"Хас банк" ХК ашигт ажиллагааны тогтвортой өсөлтийг бий болгох стратегитай байна

2024 он 8 сар 5 өдөр
246
0

ГОЛ ӨНЦӨГ  

  • "Хас банк"  ХК нь бичил, жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон ногоон бизнес, түүний хэрэглээг дэмжих зорилгоор олон улсын санхүүгийн байгууллагуудаас $104.3 саяын санхүүжилт татсан байна.
  • Цэвэр ашийн хэмжээ 2024 оны эхний хагас жилд ₮85.3 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 37%-аар өсөж өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 26.6% болсон байна.
  • Мөн энэ онд багтаж Тэнгэр санхүүгийн нэгдэлтэй нэгдэхийг зорьж байгаа ба ашигт ажиллагааны тогтвортой өсөлтөд анхааран ажиллаж байна.

Онцлох үйл явал

  • Хас банк нь бичил жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон ногоон бизнес, хэрэглээг дэмжих зорилгоор олон улсын санхүүгийн байгууллагуудаас $104.3 саяыг татсан байна.
  • Мак ХХК-тай тэтгэврийн хуримтлалын бүтээгдэхүүнээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Одоогоор тэтгэврийн хуримтлалын нэрийн дансны үйлчилгээг 10,000 гаруй харилцагчид хүргээд байгаа аж.
  • Сонгон шалгаруулалт хийн 16 жижиг, дунд бизнесүүдэд зөвлөх үйлчилгээний хүрээнд ISO стандарт нэвтрүүлэхэд 80% хүртэл зардлыг санхүүжүүлснээр олон улсад гарах болон бизнесээ хөгжүүлэхэд тусалж байна.
  • Тус банк нь Премиум салбараа 2024 оны 4 сард нээсэн. Тус салбарт автомашины консерж үйлчилгээ, платинум карт, хадгаламж, автомашин, тоног төхөөрөмжийн лизингийн үйлчилгээнээс гадна өндөр зэрэглэлийн орон сууц, хаус худалдан авах зээлийг нэг өдөрт шийдэх ХасМоргейж, биет алт худалдан авах, үнэт зүйлс хадгалах зэрэг олон хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг үзүүлж байгаа аж.
  • Эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих бизнесийн зээлийн хүүг бууруулж, банканд ирэлгүйгээр зээлийн хэмжээгээ тоооцоолуулж, хүсэлтээ илгээх боломжтой боллоо.

Санхүүгийн үзүүлэлтүүд

  • Цэвэр ашиг ₮85.3 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 37%-аар өслөө. Өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 26.6% хүрсэн ба улирал бүр 20-оос дээш хувийн өөрийн хөрөнгийн өгөөжтэй ажиллаж байна.
  • Хас банкны хувьд банкны системдээ хамгийн бага чанаргүй зээлтэй компани юм. 2024 оны II хагаст 2.2% байна.
  • Зээлийн багц 2024 он гарснаар 20.8% өсөж ₮3.3 их наяд болжээ.
  • Нийт харилцах, хадгаламж он гарснаар 11.3% өсөж ₮3.2 их наядад хүрлээ.

Компанийн засаглал

Хас банкны 94.99%-ийг Тэнгэр санхүүгийн нэгдэл эзэмшдэг бол 5.01%-ийг олон нийт эзэмшдэг байна. Тэд Тэнгэр санхүүгийн нэгдлийг Хас банктай нэгтгэх үйл ажиллагаа явуулж байгаа ба ингэснээр банкны тухай хуулийн 36.1-д зааснаар банкны 1 хувьцаа эзэмшигчийн төвлөрөл 20%-аас хэтрэхгүй хэмжээнд хүрэх юм. Одоогоор хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авсан ба Монгол банк, СЗХ-оос зөвшөөрөл авах үйл ажиллагаа явагдаж байна. Энэ онд багтаж Тэнгэр санхүүгийн нэгдэлтэй нэгдэхийг зорьж байгаа аж. Мөн тус банк нь гадаад хувьцаа эзэмшигчтэй цор ганц банк гэдгээрээ онцлог юм. 

Стратеги

Хас банк нь ашигт ажиллагааны тогтвортой өсөлтөд анхаарах стратегитайгаар ажиллаж байна. Мөн харилцагчдын тоог тэр дундаа идэвхтэй харилцагчдын тоог нэмэгдүүлэхэд анхаардаг. Харин зах зээлд эзлэх хувь хэмжээ нь эдгээрийг дагаад ирэх зүйл хэмээн удирдлагын зүгээс харж байгаа ажээ.

Ногоон зээл

Банкууд 2030 он гэхэд зээлийн багцын 10%-ийг ногоон зээл болгох зорилт тавьсан. Одоогоор Хас банк зээлийн багцынхаа 5 орчим хувийг ногоон зээл олгоод байгаа аж. Удирдлагуудын хувьд хүлэмжийн хийг бууруулсан олон улсын стандартын дагуу багцаа ангилах зарчимтай ажилладаг байна. 

 

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)