АНУ-ын зах зээл: “Microsoft” –н ашиг орлого хүлээлтийг эвдэж гарсан хэдий ч хувьцааны ханш уналт үзүүлэв.

2024 он 7 сар 31 өдөр
191
0

ГОЛ ӨНЦӨГ:

  •  “Microsoft” –н ашиг орлого хүлээлтийг эвдэж гарсан хэдий ч хувьцааны ханш уналт үзүүлэв.
  • Өнөөдөр “Meta” компанийн тайлан АНУ –н зах зээл хаагдсаны дараа гарах хуваарьтай.
  • “AMD” –н тайлан хүлээлтийг эвдэж хувьцааны ханш 7.64% өсөв.

Өнгөрсөн Мягмар гарагт АНУ -ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.45%-аар буюу 183 нэгжээр өсөв. Харин технологийн салбарын NASDAQ индекс 1.46%-аар, S&P500 индекс 0.58%-аар тус бүр унав.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

“MICROSOFT”

Өчигдөр дэлхийн хоёрдогч том компани болох “Microsoft” –н 2024 оны II улирлын тайлан гарлаа. Нийт орлого $64.7 тэрбум хүрч, YoY +15% өсөж шинжээчдийн хүлээлт болох $64.39 тэрбумыг эвдсэн байна. Нэгж хувьцаанд ноогдох цэвэр ашгийн хэмжээ $2.95 гарч шинжээчдийн хүлээлт $2.93 -г мөн л эвдсэн байна. Ерөнхийдөө орлого ашгийн хувьд хүлээлтийг эвдэж сайн гарсан хэдий ч хувьцааны ханш 2.76% орчим уналттай арилжаалагджээ. Үүний шалтгаан нь уг компанийн хамгийн их орлогыг олдог “Intellegent Cloud” сегментийн орлого YoY 19% өсөж $28.52 тэрбум гарч шинжээчдийн хүлээлт $28.68 тэрбумаас бага гарсантай холбогдов. Тухайн сегментэд “Microsoft” –н “Azure” үүлэн тооцооллын платформ, “Windows Server” –н үйлчилгээ, хиймэл оюун ухааны “Nuance”, программ хөгжүүлэлтийн “GitHub” зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд ордог. Үүнээс “Azure” болон бусад үүлэн үйлчилгээний нийт орлого YoY +29% өссөн ба энэ нь шинжээчдийн хүлээлт YoY +31% -с бага гарсан. Доор зурагт “Microsoft” –н орлогын сегментийг харууллаа.

Эх сурвалж: gurufocus.com

“ADVANCED MICRO DEVICES”

Өчигдөр “after-market” дээр тайлангаа танилцуулсан өөр нэг томоохон компани бол “AMD” байлаа. 2024 оны II улиралд “AMD” нийт орлого $5.84 тэрбумын гарч, YoY +9% өсөж шинжээчдийн хүлээлт болох $5.72 тэрбумаас их гарчээ. Нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийн хэмжээ $0.69 гарч хүлээлт болох $0.68 –с мөн их гарчээ. Тайлангийн дараа “after-market” дээр хувьцааны ханш 7.64% өсжээ.

“AMD” нь дата центрүүдэд борлуулдаг чипний орлогоороо “Nvidia” –н хойн бичигддэг томоохон чип үйлдвэрлэгч компани юм. Хөрөнгө оруулагчид “AMD” өөрсдийн “MI300X AI” чипний тусламжтайгаар дата центрүүдэд хийж буй борлуулалтын хэмжээгээ өсгөж, “Nvidia” –н зах зээлд эзлэх хувь хэмжээнээс хувь хүртэх боломжтой хэмээн хүлээлт тавиад байна. 2024 оны эхээр “AMD” хиймэл оюун ухааны чипний борлуулалт $4 тэрбумд хүрч нийт хүлээгдэж буй орлогын 15% -г бүрдүүлнэ хэмээн тооцоо гаргасан байна. Тайлангийн үеэр “AMD” –н гүйцэтгэх захирал Lisa Su “Хиймэл оюун ухааны чипнүүдий маань эрэлт бодож байснаас илүү их эрэлттэй байлаа. Энэ улиралд MI300 чипний орлого дангаараа $1 тэрбумыг давна. Тиймээс бид оны эхэнд тооцоолсон хиймэл оюун ухааны чипний борлуулалтын орлогын төсөөллөө $4 тэрбумаас $4.5 тэрбум болгож өсгөлөө” гэж хэлсэн байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

Өнөөдөр “after-market” дээр “Meta” компанийн тайлан гарна. Шөнө 14:00 үед ХНС –н ээлжит хурал болж бодлогын хүүгийн шийдвэр гарах хуваарьтай байна.

ЭХ СУРВАЛЖ:

www.cnbc.com

www.dailyfx.com

www.tradingview.com

www.reuters.com

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)