"АПУ” ХК нэгж хувьцаандаа ₮55-ийн ногдол ашиг тараана
ГОЛ ӨНЦӨГ:
- “АПУ” ХК нь цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮55-ийн ногдол ашиг болгон тараахаар боллоо.
- Бүртгэлийн өдрийг 2024.08.20-ны өдрөөр тогтоов.
- Ногдол ашгийн өгөөж II улирлын байдлаар 5.1% байна.
Ногдол ашиг тараах тухай:
“АПУ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024.08.01-ны өдрийн 24/16 тоот тогтоолоор компанийн 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮55 төгрөг буюу нийт ₮58.5 тэрбумыг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэлээ. Ногдол ашгийн өгөөж 2024 оны II улирлын байдлаар 5.1% байна. 2023 оны эхний хагас жилийн ногдол ашиг нэгж хувьцаанд 45 төгрөг байсан бол 2024 оны эхний хагас жилийн нэгж хувьцаанд ногдох ашиг 22%-аар өссөн байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024.08.20-ны өдрөөр тогтоосон байна. Ногдол ашгийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр тогтоосон байна.
Хувьцааны ханшийн тухай:
2024.08.01-ний байдлаар тус хувьцааны ханш ₮1000 дээр хаагдсан ба 2007 оноос хойш 311 дахин өссөн байна. Ханшийн үнэлгээг тооцдог үзүүлэлт болох үнэ ашгийн харьцаа (P/E) 9.9х, үнэ дансны үнийн харьцаа (P/B) 1.4х болж өмнөх оноосоо 2 дахин буурсан буюу бодит хөрөнгийн үнэ цэн рүүгээ ойртсон байгааг илэрхийлж байна. Үүнд ханшийн бууралт болон цэвэр ашгийн өсөлт нөлөөлжээ.

Шинжээчийн дүгнэлт:
Апу ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн тайлангийн гүйцэтгэлийг дүгнэхэд борлуулалтын орлого өмнөх оноос 25% өсөж ₮650 тэрбумын орлого олсон. Ингэснээр цэвэр ашгийн хэмжээ өмнөх оноос 50% өсөж ₮108 тэрбумд хүрсэн нь борлуулалтын өртөг болон борлуулалт, маркетингийн зардлуудаа бууруулж чадсантай холбоотой. Үнэ ашгийн харьцаа болон үнэ дансны үнийн харьцаанаас харахад үзүүлэлтүүд буурч хувьцааны ханш хямдарч байгааг илтгэж байна. Мөн 7 сараас арилжааны идэвх нэмэгдэх хөрвөх чадварын эрсдэл буурч байгааг харж болно.
АПУ ХК-ийн эхний хагас жилийн тайланг дараах линкээр https://tavanbogdcapital.com/news/35585501 дамжуулан үзэх боломжтой.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК
Хувьцаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
2 Сэтгэгдэл
МӨ****АТАР
hi
0
0
МӨ****АТАР
1000000
0
0
Сэтгэгдэл үлдээх