Өнөөдөр Монголд: ERDN-ийн компанийн засаглалын кодескийн хэрэгжилт 100%-ийн гүйцэтгэлтэй байна

2022 он 12 сар 1 өдөр
495
0

ГОЛ ӨНЦӨГ

  • МХБ компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн үнэлгээг 47 хувьцаат компанид хийсэн
  • Монголбанк 2022 оны 11 дүгээр сард 2,667.0 кг үнэт металл худалдан авсан

МХБ 47 ХУВЬЦААТ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКСЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН

  “Компанийн засаглалын кодекс”-ийг  хувьцаат компаниудад мөрдүүлэх, тайлан мэдээлэл, нотлох баримтыг хүлээн авч үнэлгээ хийн олон нийтэд хүргэх үүргийн дагуу компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн үнэлгээг 47-д хийж, тайланг олон нийтэд танилцуулсан байна. “Эрдэнэ Pесурс Девелопмент Корпорейшн” ХК хамгийн хэрэгжилт сайтай  буюу 100 хувийн гүйцэтгэлтэй гэж үнэлүүлжээ. Харин “Ард санхүүгийн нэгдэл” ХК, “Э-Транс Ложистикс” ХК, “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК, “Улаанбаатар БҮК” ХК, “Сүү” ХК болон “Монголын Хөрөнгийн бирж” ХК тус тус 65 онооноос дээш үнэлгээтэй буюу 90 хувиас дээгүүр гүйцэтгэлтэй байна.

МОНГОЛ БАНК 11 ДҮГЭЭР САРД 2.7 ТН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВСАН

   Монголбанк 2022 оны 11 дүгээр сард 2,667.0 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 19.9 тонн үнэт металл худалдан аваад байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2,780.1 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,332.0 кг үнэт металл тус тус худалдан авсан. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны 11 дүгээр сард дундаж үнэ 197,545 төгрөг байв.

  Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу. 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Хувьцаа

МХБ

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)