao Shen –ний зүгээс “Эргэн татах автомашинуудын тоо нь Tesla –н борлуулалт болон бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Мөн боломжит эрсдэлээс сэргийлэхийн тулд байнгын автомашинаа эргэн татаж, чанарын хяналт дээр тавьж буй анхаарал халамж, хандлагыг Хятадад хүндлэх хэрэгтэй” гэж хэлжээ. Энэ оны 1 –р сард жолоочийн туслах автомат жолоодлогын системд гарсан асуудлыг засварлаж, ослоос сэргийлэхийн тулд 1.6 сая автомашинаа эргэн татаж байжээ.
ӨНӨӨДРИЙН СТАТИСТИК
Balance of Trade гэдэг нь тухайн сард хийсэн экспорт, импортын дүнгийн зөрөө юм. Экспортын бараа бүтээгдэхүүнийг тухайн улсын үндэсний валютаар худалдаж авдаг тул экспортын эрэлт болон валютын эрэлт шууд холбоотой.
Өнөөдөр өглөө 11:00 цагт БНХАУ –н 7 –р сарын гадаад худалдааны статистик мэдээ зарлагдлаа.
БНХАУ -н экспорт 7 –р сард YoY 7.0% өсөж $300.56тэрбумд хүрчээ. Уг өсөлт нь хүлээлт 9.7% болон өмнөх сарын өсөлт 8.6% -с бага гарав.
2024 оны I хагаст экспортын хэмжээ хүчтэй өсөж байгаа нь 2023 оны I хагаст экспортын хэмжээ бууралттай байсантай холбоотой. Тэгвэл АНУ, Европын Холбооноос тавьсан тариф болон 2023 оны II улирлын өндөр экспортын хэмжээ зэргээс хамааран 2024 оны II хагаст экспортын өсөлтийн хурд буурна гэсэн хүлээлтийг шинжээчид тавиад байгаа ажээ.
Импорт хэмжээ өмнөх сард YoY -2.3% буурч гарсан бол энэ 7 –р сард YoY 7.2% өсөж шинжээчдийн хүлээлт 3.5% -г эвдсэн байна.
БНХАУ –н 7 –р сарын гадаад худалдааны тэнцэл $84.65 тэрбумын илүүдэлтэй гарж нь өмнөх сарын дүн $99.05 –с MoM -14.53% буурчээ.
Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
“HSI” индексийн фьючерс ханш техник шинжилгээний унаж очно гэж тодорхойлсон 16,400 гэсэн бүс рүү маш ойрхон буюу 16,437 хүртэл унаад сүүлийн 2 хоног тогтворжих хөдөлгөөн үзүүлж байна. Маргааш БНХАУ –н 7 –р сарын инфляцын мэдээ гарах ба уг мэдээгээр үргэлжлүүлэн 16,400 гэсэн бүс рүү унах болов уу гэж харж байна.
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК ХХК
Азийн зах зээл
Ам.долларын хөрөнгө оруулалт
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.