Азийн зах зээл: Япон улс тэргүүтэй Азийн хөрөнгийн зах зээл хүчтэй уналт үзүүлж байна.

2024 он 8 сар 5 өдөр
196
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • “Caixin” агентлагаас тооцдог үйлчилгээний салбарын “PMI” индекс хүлээлтийг эвдлээ.
  • Харин аж үйлдвэрийн салбарын “PMI” индекс нь сүүлийн 9 сарын доод түвшинд хүрч, хүлээлтээс зөрөөд байна.
  • Японы хөрөнгийн зах зээлийн “Nikkei 225” индекс өнөөдөр 11% гаруй уналаа.
  • Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.63% -нуналттай байна.

Даваа гарагийн 13:41 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 1.63% унаж 16,700 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 2.16% -р унав, эх газрын Хятадын “CSI 300” индекс 0.6% -р унав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 12.68% -р унав, Австралийн “S&P/ASX 200” индекс 3.47% -р унав, БНСУ -н “KOSPI” индекс 8.09% -р унав, Тайваны “TAIEX” индекс 9.25% унав.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: PETROCHINA /0857.HK/ 6.1% унаж 6.39 HKD, CNOOC /0883.HK/ 7.5% унаж 18.86 HKD, CHINA MOBILE /0941.HK/ 2.9% унаж 71.6 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.63% -нуналттай байна. 

ӨНГӨРСӨН СТАТИСТИК:

Caixin PMI гэдэг нь Хятадын бизнесийн мэдээ судалгааны агентлаг Caixin –с гаргадаг Caixin PMI индекс юм. Уг индексийн нэг онцлог нь судалгаанд оролцож буй байгууллагуудын нэлээдгүй хэсэг нь Хятадын зүүн өмнөд эргийн бүсэд байдагт оршдог ба тэр утгаараа тухайн бүсэд байршилтай бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа сайжрах нь индексийг өсгөх нөлөө үзүүлдэг. Сар бүр ойролцоогоор 430 гаруй байгууллагаас асуулга авч, тухайн сарын эцэс эсвэл шинэ сарын эхээр тооцож зарладаг байна.

Өнгөрсөн Пүрэв гарагт судалгааны “Caixin” агентлагаас БНХАУ –н 7 –р сарын “PMI” индексийн тооцооллоо гаргав. Уг тооцооллоор аж үйлдвэрийн салбарын “PMI” индекс сүүлийн 9 сарын доод түвшинд хүрч, 50 –с бага утгатай гарч, аж үйлдвэрийн салбар хумигдаж буйг илтгэв. Ихэвчлэн экспорт суурьтай, жижиг аж үйлдвэрийн салбарын компаниудыг хамарсан уг судалгаа нь өмнөх Лхагва гарагт гарсан албан ёсны “PMI” индекстэй нийцтэй гарав. Тодруулбал аж үйлдвэрийн салбарын албан ёсны “PMI” индекс сүүлийн 5 сарын доод түвшин буюу 49.4 –д хүрсэн билээ. 

“Caixin” судалгааны дагуу сүүлийн нэг жилд анх удаа үйлдвэрийн захиалга буурч аж үйлдвэрийн салбарын гарцын өсөлт мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан нь “PMI” индекс бага гарахад нөлөөлжээ.

Өнөөдөр “Caixin” –с тооцсон үйлчилгээний салбарын “PMI” индекс гарлаа. Уг индекс хүлээлтийн эвдэж 52.1 гарчээ.

УРЬДЧИЛСАН СТАТИСТИК:

Balance of Trade гэдэг нь тухайн сард хийсэн экспорт, импортын дүнгийн зөрөө юм. Экспортын бараа бүтээгдэхүүнийг тухайн улсын үндэсний валютаар худалдаж авдаг тул экспортын эрэлт болон валютын эрэлт шууд холбоотой. 

Inflation Rate гэдэг нь хэрэглээний сагсанд орсон бараа, үйлчилгээний үнийн индексийг өмнөх сар болон жилтэй харьцуулан хэдэн хувиар өсөж буурсныг харуулдаг үзүүлэлт юм.

PPI гэдэг нь үйлдвэрлэгчдийн худалдан авсан болон зарсан бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өөрчлөлт юм.  Үйлдвэрлэгчдийн худалдан авалтын зардал өсөх, өөрсдийн бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх зэрэг нь ихэвчлэн хэрэглээний сагсны бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж инфляцыг өдөөх нөлөө үзүүлдэг.

Пүрэв гарагт БНХАУ –н 7 –р сарын гадаад худалдааны статистик мэдээ зарлагдана.

Баасан гарагт БНХАУ –н 7 –р сарын инфляц болон үйлдвэрлэгчийн үнийн индекс зарлагдана. 

ЯПОН

Өнгөрсөн Баасан гарагт Японы “Nikkei 225” ба “Topix” индексүүд харгалзах 5%, 6% унасан. Тэгвэл өнөөдөр уг уналт үргэлжилж “Nikkei 225” индекс 11% унаж 2020 оноос хойших хамгийн хүчтэй уналтыг, “Topix” 10% унаж сүүлийн 8 жилийн хамгийн хүчтэй уналтыг үзүүлэв. 

Өмнөх Лхагва гарагт Япон улсын төв банкнаас бодлогын хүүгээ 0.10% -с 0.25% болгож өсгөсөн билээ. Үүний дараагаас ам.долларын иентэй харьцах ханш 152-с 142 хүртэл бууж, иен чангарчээ.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

Өнөөдөр Азийн орнуудын хөрөнгийн зах зээл ерөнхийдөө хүчтэй уналт үзүүллээ. Япон улсын “Nikkei” 12%, Солонгосын “KOSPI” 8%, Тайваны “TAEIX” 9% орчим уналт үзүүлээд байна. Нөгөө талаас Хонг Конгын хөрөнгийн биржийн “HSI”  индекс ердөө 1.63% уналттай байна. Энэ нь эрх баригчдын зүгээс хөрөнгийн зах зээлийг тогтворжуулах арга хэмжээнүүд, хүлээлтийн дагуу ажиллаж бусад улсуудын хөрөнгийн зах зээлтэй харьцуулахад харьцангуй бага хувиар нэг өдрийн дотор уналаа гэж харж болох юм. Техник шинжилгээгээр “HSI” индекс өмнөх өсөлтийн давлагаа эхэлсэн хажуугийн хөдөлгөөний бүсэд буцаж ирээд байна. Уг бүсээс дэмжлэг авах эсэхийг баталгаажуулж харах буюу хүлээх шаардлагатай.

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.dailyfx.com/

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК ХХК

Азийн зах зээл

Ам.долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)