Азийн зах зээл: БНХАУ –н эрх баригчид иргэдийн худалдан авалтад татаас олгох замаар дотоод эрэлтийг дэмжих төлөвлөгөөтэй.

2024 он 7 сар 29 өдөр
94
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Энэ оны 3 –р сард болсон БХАТИХ –н дараагаас БНХАУ –н эрх баригчидаас хэрэглэгчид болон бизнесүүдийг хуучин тоног төхөөрөмжөө шинэчлэхийг уриалж, засгийн газраас бодлогын дэмжлэг өгнө гэж амлаж байсан.
  • Тэгвэл өнгөрсөн Пүрэв гарагт Бээжингээс уг хөтөлбөрийг өргөжүүлж нэмэлтээр 300 тэрбум юань төсөвлөсөн байна.
  • “NIO” цахилгаан автомашинтайгаа холбогддог гар утас танилцуулав.
  • Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.56% -н өсөлттэй байна

Даваа гарагийн 15:54 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 1.56% өсөж 17,300 нэгжид хүрэв, “Hang Seng Tech” индекс 0.81% -р өсөв, эх газрын Хятадын “CSI 300” индекс 0.54% -рунав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 2.13% -р өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.72% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 0.30% -р өсөв.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс өнөөдөр 1.56% -н өсөлттэй байна 

ДОТООД ЭРЭЛТ

БНХАУ энэ онд эдийн засгаа 5% орчим өсгөх төлөвлөгөөнийхөө дагуу бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийг хуучин тоног төхөөрөмжөө шинэчлэхийг уриалж, бодлогоор дэмжинэ гэдгийг энэ 3 –р сард амлаж байсан. Тодруулбал БНХАУ –н Төрийн Зөвлөлөөс /State Council/ мэдэгдсэний дагуу тоног төхөөрөмжийг шинэчлэх төслүүд нь татварын хөнгөлөлт эдлэх, банкнуудаас тусгай зээл авах мөн засгийн газрын төсөвт тусгасны дагуу дэмжлэг авах зэрэг давуу талтай. Төрийн зөвлөлөөс тоног төхөөрөмжийн шинэчлэл нь аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, орон сууцны цахилгаан шат гэх мэт дэд бүтэц, тээврийн хэрэгсэл, автомашин, цахилгаан хэрэгсэл зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хамарна гэж байсан. 

Тэгвэл өнгөрсөн Пүрэв гарагт эрх баригчид 300 тэрбум юанийн тусгай бонд /”special bond”/ гаргаж худалдаа, тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд зориулах буюу одоо байгаа хөтөлбөрийг улам өргөжүүлнэ гэж хэллээ. “China Asset Management” –н хөрөнгө оруулалтын стратегич Ding Wenjie –н зүгээс “Тоног төхөөрөмжийг шинэчлэх, өргөн хэрэглээний гэх ахуйн барааны худалдаанд татаас олгох уг хөтөлбөр нь өмнөхтэйгөө харьцуулахад санхүүжилтээрээ том, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхой буйгаараа ялгаатай байна” хэмээн тодотгожээ. Уг хөтөлбөр өмнө нь зарласан автомашин, гэр ахуйн цахилгаан хэрэгслээс гадна ачааны машин, машин механизм, үйлдвэрийн тоног төхөөрөмж, гэрийн дотоод заслын бүтээгдэхүүнүүд, гэр ахуйн бараанууд зэрэг олон салбар бүтээгдэхүүнийг хамрах ажээ.

Уг хөтөлбөрийн дагуу автомашин болон гэр ахуйн цахилгаан бараа борлуулагч компаниуд хамгийн их үр шимийг нь хүртэх нөлөөтэй гэж шинжээчид үзээд байна. Жишээлбэл дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинаа сольж цахилгаан автомашин болгож буй иргэдийн татаас 15,000 юаниас 20,000 юань болж нэмэгдсэн. Мөн гэрийн дотод засварын ажил, хөргөгч, угаалгын машин, телевизор, компьютер, агааржуулагч болон бусад гэр ахуйн цахилгаан барааг худалдан авахад татаас олгох юм байна. Уг хөтөлбөрийн дагуу хэрэглэгч бүр бүтээгдэхүүний ангилал бүрээс 2,000 юанийн татаас авах боломжтой ажээ. БНХАУ –н засгийн газраас тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн хөтөлбөрт зориулан 300 тэрбум юанийн санхүүжилт олгож байгаа нь өөрөө түүхэн дээд үзүүлэлт болж байна.

“NIO”

БНХАУ –н цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Nio” –с хиймэл оюун ухаант чатботоор тоноглогдсон, автомашинтай холбогдох боломжтой ухаалаг утсыг танилцууллаа. Уг утасны үнэ 6,499 юань /$896/ ба гүйцэтгэх захирал William Li -н тодорхойлсноор “Nio” –н автомашин эзэмшигчдэд илүү тухтай, хялбар байдлаар автомашинтайгаа харьцах, жолоодох давуу талыг уг ухаалаг утас олгох ажээ.Уг ухаалаг утасны тусламжтайгаар автомашиныг өөрөөр нь зогсоолд байршуулах, ухаалаг утас унтарсан байсан ч тусгай товчлуураар автомашины түгжээг тайлах, видео дуудлагыг утаснаас автомашины дэлгэц рүү шилжүүлэх гэх мэт үйлдлүүдийг хийх боломжтой ажээ. Мөн хиймэл оюун ухаанаар ажилладаг дуут туслах “Nomi GPT” –г ашиглан автомашинтайгаа дуу хоолойгоор харьцаж чадах ажээ.Эх газрын Хятадад өрсөлдөөн ширүүсэж, үйлдвэрийн зардлаа танаад буй EV компаниудын дараагийн өрсөлдөөний талбар нь цахилгаан автомашины ухаалаг функцууд болох хандлагатай байна. Тийм ч учраас “Nio” –с ухаалаг гар утас болон цахилгаан автомашины хослолыг санал болгож салбартаа ялгарч байна.

УРЬДЧИЛСАН СТАТИСТИК:

NBS PMI – Purchasing Managers Index гэдэг нь аж ахуй нэгж байгууллагуудын менежерүүдийн худалдан авалтын индекс юм. Энэхүү үзүүлэлт нь эдийн засгийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг тоон үзүүлэлтээр илэрхийлэн сар бүр хэмждэгээрээ онцлогтой. Уг индекс 50 –с доош бол уналт, 50 –с дээш бол эдийн засгийн тэлэлтийг илэрхийлдэг. Тухайн үзүүлэлтийг БНХАУ –н Үндэсний Статистикийн хорооноос 700 гаруй байгууллагуудаас асуулга авч, тухайн сарын эцсээр тооцож зарладаг.

Caixin PMI гэдэг нь Хятадын бизнесийн мэдээ судалгааны агентлаг Caixin –с гаргадаг Caixin PMI индекс юм. Уг индексийн нэг онцлог нь судалгаанд оролцож буй байгууллагуудын нэлээдгүй хэсэг нь Хятадын зүүн өмнөд эргийн бүсэд байдагт оршдог ба тэр утгаараа тухайн бүсэд байршилтай бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа сайжрах нь индексийг өсгөх нөлөө үзүүлдэг. Сар бүр ойролцоогоор 430 гаруй байгууллагаас асуулга авч, тухайн сарын эцэс эсвэл шинэ сарын эхээр тооцож зарладаг байна.

Лхагва & Пүрэв гаргуудад энэ 7 -р сартай холбогдсон хамгийн эхний бөгөөд хамгийн өндөр нөлөө бүхий статистик мэдээ “PMI” индекс зарлагдана.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.dailyfx.com/

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК ХХК

Азийн зах зээл

Ам.долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)