Азийн зах зээл: “Яг одоо Япон руу хөрөнгө оруулалт хийх нь унаж буй хутгыг тосож авахтай адил юм” гэж “”UBS” –с анхааруулав.

2024 он 8 сар 6 өдөр
179
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Япон улсын зах зээл сүүлийн 2 жил хүчтэй өссөн цорын ганц шалтгаан нь иен маш сул байсантай холбоотой гэж “UBS” –с хэлэв.
  • Хөрөнгө оруулагчид дэлхийн түүхэн дэх хамгийн том “carry trade” төрлийн арилжаагаа хааж эхэлж байна хэмээн “Soceite Generale” санхүүгийн байгууллагаас хэлэв.
  • “Carry trade” гэдэг нь Японы иен гэх мэт бага хүүтэй валютыг зээлж аваад өөр өндөр өгөөжтэй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах арилжаануудыг хэлдэг байна.
  • Уг төрлийн арилжаа нь АНУ –н хүү маш өндөр түвшинд, Японы хүү 0% түвшин дээр байсан сүүлийн жилүүдэд маш ихээр хийгджээ.
  • “Xpeng” –н нисдэг автомашин хөгжүүлэгч, охин компани “AeroHT” $150 саяын санхүүжилт босгов.
  • Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 0.1% -нөсөлттэй байна.

Мягмар гарагийн 11:23 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 0.1% өсөж 16,750 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 0.45% -р өсөв, эх газрын Хятадын “CSI 300” индекс 0.12% -рөсөв. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 9.40% -р өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.25% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 3.80% -р өсөв, Тайваны “TAIEX” индекс 4.72% өсөв.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: WUXI BIO /2269.HK/ 2.7% өсөж 11.40 HKD, BABA /9988.HK/ 1.8% өсөж 75.60 HKD, BYD /1211.HK/ 2.4% унаж 210.2 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 0.1% -нөсөлттэй байна. 

ЯПОН & ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Өчигдөр 12.4% гаруй унасан Японы “Nikkei 225” индекс өнөөдөр 9% орчим өсөлттэй арилжаалагдаж байна. “Nikkei 225” индекс 12.4% уналт үзүүлсэн нь 1987 оны Хар Даваа гаргаас хойших хамгийн өндөр уналт болжээ. Тэгвэл “UBS Global Wealth Management” –н Kelvin Tay –н зүгээс “Яг одоо Японы зах зээлд хөрөнгө оруулалт хийх нь унаж буй хутгыг тосож авахтай адил байна” гэж “CNBC” –д орсон ярилцлагын үеэр хэлжээ. “Японы зах зээл сүүлийн хоёр жилд ийм хүчтэй өсөх болсон цор ганц шалтгаан нь Японы иен маш сул байсантай холбоотой. Иен буцаад чангарвал зах зээлээс шууд гарах хэрэгтэй ба тэр үйл явдал нь одоо болж байна” хэмээн Японы хөрөнгийн зах зээлийн уналтыг тайлбарласан байна.

Энэ 6 –р сард иен сүүлийн 38 жилийн доод цэгтээ хүрч, ам.долларын эсрэг 161.99 хүртэл суларсан тул Японы Төв Банкнаас бодлогын хүүг өсгөх хариу арга хэмжээ аваад байгаа билээ.Тодруулбал өнгөрсөн долоо хоногт Японы Төв Банкнаас бодлогын хүүгээ 0.25% хүртэл өсгөж, засгийн газрын бонд худалдан авах дүнгээ бууруулсан буюу эдийн засагт нийлүүлэх иений хэмжээг танасан байна. Одоогоор 1 ам.доллартай харьцах иений ханш 144 орчимд хүрч чангарчээ.

“CARRY TRADE”

“Carry trade” гэдэг нь Японы иен гэх мэт бага хүүтэй валютыг зээлж аваад өөр өндөр өгөөжтэй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах арилжаануудыг хэлдэг байна.

“Societe Generale” санхүүгийн байгууллагаас хөрөнгө оруулагчид дэлхийн түүхэнд байгаагүй их дүнтэй “carry trade” төрлийн арилжаагаа хааж эхэлснээр өнгөрсөн Даваа гарагт дэлхийн хөрөнгийн зах зээл нийтээрээ уналаа гэж тодорхойлов. “Societe Generale” –н гадаад валютын ахлах стратегич Kit Juckes –н зүгээс “Дэлхийн хамгийн томд тооцогдох уг төрлийн арилжааг хаахын тулд мэдээж хэд хэдэн уналт тохиох нь тодорхой бизээ. Энэ нь Даваа гаргийн өглөөний уналтаас харж болж байна” хэмээн хэлжээ. “Мэдээж АНУ –н эдийн засгийн статистик мэдээнүүд уг уналтад нөлөөлсөн. Гэхдээ carry trade төрлийн арилжаануудын позицууд буурж, хаагдаж байгаа нь гадаад валютын зах зээлд хамгийн өндөр нөлөөлж байна” гэж тайлбарлав.

“XPENG” & “AEROHT”

Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Xpeng” –н нисдэг автомашин хөгжүүлэгч, охин компани “AeroHT” нь $200,000 үнэтэй нисдэг автомашины хөгжүүлэлт, зах зээлд нэвтрүүлэх хугацаагаа хурдасгах зорилгоор нэмэлтээр $150 саяын санхүүжилт босгожээ. “Xpeng” –н үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал He Xiaopeng –с уг санхүүжилтийн тусламжтайгаар Гуанжоу хотод нисдэг машины дэвшилтэт үйлдвэрлэлийг барина хэмээн хэлжээ. “Xpeng” –с яг хэн хөрөнгө оруулсныг зарлаагүй.

“AeroHT” –н үүсгэн байгуулагч, ахлан дизайнер Wang Tan 2024/07/04 –нд болсон арга хэмжээний үеэр тус компани ойрын 2 жилд 5,000 ширхгийг борлуулах төлөвлөгөөтэй буйгаа хэлж байжээ.

2021 онд “AeroHT” нь “IDG Capital”, “5Y Capital”, “Sequoia Capital”, “GGV Capital” зэрэг сангуудаас $500 саяыг цуглуулж, Азийн нам дор агаарын тээврийн хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээг хийж байсан. Нам дор агаарын тээвэр гэдэг нь 1,000 м хүртэлх өндөрт хийх нислэгийг хэлнэ. 2021 онд Бээжин уг шинэ салбарыг дэмжих бодлого, зохицуулалтыг нэвтрүүлсэн.

2024/05/15 -нд Гуанжоу хотод "Xpeng AeroHT" -н нэг ажилтан "X2" нисдэг автомашины туршилтын нислэгийг бэлтгэл ажлыг хангаж буй зураг. /Зургийг : Xinhua Agency/

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.dailyfx.com/

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК ХХК

Азийн зах зээл

Ам.долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)