Өнөөдөр Монголд: ХБҮЦ бүртгэлийн журамд нэмэлт өөрчлөлт орлоо

2022 он 12 сар 2 өдөр
430
0

ГОЛ ӨНЦӨГ

  • МХБ “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны бүртгэлийн журам”-д нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсан
  • “Таван Толгой ХК”-ийн хувьцаа хоёр удаагийн багцын арилжаагаар 2.8 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан

ХБҮЦ-ИЙН БҮРТГЭЛИЙН ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

   "Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 24 тоот тогтоолоор батлагдсан "Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны бүртгэлийн журам"-ын нэмэлт өөрчлөлтийг Санхүүгийн Зохицуулах Хорооны даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 508 тоот тушаалаар батламжилсан байна. СЗХ-ны “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох журам” нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан бөгөөд энэхүү журамтай нийцүүлэн МХБ-ийн "Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны бүртгэлийн журам"-д холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан байна.

ТАВАН ТОЛГОЙ ХК-ИЙН БАГЦ ХУВЬЦАА 2.8 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР АРИЛЖААЛАГДСАН

   2022 оны 10-р сард Төрийн Банк ХК-ийн IPO-ийн нөлөөллөөр МХБ-ийн нийт арилжааны дүн өсөлттэй байсан бол 11-р сард  Монголын Хөрөнгийн биржид 13.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь өмнөх сараас 5.1 дахин бага үзүүлэлт боллоо. Голомт Банкны IPO-ийн арилжааны дүнг 12-р сарын арилжааны дүнгийн тооцоололд  тусгаж байгаа тухай МХБ мэдээллээ. 11 дүгээр сард нэг удаагийн багцын арилжаагаар “Монгол шуудан” ХК-ийн 3.2 сая ширхэг хувьцаа 2.4 орчим тэрбум төгрөгөөр, хоёр удаагийн багцын арилжаагаар “Тавантолгой” ХК-ийн 349.7 мянган ширхэг хувьцаа 2.8 орчим тэрбум төгрөгөөр эргэлтэд орсон нийт арилжааны 50 орчим хувийг эзлэж байна.

    Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу. 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Хувьцаа

МХБ

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)