АНУ-ын зах зээл: ХНСангийн тэргүүн Jerome Powell эдийн засгийн статистик үзүүлэлтүүд хүлээлтийн дагуу гарсаар байвал 9 –р сард хүүг буулгах боломж бий гэв.
ГОЛ ӨНЦӨГ:
- Өчигдөр шөнө ХНСангийн ээлжит хурал болж, бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэр гаргав.
- ХНСангийн тэргүүн Jerome Powell эдийн засгийн статистик үзүүлэлтүүд хүлээлтийн дагуу гарсаар байвал 9 –р сард хүүг буулгах боломж бий гэв.
- Гэхдээ 50 нэгж хувиар буулгах магадлал тун бага гэв.
- Тэрээр инфляц болон ажилгүйдлийн түвшинд ижил ач холбогдол өгч ажиллахаар болсноо хэлэв.
Өнгөрсөн Лхагва гарагт АНУ -ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.75%-аар буюу 304 нэгжээр өсөв. Харин технологийн салбарын NASDAQ индекс 3.79%-аар, S&P500 индекс 2.12%-аар тус бүр өсөв.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ХНС
Өчигдөр шөнө ХНС ээлжит хурлаа хийж, бодлогын хүүг хүлээлтийн дагуу 5.25%-5.50% дээр хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Уг хурлын дараах хэвлэлийн бага хурлын үеэр ХНСангийн тэргүүн Jerome Powell эдийн засгийн статистик мэдээнүүд ерөнхий хүлээлтийн дагуу гарсаар байвал 9 –р сард бодлогын хүүг буулгах боломжтой гэж хэлэв. Энэ нь хөрөнгө оруулагчдын хүлээлттэй таарч түүхий эд, хувьцааны индексүүд өсөлттэй арилжаалагдах гол шалтгаан болов. Powell ирэх 9 –р сард 50 нэгж хувиар хүү бууруулах эсэх асуултыг үгүйсгэж “Би ирээдүйн шийдвэрийн талаар хэлэхийг хүсэхгүй байна, гэхдээ 50 нэгж хувиар бодлогын хүүг буулгана гэж бодохгүй байна” гэж хэлэв. Мөн 9 –р сарын бодлогын хүүгийн шийдвэр нь улс төртэй ямар ч хамаагүй Төв Банкны бие даасан шийдвэр байна гэж тодотгов.
Өмнөх жилд инфляц зорилтот түвшнөөс хэт өссөн учир ХНСангаас бодлогын хүүг хэт анхаарч ажилласан билээ. Тэгвэл инфляц мэдэгдэхүйц буурч зорилтот 2% түвшин руу ойртож ирсэн тул ХНСангаас ажилгүйдэл болон инфляцыг ижил ач холбогдолтойгоор анхааран ажиллана гэж ХНС тэргүүн Powell хэлсэн байна.
“META”
Өчигдөр АНУ –н зах зээл хаагдсны дараа буюу “after-market” дээр “Facebook”, “Instagram” –г хөгжүүлэгч “Meta” компани 2024 оны II улирлын тайлангаа танилцууллаа. Нийт орлого YoY +22% өсөж $39.07 тэрбум гарч шинээчдийн хүлээлт $38.31 тэрбумыг эвдэв. Цэвэр ашиг YoY +73% өсөж $13.46 тэрбум гарав. Нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийн хэмжээ $5.16 гарч шинжээчдийн хүлээлт болох $4.73 –г мөн л эвдэж тайлан сайн гарав. Тайлангын дараа “after-market” дээр хувьцааны ханш 6% орчим өсөв.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.