АНУ-ын зах зээл: Энэ долоо хоногт ХНСангийн хурал болж “NFP” статистик мэдээ гарна.
ГОЛ ӨНЦӨГ:
- Лхагва гаргаас Пүрэв гараг руу шилжих шөнийн 02:00 цагт ХНС –н энэ жилийн 5 дахь удаагийн хурал болно.
- Баасан гарагт “NFP” болон ажилгүйдлийн хэмжээ зарлагдана.
- “Apple” компани хиймэл оюун ухааны хөгжүүлэлт дээрээ зах зээлд тэргүүлэгч “Nvidia” –н биш харин “Google” –н зохион бүтээсэн чипийг ашиглаж байна.
Өнгөрсөн Даваа гарагт АНУ -ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.21%-аар буюу 90 нэгжээр унав. Харин технологийн салбарын NASDAQ индекс 0.2%-аар, S&P500 индекс 0.13%-аар тус бүр өсөв.
Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
УРЬДЧИЛСАН СТАТИСТИК:
CB Consumer Confidence – хэрэглэгчид буюу иргэдийн эдийн засгийн үйл ажиллагаанд итгэх итгэлийн түвшнийг хэмждэг. Хүлээлтээс өндөр үзүүлэлт нь иргэд эдийн засгийн нөхцөл байдалд өөдрөг үзэлтэй байгааг илэрхийлнэ. Уг үзүүлэлт нь “leading indicator” буюу иргэдийн ирээдүйн хэрэглээг таамаглах, эдийн засгийн үйл ажиллагааг ерөнхий төсөөлөхөд тустай. 100 жилийн түүхтэй, ашгийн бус хувийн байгууллага “The Conference Board” –с сар бүр уг үзүүлэлтийг хэмжиж гаргадаг.
Fed Interest Rate Decision – АНУ –н төв банк болох ХНСангийн ээлжит мөнгөний бодлогын хурлын дагуу бодлогын хүүг бууруулах, хэвээр үлдээх, өсгөхтэй холбогдсон шийдвэрийг хэлнэ.
ISM PMI нь Institute For Supply Management /ISM/ судалгааны байгууллагаас улс орон даяарх худалдан авалтын менежрүүдээс цуглуулсан мэдээлэлд үндэслэн тооцож гаргасан индекс юм. Уг индексийг тооцохдоо худалдан авалтын менежрүүдээс бизнесийн үйл ажиллагаа, шинээр ирсэн захиалга, захиалгын үлдэгдэл, шинэ экспортын захиалга, бараа материалын үлдэгдлийн өөрчлөлт, бүтээгдэхүүний үнэ, хүний нөөц, нийлүүлэгчийн хүргэлтийн мэдээлэл гэх мэт төрөл бүрийн асуулга дээр үндэслэдэг байна. Индексийн утга 50 –с дээш гарвал тухайн салбарт тэлж буйг, 50 –с бага гарвал хумигдаж буйг илэрхийлдэг ажээ.
Non Farm Payrolls нь сар бүрийн эхний 7 хоногийн Баасан гараг бүр АНУ –н Хөдөлмөрийн Статистикийн Хорооноос бэлтгэн гаргадаг ажил эрхлэлтийн үзүүлэлт юм. Уг судалгаагаар 141,000 төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын 486,000 ширхэг ажлын байрны илүү нарийвчилсан судалгааг /ажил эрхлэлт, ажлын цаг, нэг цагт ногдох орлого г.м/ гаргадаг.
Unemployment Rate – Нийт ажиллах хүчинд эзлэх ажилгүйчүүдийн тоо буюу ажилгүйдлийн түвшин
Өнөөдөр орой 22:00 цагт “The Conference Board” судалгааны байгууллагаас сар бүр гаргадаг “CB Consumer Confidence” статистик гарна.
Лхагва гаргаас Пүрэв гараг руу шилжих шөнийн 02:00 цагт ХНС –н энэ жилийн 5 дахь удаагийн хурал болно. “CME Group” –н “CME FedWatch Tool” –н дагуу уг хурлаар бодлогын хүүг 5.25%-5.50% дээр хэвээр үлдээх магадлал 95.9% гэж арилжаачид хүлээлт тавиад байгаа ажээ. ХНСангаас энэ оны 9, 11, 12 сард мөн дахин хуралдах хуваарьтай ба 9 –р сарын хурлаар бодлогын хүүг 0.25% -р буулгах магадлал 89.6% байгаа ажээ.
Пүрэв гаргийн 22:00 цагт “ISM” –с гаргадаг аж үйлдвэрийн салбарын “PMI” индекс зарлагдана. АНУ –н аж үйлдвэрийн салбарын “PMI” индекс энэ оны 3 –р сарын 50.3 –с гурван сар дараалан буурч 6 –р сард 48.5 –д хүрсэн буюу уг салбарын үйл ажиллагаа хумигдаж эхэлсэн.
Баасан гарагт АНУ –н хөдөлмөрийн зах зээлийн хамгийн өндөр нөлөө бүхий мэдээ болох “NFP” буюу хөдөө аж ахуйн бус эдийн засгийн бусад салбаруудад шинээр бий болсон ажлын байрны тоо хэмжээ ба ажилгүйдлийн хэмжээ зарлагдана.
“APPLE” & "GOOGLE"
Даваа гарагт “Apple” –с өөрийн хөгжүүлэлж буй хиймэл оюун ухааны систем “Apple Intelligence” –г сургахдаа “Google” –н чипийг ашиглаж байна гэв. Тус компаниас саяхан нийтэлсэн техникийн баримт бичигт “Google” –н зохион бүтээсэн “TPU – Tensor Processing Unit” –г хиймэл оюун ухааны сургалтанд ашиглаж байна гэжээ. Одоогийн байдлаар “Apple” болон “Google” –с энэ талаар асуухад хариу мэдэгдэл өгөөгүй байна.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
Энэ долоо хоногт АНУ –н хөдөлмөрийн зах зээлийн хамгийн чухал статистик болох “NFP” мөн ХНСангийн ээлжит хурлын шийдвэр гарах тул хөрөнгийн зах зээл идэвхтэй байх хүлээлттэй байна.
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.