"Инвескор ББСБ" ХК-ийн цэвэр ашиг 2.4 дахин өслөө

2024 он 7 сар 31 өдөр
554
0

ГОЛ ӨНЦӨГ  

  • “Инвескор" ББСБ ХК-ийн  2024 оны II улирлын цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 136% өсөж ₮41.6 тэрбумд хүрлээ.
  • Цэвэр зээлийн багц 68% өсөж ₮590 тэрбумд хүрсэн бол чанаргүй зээлийн хэмжээ 0.3 нэгж хувиар өсөж 4.6% боллоо.
  • 2024 оны дундаж ханшаар тооцоход үнэ ашгийн харьцаа (P/E) 7.6x байна

ЦЭВЭР АШИГ 2.4 ДАХИН ӨСӨВ

 “Инвескор" ББСБ ХК-ийн хувьд 2024 оны II улирлын байдлаар нийт хөрөнгө ₮780 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 87% өссөн байна. Тус компанийн хүүгийн орлого 99% өсөж, ₮115 тэрбумд хүрснээр цэвэр ашиг ₮ 41.6 тэрбумд хүрч, 136% өсжээ. Үүнд компани хүүгийн орлогоо өсгөж, хүүгийн зардлаа бууруулж чадсан нь нөлөөлжээ. Ашигт ажиллагаа жил бүр өсөж, олгосон ногдол ашгийн дүн өсөж байгаа бөгөөд 2023 оны цэвэр ашгаас 2024 онд ₮4.0 тэрбум олгосон ногдол ашиг нь өмнөх оноос 39%-аар өссөн үзүүлэлттэй байна.

НИЙТ ХӨРӨНГИЙН ӨГӨӨЖ (ROА) 11.5% БОЛЛОО.

Нийт хөрөнгийн өгөөж (ROА) гэдэг нь тухайн компанийн нийт хөрөнгийн нэг төгрөг тутмаасаа хэдэн хувийн өгөөж олж байгааг харуулдаг үзүүлэлт юм. Үнэ ашгийн харьцаа (P/E) 7.6x байгаа нь МХБ-ийн ТОП 20 индексийн дундаж P/E харьцаатай ойролцоо үзүүлэлт юм. 

Цэвэр зээлийн багц 590 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 68% өссөн байна. Чанаргүй зээлийн хэмжээ өмнөх онуудаас өсөж 4.6%-д хүрээд байна. Чанаргүй зээлийн хэмжээ өсөх нь тухайн санхүүгийн байгууллагын зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэл өсөж байгааг илэрхийлдэг муу үзүүлэлт юм. 

ХУВЬЦААНЫ ХАНШ 

“Инвескор" ББСБ нь Компани нь 2019 онд нийт хувьцааныхаа 15% буюу 10,759,188 ширхэг хувьцааг захиалгын бүртгэлийн аргаар олон нийтэд санал болгосон ба нийт санал болгосон хувьцааны 85%-ийг стратегийн хөрөнгө оруулагчдад арилжаалсан. Хөрөнгө оруулагчид нийт 18.9 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлж, анхдагч зах зээлийн арилжаа нийлүүлэлтээсээ давж амжилттай хаагдсан билээ. 2024.07.31-ний хаалтын ханш IPO хийсэн ханшаас 4 дахин буюу 297%-аар өссөн байна.

Шинжээчийн дүгнэлт

2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланд нийт зээлийн цэвэр багц 68% өсөж ₮590 тэрбумд хүрсэн бөгөөд чанаргүй зээлийн хэмжээ 4.6% болж, өмнөх оноос  0.3 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тус компанийн хүүгийн орлого 99% өсөж, ₮115 тэрбумд хүрснээр цэвэр ашиг ₮41.6 тэрбумд хүрч, 136% өсжээ. Цэвэр ашиг 2.4 дахин өсөхөд компани цэвэр зээлийн багцаа нэмэгдүүлж,  хүүгийн орлого өсөж, хүүгийн зардлаа бууруулж чадсан нь нөлөөлж байна. 

Хувьцааны ханш 2024.07.31-ний байдлаар ₮6,850 дээр хаагдсан ба тус хаалтын ханшаар тооцоолоход үнэ ашгийн харьцаа (P/E) 7.6x байна. Энэ нь тус компанийн ₮1 цэвэр ашгийг авахын тулд хөрөнгө оруулагчид  7.6 төгрөг төлж буйг илэрхийлж байна. 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

Хувьцаа

Инвескор ББСБ ХК

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)