"Монос Хүнс" ХК 1.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаа

2024 он 7 сар 26 өдөр
247
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • "Монос Хүнс" ХК-ийн нийт хөрөнгийн хэмжээ ₮60.8 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 35%-аар өслөө .
  • Өөрийн хөрөнгийн хэмжээ 27%-аар өссөн үзүүлэлттэй байна.
  • P/E харьцаа 26.4х, P/B харьцаа 1.6х болж буурсан нь ханшийн үнэлгээ илүү хямдарч байгааг илэрхийлж байна.

"Монос Хүнс" ХК-ийн ₮1.5 тэрбум цэвэр ашигтай ажиллаа

"Монос Хүнс" ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн байдлаар борлуулалтын орлого ₮17.5 тэрбумд хүрч, цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 29% буурч, ₮1.5 тэрбумд хүрлээ. Энэ нь ерөнхий удирдлагын зардал, борлуулалт маркетингийн зардал болон санхүүгийн зардал өссөнтэй холбоотой байна.

Ашигт ажиллагааны бууралтын нөлөөллөөр өөрийн хөрөнгийн өгөөж  6.2% хүрсэн ба өмнөх оны мөн үеэс 5.2 нэгж хувиар буурсан байна. Энгийнээр хэлбэл өөрийн хөрөнгийн 1 төгрөг бүрээс 0.06 төгрөгийн өгөөж хүртэж буйг илэрхийлэх юм. 

 Нийт хөрөнгийн хэмжээ 35%-аар өсөж 60.8 тэрбум төгрөгт хүрсэн бол өөрийн хөрөнгийн хэмжээ 27% өсөж ₮23.4 тэрбум хүрсэн байна. Эх үүсвэр талд өрийн харьцаа өнгөрсөн оны мөн үеэс 3%-аар өсөж нийт хөрөнгийн 62%-ийг өрийн санхүүжилтээр санхүүжүүлж байна. 

Ханшийн тухай

2024.07.26-ний байдлаар тус хувьцааны ханш ₮85.73 дээр хаагдсан ба 2024 оны дундаж ханш ₮93.12   төгрөг байна. Мөн үнэ ашгийн харьцаа (P/E) 26.4х, үнэ дансны үнийн харьцаа (P/B) 1.6х болж өмнөх оноос буурсан буюу бодит хөрөнгийн үнэ цэн рүүгээ ойртсоор байгааг илэрхийлж байна. Үүнд ханшийн бууралт нөлөөлжээ.

Хөрвөх чадвар буурч байна

   2024 онд өдөрт дунджаар ₮3.7 саяын арилжаа хийгдсэн нь өмнөх онуудаас буурсан үзүүлэлт болж байна. Энэ нь хувьцааны арилжааны идэвх буурсныг илтгэж байгаа юм. Мөн 2024 оны 7 сард арилжааны идэвх өмнөх саруудаас буурсан үзүүлэлттэй байна.

Компанийн тухай 

“МОНОС ХҮНС” ХК нь 2022 болон 2023 онд Киргиз, Орос, АНУ болон Австралийн зах зээлд  бүтээгдэхүүнээ гаргахад ихээхэн бэлтгэсэн жилүүд байсныг танилцуулсан. 2023 онд Орос улсад Милина брэндийн “Творожное драже” буюу ааруултай үрлээ экспортолж эхэлсэн бол АНУ болон Австралид увдист брэндийн Өтгөрүүлсэн барагшун экспортлох бэлтгэлээ хийж байна. “МОНОС ХҮНС” ХК болон “МОНОС КОСМЕТИК” ХХК эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнээ энэ оны хоёрдугаар сараас Киргиз улсад худалдаалж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Бишкек хотын Лекарь сүлжээ эмийн сангийн 100 гаруй салбараар амжилттай борлуулж байна.  

Шинжээчийн дүгнэлт: 

"Монос Хүнс" ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн тайлангийн гүйцэтгэлийг дүгнэхэд борлуулалтын орлого өмнөх оноос 6% өсөж ₮17.5 тэрбумын орлого олсон бол цэвэр ашгийн хэмжээ өмнөх оноос 29% буурч ₮1.5 тэрбумд хүрсэн ба цэвэр ашгийн марж өмнөх жилийн мөн үеэс 3% буурч 8%-д хүрсэн нь ашигт ажиллагаа саарч байгааг илтгэж байна. Энэхүү ашигт ажиллагааны нөлөөллөөр өөрийн хөрөнгийн өгөөж  сүүлийн хоёр жилийн эхний хагас жилийн байдалтай харьцуулахад буурч 6.2%-д хүрсэн байна. Энгийнээр хэлбэл хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгийн 1 төгрөг бүрээс 0.06 төгрөгийн өгөөж хүртэж буйг илэрхийлэх юм. 

ТАЙЛБАР   

Өөрийн хөрөнгийн өгөөж: Return on Equity буюу RoE үзүүлэлт нь сүүлийн 12 сарын нийт цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг харьцааны үзүүлэлт юм.  

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

МОНОС ХҮНС ХК

Хувьцаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)