Earnings call: "Сүү" ХК нь сүүний зах зээлийн 83%-ийг дангаар эзэлдэг

2024 он 7 сар 31 өдөр
1519
0

ГОЛ ӨНЦӨГ  

  • "Сүү" ХК нь сүүний зах зээлийн 83 хувийг дангаар эзэлдэг бол сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 30 орчим хувийг эзэлдэг байна.
  • 2024 оны II улиралд борлуулалтын орлого 31% өсөж, ₮96.0 тэрбумд хүрч, цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 37% өсөж, ₮12.2 тэрбумд тус тус хүрлээ.
  • Тус компани үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийнхээ нэр төрлийг нэмэгдүүлсэн ба одоогоор 135 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
  • Сүү 2.0 үйлдвэр баригдаж байгаа бөгөөд ашиглалтанд орсноор үйлдвэрийн хүчин чадал нь 2 дахин нэмэгдэх хүлээлттэй байна.

Earnings call гэж юу вэ?

Энэхүү ойлголт нь Монголд тийм ч нийтлэг ойлголт биш бөгөөд энгийнээр тайлбарлавал компанийн удирдлагууд болон зах зээлд оролцогч талуудын нээлттэй ярилцлага ба энэ үеэр удирдлагууд компанийн тодорхой хугацааны гүйцэтгэл, ашиг орлого, үйл ажиллагаа, ирээдүйн төлөвлөгөөг танилцуулдаг бол санхүүгийн шинжээчид компанийн талаар асуулт асууж тайлбар авах боломжтой юм.

CMM - Capital Markets Mongolia  нь ХК-уудтай хамтран Earnings call зохион байгуулж байгаа бөгөөд "Сүү" ХК-ийн Earnings Call-ын үеэр яригдсан зүйлсийг тоймлон хүргэе.

Компанийн тухай

Сүү ХК нь 1958 онд байгуулагдсан ууган үйлдвэрүүдийн нэг бөгөөд сүүний зах зээлийн 83 хувийг дангаар эзэлдэг бол сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 30 орчим хувийг эзэлдэг байна. 

Одоогоор тус комани нь 11,000 хувьцаа эзэмшигчтэй, 566 ажилтантай, 2,500 сүү бэлтэн нийлүүлэгчтэй, 4,200 харилцагч байгууллагад бүтээгдэхүүнээ нийлүүлж борлуулж байгаа юм. 

Санхүүгийн голлох үзүүлэлтүүд

"Cүү" ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн байдлаар:

  • Борлуулалтын орлого 31% өсөж, ₮96.0 тэрбумд хүрч,
  • Цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 37% өсөж, ₮12.2 тэрбумд тус тус хүрлээ.

Үйл ажиллагаа

  • 2024 онд 3 төрлийн пробиотик тараг, Hi-High сүүн бүтээгдэхүүнийг зах зэлд шинээр нэвтрүүлсэн.
  • Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлснээр 135 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
  • Малчдын сүүний үнийг тогтмол байлгахын тулд идэш тэжээлээр хангадаг.
  • Тогтвортой үнийн бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг ба энэ нь борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх шалтгаан болж байгаа юм. 

Төлөвлөгөө

Экспортын хувьд Япон улс руу бүтээгдэхүүнээ экспортолж байгаа бол цаашид БНХАУ-руу экспортлох боломжтой юм. Үүний тулд:

  • Сүү 2.0 үйлдвэр баригдаж байгаа бөгөөд ашиглалтанд орсноор үйлдвэрийн хүчин чадал нь 2 дахин нэмэгдэх хүлээлттэй байгаа юм.
  • Мөн бусад үйлдвэрийг барьж, хүчин чадлыг нэмэгдүүлэх;
  • Малчдаас авдаг сүүний хэмжээгээ нэмэгдүүлэх, идэш тэжээлээр хангах;

Мөн ирээдүйд нэмж хувьцаа гаргах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.

Түлхүүр үг:

Таван Богд Капитал ҮЦК

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)