“Түмэн шувуут" ХК-ийн өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 27% болж өслөө.
ГОЛ ӨНЦӨГ
- “Түмэн шувуут ХК”-ийн 2024 оны хагас жилийн цэвэр ашиг ₮8.3 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 43% өслөө.
- Компанийн ашигт ажиллагааны нөлөөллөөр өөрийн хөрөнгийн өгөөж өмнөх оноос 4.3% өсөж 27% хүрээд байна. Энэ нь ТОП 20 индексийн өгөөжөөс 4.4%-аар өндөр үзүүлэлт юм.
- Хувьцааны ханшийн үнэлгээг тооцдог P/E: 9.0x, P/B: 1.5x болж буурсан байна. Энэ нь ханш бодит үнэлгээ рүүгээ дөхөж өмнөхөөсөө хямдарч байгааг илэрхийлж байна.
САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
“Түмэн шувуут ХК”--ийн хувьд 2023 онд борлуулалтын орлого 30% өсөж ₮38.6 тэрбум хүрсэн ба цэвэр ашгийн хэмжээ 43% өсөж 8.3 тэрбумд хүрээд байна. Мөн нийт хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн хэмжээ тус тус 26%-ийн өсөлт үзүүлжээ.
Ашигт ажиллагааны нөлөөгөөр өөрийн хөрөнгийн хэмжээ өмнөх оноос 4.3% өсөж 27% хүрээд байна. Энэ нь ТОП 20 индексийн өгөөжөөс 4.4%-аар өндөр үзүүлэлт юм. Энгийнээр хэлбэл өөрийн хөрөнгийн 1 төгрөг тутамд 0.27 төгрөгийн өгөөж хүртэж буйг илэрхийлж байгаа юм.
КОМПАНИЙН ТУХАЙ
“Түмэн шувуут” ХК нь 2024 оны эхээс “Түмэн шувуут-3” тахианы аж ахуйн шинэ фермийг барихаар төлөвлөн бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд байна. Тус аж ахуй нь 400,000 өндөглөгч шувууны 8 байр 100,000 дэгдээхэйн 2 байртай юм. “Түмэн шувуут-3” аж ахуйг шинээр байгуулснаар “Түмэн шувуут” ХКомпанийн өндөглөгч шувууны тоо толгой 1 сая, дэгдээхэйн тоо толгой 300,000-д хүрч, жилд 230-250 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, дотоодын өндөгний хэрэглээний 50 хувийг дангаараа хангах боломжтой ба жилд 230-250 сая.ш өндөг үйлдвэрлэж бусад аж ахуйн үйлдвэрлэлийн хамт дотоодын хэрэглээний 90%ийг хангах нөхцөл бүрдэнэ. Мөн хотын захын дүүрэгт шинээр ажлын байр бий болгож 120 хүнийг байнгын ажлаар хангах юм.
ХУВЬЦААНЫ ТУХАЙ
Хувьцааны ханш 2024 оны 7 сарын 30-ны байдлаар ₮372.90 болж хаагдсан ба IPO хийсэн үеэс 87 хувиар өссөн юм. Харин 2024 он гарснаар 10 орчим хувийн өсөлтийг үзүүлээд байна.
Хувьцааны ханшийн үнэлгээг тооцдог үнэ ашгийн харьцаа (P/E): 9.0x, үнэ дансны үнийн харьцаа (P/B): 1.5x байна. Энэ нь өмнөх онуудаас буурсан үзүүлэлт ба ханш бодит үнэлгээ рүүгээ дөхсөн, өмнөхөөсөө хямдарч байгааг илэрхийлж байна. Харин ТОП 20 индексийн үзүүлэлтүүдтэй ойролцоо түвшинд байна.
ХӨРВӨХ ЧАДВАР
2024 он гарснаар 7 сарын хугацаанд ₮1.1 тэрбумын арилжаа хийгдсэн ба энэ нь 2023 онд нийт ₮426.8 саяын арилжаа хийгдсэн ба энэ нь өмнөх онтой ойролцоо хэмжээнд байна. Харин 2024 он гарснаар өдрийн дундаж арилжаа ₮3.3 - ₮11.7 саяын хооронд хэлбэлзэж байсан бол 7 сард ₮19.1 сая болж өссөн байна. Ийнхүү арилжааны идэвх нэмэгдсэн нь хувьцааны ханшинд эерэгээр нөлөөлснөөс гадна тус хувьцааны хөрвөх чадвар өмнөх саруудаас сайжирсныг харуулж байна.
ДҮГНЭЛТ
"Түмэн шувуут" ХК-ийн 2024 оны 7 сарын 30-ны хаалтын ханш 372.90 төгрөг байсан ба 2024 оны эхнээс 10 хувийн өсөлттэй хаагдсан билээ. Харин IPO хийсэн үеэс 87 хувиар өссөн юм. 2024 оны эхний хагас жилийн тайлангийн гүйцэтгэлийг дүгнэхэд компанийн цэвэр ашиг 43%-аар нэмэгдэж, өөрийн хөрөнгийн өгөөж 27% болж, үнэ дансны үнэ, үнэ ашгийн харьцааны бууралт гэх үзүүлэлтүүд нь хувьцааны ханш хямдарч байгааг илтгэж байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Хувьцаа
Таван Богд Капитал ҮЦК
Түмэн шувуут
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх