Хөрвөх чадварын судалгаа | 2024.07: Ямар компанийн хувьцааны хөрвөх чадвар өссөн бол?
- ГОЛ ӨНЦӨГ:
- МХБ-ийн I ангиллын 27 компанийн хувьцааны арилжааны нийт дүнгийн 48%-ийг арилжааны нээлттэй зургаан банкны арилжаа бүрдүүлж байна.
- “ХААН БАНК” ХК-ийн хувьцаа өдөрт дунджаар 137.8 сая төгрөгийн арилжаалагдаж байгаа нь МХБ I ангиллыг тэргүүлж байна.
- Хөрвөх чадвар өнгөрсөн сараас хамгийн өндөр өссөн компани бол "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК (MSE) 215%-аар буюу 69.4 сая төгрөгөөр өсөж дунджаар өдөрт 101.6 сая төгрөгийн арилжаа хийгдсэн байна.
Хувьцааны хөрвөх чадварыг илтгэдэг нэгэн үзүүлэлт нь өдрийн дундаж арилжаа билээ.
I ангиллын хувьцааны өдрийн дундаж арилжаа: 2024.01.01-2024.07.31 нэгтгэсэн байдлаар МХБ-ийн I ангиллын 27 компанийн өдрийн дундаж арилжаа 17.6 сая төгрөг байна. Тус хугацаанд хамгийн өндөр дүнтэй өдрийн дундаж арилжаа хийгдсэн компани “ХААН БАНК” ХК өдөрт дунджаар 137.8 сая төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Энэ нь МХБ-ийн I ангиллын 27 компанийн өдрийн дундаж арилжааны дүнгээс 4 дахин өндөр үзүүлэлт юм.

I ангиллын хувьцааны нийт арилжаа: Арилжааны банкнууд нээлттэй хувьцаат компани болсноор хөрөнгийн зах зээлийг илүү идэвхитэй болгож байгаа билээ. 2024 он гарснаас хойш Хөрөнгийн биржийн I ангиллын 27 компани нийт 63.9 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн ба эдгээр компаниудын 6 компани нь арилжааны банк бөгөөд нийт хувьцааны арилжааны 48%-ийг банкны арилжаа бүрдүүлж байгаа юм.

2024.01.01-2024.07.31-ны I ангиллын компаниудын нийт арилжааны дүнгээр “ХААН БАНК” ХК 20.1 тэрбум төгрөгийн арилжаагаар тэргүүлж байна. “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК, “БОГД БАНК” ХК, “ХАС БАНК” ХК нь дундаж арилжааны дүнгээс 2-3 дахин өндөр байна.
I ангиллын хувьцааны арилжааны өөрчлөлт: 2024 оны 7 сард МХБ-ийн I ангиллын 27 хувьцаат компани өдөрт дунджаар 17.6 сая төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Энэ нь өмнөх сарын өдрийн дундаж арилжааны дүнгээс 47 хувиар буюу 5.6 сая төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

2024 оны 7-р сард МХБ-ийн I ангиллын 27 компанийн өдрийн дундаж арилжааны дүн өмнөх сараас өссөн 15 хувьцаат компани дунджаар 676 хувиар буюу 14.2 сая төгрөгөөр өссөн байна. Өдрийн дундаж арилжааны дүн өмнөх сараас хамгийн өндөр хувиар өссөн компани ““Би Ди Сек” ХК (BDS) 4,972%-аар өсөж 3.0 сая төгрөг хүрсэн бол хамгийн өндөр дүнгээр өссөн компани "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК (MSE) 215%-аар буюу 69.4 сая төгрөгөөр өсөж дунджаар өдөрт 101.6 сая төгрөгийн арилжаа хийгдсэн байна. 7-р сард "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК хувьцааны ханш 54%-аар өссөн үзүүлэлттэй байна.

2024 оны 7-р сард Хөрөнгийн биржийн I ангиллын 27 компанийн өдрийн дундаж арилжааны дүн өмнөх сараас буурсан 12 хувьцаат компани дунджаар 52 хувиар буюу 5.1 сая төгрөгөөр буурсан байна. Өдрийн дундаж арилжааны дүн өмнөх сараас хамгийн өндөр хувиар буурсан компани “МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ” ХК 99 хувиар буюу 4.8 сая төгрөгөөр буурч дунджаар өдөрт 34 мянган төгрөгийн арилжаа хийгдсэн байна. 7-р сард “МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ” ХК хувьцааны ханшид өөрчлөлт ороогүй ба 2 өдөр хувьцааны ханш 17 мянган төгрөгийн арилжаа хийсэн байгаа нь хөрвөх чадвар багатай болсонг илтгэж байна. Өмнөх сараас хамгийн өндөр дүнгээр буурсан компани“БОГД БАНК” ХК нь өмнөх сараас өдрийн дундаж арилжаа 20.8 сая төгрөгөөр буюу 85 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Шинжээчийн дүгнэлт:
2024 онд МХБ-ийн I ангиллын 27 компани 63.9 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байгаа ба нийт арилжааны дүнгийн 32% буюу 20.1 тэрбумын арилжаа “ХААН БАНК” ХК хувьцааны арилжаа бүрдүүлж байна. 7-р сард МХБ-ийн I ангиллын 27 компанийн хөрвөх чадвар өмнөх сартай харьцуулахад 354 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Эдгээр 27 компаниас 17 компанийн өдрийн дундаж арилжаа 679 хувиар өссөн байгаа бол 15 компанийн өдрийн дундаж арилжаа 52 хувиар буурсан байна. Энэ сард хөрвөх чадвар сайжирсан онцлох компани "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК (MSE) 215%-аар буюу 69.4 сая төгрөгөөр өсөж дунджаар өдөрт 101.6 сая төгрөгийн арилжаа хийгдсэн байна. 7-р сард "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК хувьцааны ханш 54%-аар өссөн үзүүлэлттэй байна.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал ҮЦК
Хөрвөх чадварын судалгаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх